Мэдээ мэдээлэл

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Түгээх :

            Сэлэнгэ аймаг дахь шүүгчдийн салбар хороо 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн   өдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. 

           Салбарын хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны Иргэний хэргийн шүүхэд  Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022.10.25-ны өдрийн 197,198 дугаартай зарлигаар томилогдсон хоёр шүүгчийг  МШХ-нд  бүртгүүлэх, салбар хорооны  2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө түүний хэрэгжилт, шүүгчдийн холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааг салбар хорооны гишүүдэд танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах, 2023 оны Шүүгчдийн холбооны ажлын төлөвлөгөөнд оруулах санал хүргүүлэх, “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлд   эрдэм шинжилгээний  өгүүлэл, илтгэл хэвлүүлэх санал хүргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Салбар хорооны 2022 оны ажлын тайланг дахин хэлэлцэж, 2022 оны салбар хорооныхоо тайланг  дүгнэхээр болсон байна.

Сэтгэгдэл бичих