70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгчдийн эрх зүйн байдлын талаар оруулах санал, шүүхэд хандах иргэдийн хандлагыг бодитой болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн ажлын талаар тухайлсан санал,

а/ хуулийн төслийн 20.1. Шүүгчдийн зөвлөлд бүх шүүгч нар оролцох

б/ Шүүгчийн ажил, албан тушаалыг түдгэлзүүлсэн тохиолдолд цалингийн 50%-иас доошгүй цалин хөлсийг сар бүр шүүгчид олгож байхаар төсөлд оруулах

в/ шүүгчийн туслах шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллах хүмүүст Төрийн албан тухай хуулийн төрийн албан хаагчийн “Дэс түшмэл ТЗ-6”-ээс дээш зэрэг дэвтэй байх шалгуур тавьдаг тул одоо шүүхэд ажиллаж байгаа шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нар дээрх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Иймд шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтан гэдэг агуулгаар шаардлагыг өөрөөр тодорхойлох,

мөн Яамдын төрийн захиргааны албан тушаалтны цалингийн шатлалыг Төрийн албаны Төрийн захиргааны албан тушаалтны цалингийн шатлалаас өндрөөр тогтоосон УИХ-ын тогтоол байгаа тул Шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын цалингийн шатлалыг Яамдын руу оруулах,

г/ Төслийн 6.7-д “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд Шүүхийн төсөв нь улсын төсвийн 1%-иас доошгүй байна гэж оруулах,  өмнөх хуулийн 28.2—ийн “Монгол Улсын шүүхийн төсөв нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг оруулах,

д/ Төслийн 49 зүйлд “Шүүгч нь жилд нэг удаа эмнэлэгийн их бүрэн шинжилгээ, оношлогоонд хамрагдах эрхтэй” заалт оруулах, мөн шүүгчээр 25 жил ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарах эрхтэй байхаар заасан заалтад шүүгчээр ажилласан 1 жилийг 1.3-аар тооцож болохоор зохицуулалт оруулах, Учир нь: шүүгчийн ажлын онцлог нь стресс үүсгэж, мэргэжлээс шалтгаалсан “Burn-out” ажлаас халшрах хам шинж өвчин үүсгэдэг тул Цэрэг, Цагдаагийн байгууллагын алба хаагч нартай адил байхаар зохицуулах,

е/ Төслийн 13.6-д нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулах бөгөөд холбогдох журмыг ШЕЗ батална гэжээ. Бүх шүүх хуралдааныг бүрэн эхээр нь дамжуулна гэж ойлгогдож байна. Хүний эрх, эрх чөлөө талаас нь авч үзэхэд тохиромжтой бус санагдаж байна. Хувийн эрх зүйн харилцаанаасаа үүссэн маргааныг бүх нийтэд дэлгэх сонирхол хүн бүрт байхгүй, Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь ямар нөлөөлөл үзүүлэх, шүүх хуралдаанд өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө бусдын шүүмжлэл, доромжлолд өртөх эсэх,

мөн Өмнө нь шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргаж байсан саналыг хавсаргав.

13.2-ыг ИХШХШТХ-ийн 8-р зүйлтэй адил агуулгаар томъёолох

17.1.5-д дангаараа гэсний дараа “болон бүрэлдэхүүнтэйгээр” гэж нэмэх,

17.1.6-д “танилцуулах” гэснийг “хэрэгт хавсаргах” гэж өөрчлөх,

17.1.8-д шүүн таслах ажиллагааг хуульд “заасан дэг, журам, хугацааны” гэснийг хасч “заасны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж өөрчлөх

17.1.10-д албан үүргээ цалгардуулахгүйгээр гэсний ар дахь “хууль зүйн чиглэлээр оюутанд үнэлгээ тавих эрхгүйгээр” гэдгийг хасах,

17.2, 17.3 дахь заалтуудыг хасах, үндэслэл нь иргэн, захиргааны процессын хуулиар зохицуулсан. ИХШХШТХ-ийн 44.2, 44.3-тай зөрчилдөнө/

 18.1.7-д “хяналтыг” гэсэн үгийг хасах, ерөнхий удирдлага нь байгаа. Хяналт гэсэн үг нь өргөн утгаар хэрэг, маргааны шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих байдлаар ойлгогдоно гэж үзсэн.

