Шүүхийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай

Шүүхийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай Эрхэм гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе!   Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөл нь шүүхийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход түүхэн чухал ач холбогдолтой […]

Монгол улсын шүүхийн тухай хуулийн санал

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны  өдрийн хуралдааны хавсралт МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН САНАЛ Нийт шүүгчдийн хуралдааны төлөөллийн талаар 1.1. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Мэргэшлийн хорооны гишүүнийг сонгох зэрэг шүүгчдийн нийтлэг асуудалд шүүгч тус бүр саналын эрхтэй оролцох нь нийт шүүгчдийн санал орхигдохгүй бүрэн тоологдох ач холбогдолтой. […]

Мэдээлэл

Шүүгчдийн холбооноос олон нийттэй харилцах талаар шүүгчдэд мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах ажиллагааны хүрээнд Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо /тэргүүн Ц.Оч/, тус холбооны Хуульчдын эрх ашгийг  хамгаалах хороо /тэргүүн Ц.Оюунбилэг/, Монголын Шүүгч эмэгтэйчүүдийн холбоодуудтай /тэргүүн Н.Дуламсүрэн/ хамтран ажиллаж, цаашид дэмжлэг үзүүлэхээр болов. Энэхүү сургалтад оролцох хүсэлтэй шүүгчид Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Туяатай холбогдоно […]

Мэдээлэл

Шүүгчдийн холбоо нь шүүхээс олон нийттэй харилцах менежментийн ажлыг зохион байгуулж байгаа тул энэхүү ажиллагаанд оролцох шүүгчид тус холбооны гүйцэтгэх захирал Т.Туяатай /утас:99081135, Tuya99081135@gmail.com / холбогдно уу. Жилийн эцэс болж шүүгч та бүхний ажлын ачаалал их байгааг ойлгож байгаа боловч уг үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Олон нийттэй харилцах ажлын хүрээнд мэргэжлийн зөвлөх сургалт явуулах […]

Олон Улсын Шүүгчдийн холбооны зүгээс баяр хүргэлээ

Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ерөнхийлөгч Хүндэт Тони Пагони Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Эрхэм хүндэт Ц.Цогт танаа Таныг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсонд өөрийнхөө зүгээс болон Олон Улсын Шүүгчдийн холбооны зүгээс баяр хүргэж байна. Таны Олон Улсын Шүүгчдийн Холбоонд хийсэн ажил тань танай шүүхийн системд асар их дэмжлэг үзүүлсэн. Би таны Ази Номхон Далай, […]

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдааны тойм

2020 оны 12 дугаар сарын 18                                                      Улаанбаатар хот Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан Zoom программаар зохион байгуулагдаж зарим гишүүд онлайнаар оролцов. Тус хуралдаанд Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч урилгаар оролцов. Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Засгын газрын  өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн явцын талаарх мэдээллийг Холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг танилцуулав. Шүүхийн тухай […]

AnchorМонголын шүүгчдийн холбооны салбар хороодын тэргүүн болон бүх гишүүдэд санал ирүүлэх тухай

Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа ирүүлнэ үү. Жич: шаардлагатай бол Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны вэб сайтаас татаж авна уу. Монголын Шүүгчдийн Холбоо

“Монгол Улсын Шүүхийн тухай”

“Монгол Улсын Шүүхийн тухай” хуульд өгөх санал: Хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг хасах Хуулийн төслийн 6.9-д “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах” гэж нэмэх. Хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.1.9-д “Ерөнхий шүүгчид” гэсний өмнө “тухайн шатны шүүхийн” гэж нэмэх Ерөнхий шүүгчид чөлөө олгохтой холбоотой харилцааг хэрхэн шийдвэрлэхийг хуулийн төслийн 18 […]

Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгчдийн эрх зүйн байдлын талаар оруулах санал, шүүхэд хандах иргэдийн хандлагыг бодитой болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн ажлын талаар тухайлсан санал,

а/ хуулийн төслийн 20.1. Шүүгчдийн зөвлөлд бүх шүүгч нар оролцох б/ Шүүгчийн ажил, албан тушаалыг түдгэлзүүлсэн тохиолдолд цалингийн 50%-иас доошгүй цалин хөлсийг сар бүр шүүгчид олгож байхаар төсөлд оруулах в/ шүүгчийн туслах шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллах хүмүүст Төрийн албан тухай хуулийн төрийн албан хаагчийн “Дэс түшмэл ТЗ-6”-ээс дээш зэрэг дэвтэй байх шалгуур тавьдаг […]