ЭМГЭНЭЛ
ЭРДЭНИЙН ОДХҮҮ (1980-2025) Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Одхүү нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Эрдэнийн Одхүү нь 1980 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. 1987-1997 онд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийг суралцаж, 1998-2002 […]
Judicial Wellbeing сургагч-багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдах гишүүдийн нэрс
Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн уулзалт хурал зарлагджээ.
Канад Улсын Торонто хотод 2025 оны 05 дугаар сарын 14-16-ны өдрийн хооронд Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, Номхон далайн бүс орнуудын уулзалт хурал болохоор товлогдсон. Монголын Шүүгчдийн Холбоо энэ бүсэд хамаардгийн хувьд тус хуралд төлөөлөгч оролцуулах боломжтой. Харин төсөв байхгүй учир гишүүдээс хурлын бүртгэлийн төлбөр (500$), зочид буудал, нислэгийн тийзний төлбөр зэрэг зардлаа өөрөө гаргаж, […]
“ЯРЬЖ БУЙ ХУУЛЬ” НЭВТРҮҮЛГИЙН 56 ДАХЬ ДУГААР ГАРЛАА.
Монголын Шүүгчдийн Холбооны эрхлэн бэлтгэдэг “Ярьж буй хууль” нэвтрүүлэгт Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг “Бэлэглэлийн гэрээний зарим асуудал” сэдвээр ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын хүмүүнлэгийн сургуулийн Төрийн удирдлага хөтөлбөрийн ахлах багш, Хууль зүйн магистр Т.Нямдуламтай ярилцлаа. Нэвтрүүлгийг ТВ9, ТВ24, Соён гэгээрүүлэгч телевизийн дэлгэцээр, Шүүгчдийн холбоо, ШЕЗ, бусад Тамгын газруудын сайт, пэйж […]
Олон Улсын Шүүгчдийн холбооноос судалгааны сэдэв, асуулгыг ирүүллээ.
Олон Улсын Шүүгчдийн холбооны Судалгааны комисс /4/-оос энэ жилийн судалгааны сэдэв, асуулгыг ирүүлсэн байна. Шүүхийн, Иргэн, Эрүү, Нийтийн болон Нийгмийн /social/ эрх зүй гэх 4 чиглэлээр судалгаа хийж оролцох гишүүд 4 дүгээр сарын 05-ны өдөрт багтаан саналаа contact@judge.mn хаягаар ирүүлнэ үү. Судалгааны сэдэв, асуулгыг хавсаргав. https://judge.mn/wp-content/uploads/2025/03/1st-Study-Commission-Questionnaire-2025-Englis.pdf https://judge.mn/wp-content/uploads/2025/03/Third-study-commission-questionaire-IAJ-2025_E.pdf https://judge.mn/wp-content/uploads/2025/03/4-Study-Commission-questionnaire-2025-En.pdf
“ЯРЬЖ БУЙ ХУУЛЬ” НЭВТРҮҮЛГИЙН 55 ДАХЬ ДУГААР ГАРЛАА.
Монголын Шүүгчдийн Холбооны эрхлэн бэлтгэдэг “Ярьж буй хууль” нэвтрүүлэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг “Нотариатын мэдэгдэх хуудас” сэдвээр МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргалтай ярилцлаа. Нэвтрүүлгийг ТВ9, ТВ24, Соён гэгээрүүлэгч телевизийн дэлгэцээр, Шүүгчдийн холбоо, ШЕЗ, бусад Тамгын газруудын сайт, пэйж хуудаснаас үзэх боломжтой. Шүүгчдийн Холбооны Ажлын алба
“Үндсэн хууль манай сургуульд”
Монголын Шүүгчдийн Холбооны дүрмийн 3 дахь зүйл. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл 3.1.3. Шүүхийн бие даасан, шүүгчдийн хараат бус байдлыг хангах асуудлаар … сургалт, … зохион байгуулах гэсэн байдаг. Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгч нарт илгээсэн “Ил захидал”-даа “Шүүгч өөрийн ажил үүргийг олон нийтэд таниулан хуваалцана гэдэг нь нэг талаас ардчилсан улсын иргэдэд нийтийн хамтын үнэт […]
Хиймэл оюун ухаан (AI-Artificial intelligence) шүүхийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө
Олон Улсын Шүүгчдийн Холбооноос “Хиймэл оюун ухааны шүүхийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө” сэдвээр гишүүн улсын шүүгчдийн холбоод руу дараах асуулгыг урьдчилан явуулсан. Асуулга нь: Шүүгчид хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаа, Хиймэл оюун ухааны ашиглалтад хамаарах удирдамж, дүрэм, журамын зохицуулалт, Хиймэл оюун ухаан нотлох баримтыг үнэлж боловсруулахад үзүүлж буй нөлөө, Шүүгчид хиймэл оюун ухааныг ашиглах […]