19.2.5-д “томилох” гэснийг хасах

19.2.6-д “нэхэмжлэл” гэсэн үгийг нэмэх, иргэн, захиргааны нэхэмжлэл хуваарилахыг тодруулж өгнө

19.2.7-г хасах, юу илэрхийлэх гэж байгаа нь ойлгомжгүй, заавал энд тусгах шаардлагагүй.

19.5-д “тухайн шүүхийн нийт шүүгчдийн 3/2-оос доошгүй нь оролцсноор хүчинтэй болох” гэж нэмэх, Үүнийг нэмэх нь их чухал бөгөөд шүүгчийн зөвлөгөөнд оролцох эрх, үүргийг нэмэгдүүлж, олонхийн зарчмаар асуудал шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

19-д “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх,

20.1-ийн “шүүгчдийн олонхи” гэсний тоог тодорхой болгох

20.6-д “сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийг” гэснийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа буюу “сахилгын шийтгэлтэй шүүгчийг” гэж ойлгогдох байдлаар тодруулах

22.2-д “журмыг” гэснийг хасах

22.5-ын “хэрэв хэд хэдэн шүүгч” гэснийг УДШ-ийн гэж тодруулах

23.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа” гэснийг хасах

40.1.4 гэсэн заалт нэмж, 40.3-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түдгэлзүүлэх санал хүргүүлсэн бол гэснийг нэмэх

Учир нь: 40.3-аар түдгэлзүүлээд гэмт хэрэгт холбогдолгүй болж цагаатгасан тохиолдолд бүрэн эрхийг сэргээхгүй байхаар томъяологдсон байна.

40.3-д “саналыг хянан үзээд түдгэлзүүлсэн бол шийдвэрээ” гэснийг “саналыг хянан үзээд дэмжсэн бол” гэсэн байдлаар тодорхойлох, өөрөөр хэлбэл “түдгэлзүүлсэн бол шийдвэрээ” гэсэн үгийг хасах, энэ хуулийн 74.1.3-д нийцнэ.

 43.3.1-д “Шүүгчийн ёс зүйн дүрэмд” гэснийг хасах болон “Шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлах” гэснийг хасах

45.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол” гэснийг хасах

45.5-ийг бүхэлд нь хасах,

49.2.1-д “даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр” гэснийг “хамгийн сүүлд авсан сарын цалингийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр” гэж өөрчлөх

49.2.2-ийн “сүүлийн гурван жилийн цалинтай тэнцэх” гэснийг “хамгийн сүүлд авсан сарын цалингийн 3 жилийн хэмжээтэй тэнцэх” гэж өөрчлөх

49.2.3-ийн “сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх” гэснийг “хамгийн сүүлд авсан сарын цалингийн 1 жилийн хэмжээтэй тэнцэх” гэж өөрчлөх

49.8-д “тохиолдолд..”гэсний ард “Шүүхийн Ерөнхий зөвлөл” гэж нэмэх

51.4-д “…арга хэмжээг даруй авах үүрэгтэй” гэснийг “…арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй” гэж “нэн даруй” гэснийг нэмэх,

51.8-ийн энэ хуулийн 40.3-тай уялдуулан томъёолох,

51.9-д Сахилгын хороо шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзвэл саналаа ШЕЗ-д хүргүүлнэ гэснээр томъёолох, энэ хуулийн 74.1.3.-тай нийцнэ.

51.11-д “…шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналаа ШЕЗ-д хүргүүлнэ”. Энэ хуулийн 74.1.3-тай нийцнэ.

