![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Гар-бөмбөг-1-байр-Дархан-анхан-шатны-шүүх-1024x683.jpg)
Дархан-Уул аймагт шүүх байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Төвийн бүсийн шүүхүүдийн 6 төрөлт спортын тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.
Энэхүү тэмцээнд Булган, Орхон, Сэлэнгэ, Сэлэнгэ-Хөтөл, Сэлэнгэ-Зүүнхараа, Хөвсгөл, Төв, Дархан-Уул аймгуудын шүүхүүд болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны баг тамирчид дартс, ширээний теннис, шатар, даам, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Сэлэнгэ-аймгийн-Сайхан-сум-дахь-сум-дундын-шүүх-1024x683.jpg)
Даамны төрөлд дараах баг, тамирчид тодорлоо
- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгчийн туслах Д.Ёлка
- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын үйлчлэгч- С.Тунгалаг
- Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн- Д.Одонтунгалаг нар тодорсон бол,
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Ган-бөмбөг-3-байр-Хөвсгөл-аймаг-1024x683.jpg)
ГАР БӨМБӨГИЙН эмэгтэй төрөлд Булган аймаг, Орхон аймаг, Хөвсгөл аймаг тус тус байр эзэлсэн байна.
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Сагсан-бөмбөг-эмэгтэй-3-байр-Сэлэнгэ-аймаг-1024x683.jpg)
САГСАН БӨМБӨГийн эрэгтэй төрөлд Орхон аймаг, Төв аймаг, ШЕЗ-ийн ажлын алба тэргүүлсэн бол эмэгтэй төрөлд Орхон аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймаг дахь шүүх болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамтарсан баг удаалжээ.
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Шатар-1024x683.jpg)
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Сагсан-бөмбөг-2-байр-Төв-аймаг-1024x683.jpg)
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Сагсан-бөмбөг-эмэгтэй-1-байр-Орхон-аймаг-1024x683.jpg)
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Дартс-эрэгтэй-1024x683.jpg)
Дартсын тэмцээний эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин 1-р байр, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа 2-р байр, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Батцэцэг 3-р байр тус тус эзэлсэн байна.
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Даам-1024x683.jpg)
![](https://judge.mn/wp-content/uploads/2022/05/Ширээний-теннис-эмэгтэй-683x1024.jpg)
Ширээний теннисний эрэгтэй төрөлд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс 1-р байр, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар 2-р байр, Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газрын бичиг хүргэгч Г.Маналжав 3-р байр эзэлсэн бол Эмэгтэй төрөлд Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын Д.Энхболор 1-р байр, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Б.Оюунбилэг 2-р байр, Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Ж.Ариунжаргал удаах байрыг авчээ.
Харин Шатарын тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Б.Алтанбагана 1-р байр, Орхон аймгийн шүүхийн тамгын газрын нярав М.Хишигдорж 2-р байр, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од 3-р байр эзэлсэн амжилтаар ойгоо угтсан байна.
Спортын тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Орхон аймаг дахь шүүхийн баг тамирчид тэргүүн байр, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн баг тамирчид хоёрдугаар байр, Сэлэнгэ аймаг дахь шүүх болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн хамтарсан баг тамирчид гуравдугаар байр тус тус эзэллээ гэж Дархан уул аймаг дахь Шүүгчдийн холбооны салбар хорооны Тэргүүн Б.Ихтамир мэдээллээ.