52.1.9-д “холбоотой бол нэг шүүхэд ажиллах” гэж “нэг шүүхэд” гэснийг нэмэх

52.1.11-д “гадаадын байгууллагатай ШЕЗ болон УДШ харилцан тохиролцсоноос бусад” гэж “ШЕЗ болон УДШ” гэснийг нэмэх

 52.1.15-д “оюутанд үнэлгээ тавих эрхгүйгээр” гэснийг хасах

52.1.18-ийг бүхэлд нь хасах, бусад заалтуудтай давхардсан шинжтэй, тодорхойлох боломжгүй байна

53.1-ийг “оролцохоос татгалзах, эсхүл” гэснийг хасах

53.2.”Өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, өндөр насны тэтгэвэрт гарсанаас хойших” гэж нэмэх

53.3-аас “эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан” гэснийг хасах

55.3-д шүүгчийн албан тушаалаас гэсний дараа “улс төрийн үйл ажиллагаанаас” гэснийг нэмэх,

56.1-д “зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон” гэснийг болон “эсхүл хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэснийг тус тус хасч, Шүүгч шүүгчийн ёс зүйг зөрчсөн бол холбогдох сахилгын шийтгэл оногдуулна гэх

56.2-ийг хасах, ИХ-ийн 498.2-тай давхардсан

57.1.3-д “шүүхийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан

хуулиар тогтоосон журам” гэж юуг томъёолсон нь тодорхойгүй байх тул хасах, эсхүл үүнийг тодруулах

60.3-д “маргааныг” маргаанд гэж “шийдвэрлэхээ” гэснийг дүгнэлт гаргахаа” гэж өөрчлөх

70.2-д “арга зүй,” гэсэн үгийг хасах

71.1.2-ийг “шүүн таслах ажиллагаанд оролцох,” гэснийг “оролцохгүй, нөлөөлөхгүй байх” гэж өөрчлөх

  74.1.4.-ийн “гишүүдийг томилох, чөлөөлөх” гэснийг энэ хуулийн 20.2.2-той нийцүүлэх

74.1.10-ийг хэнд хамаарахыг тодруулах /шүүгч, захиргааны ажилтан/

78.5-ийн “Шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон 3 гишүүн болон” гэж оруулах

 93.1.Шүүгч туслахтай байна. Шүүгчийн туслах эрх зүйч мэргэжилтэй байх бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байж болно.

93.3-д “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Шүүгчийн туслахаар гурваас доошгүй жил ажилласан” гэж өөрчлөх

99.4-д “Шүүгчдийн зөвлөлөөс гурав” гэснийг “тав” болгож, “Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр хоёр гээд анхан шшатны шүүхээс 3, давах хяналтын шатны шүүхээс 1, 1 гэж оруулах

99.7.-д “өмгөөлөгч, прокурор”, гэснийг ард “улс төрийн албан тушаал хашиж байсан этгээд” гэж оруулах

101.1.1-ээс “хууль сануулж” гэдгийг хасах учир нь гэрч асуух агуулгагүй, оролцогчдоос гэж ойлгогдож байна.

102.1.5-ийг бүхэлд нь хасах,

102.1.4-ийг “нэр хүндийг урвуулан ашиглахгүй, зохисгүй байдал гаргахгүй байх;

102.1.5-ийг байлцуулахгүйгээр нөгөө талтай харилцахгүй, тийм санаачилга гаргахгүй, зөвшөөрөхгүй;

102.1.6-ийн “олж авсан төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг албан үүрэгтэйгээ холбоогүй зорилгоор задруулахгүй, ашиглахгүй байх;

Сахилгын хорооны дарга гишүүдийг огцруулах, эгүүлэн татах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэлүүдийг хуульчлан тогтоох,

Ялангуяа шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, зааварчилгаа өгөх зэргээр шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн тохиолдолд огцруулахаар тусгах,

ШЕЗ-ийн дарга гишүүдийг огцруулах, эгүүлэн татахтай адил байдлаар тусгах

103.1.4-ийн бүхэлд нь хасах, учир нь энэ бол хохирогч биш, гомдол гаргагч

104.5.2-ийн гомдол, мэдээлэл гаргагчид “туслалцаа үзүүлэх” гэснийг хасах,

105.3-ийг бүхэлд нь хасах,

105.4-ийг бүхэлд нь хасах

Сэтгэгдэл бичих

Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгчдийн эрх зүйн байдлын талаар оруулах санал, шүүхэд хандах иргэдийн хандлагыг бодитой болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн ажлын талаар тухайлсан санал,