70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Зөвлөмж

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР

ХОРООДЫН ТЭРГҮҮН, ТУХАЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР, ТАМГЫН ГАЗАР (ХЭЛТЭС)-ЫН ДАРГА НАРТ

Монголын Шүүгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хурал 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болж, Холбооны Тэргүүнийг сонгох сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэж, нэр дэвшүүлэх, санал хураах хугацааг тогтоож, …тооллогын комиссыг А.Мөнхзул, М.Алдар, А.Сарангэрэл, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Өлзийжаргал нарын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

1. Шүүгчдийн Холбооны “Тэргүүнд нэр дэвшүүлэх”-ийг  2020 оны 09 дүгээр

сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, тодорхой хүнийг Тэргүүнд нэр дэвшүүлсэн бол овог, нэр, албан тушаалыг бичиж факс /320622/-аар буюу албан бичгээр, нэр дэвшүүлээгүй бол Ажлын албанд /99266018, 99010695/ утсаар;

2. Санал хураах ажлыг тухайн Салбар хорооны Тэргүүн хариуцаж /Ерөнхий

шүүгч нар, Тамгын газар /хэлтэс/-ийн даргатайгаа зөвшилцөн 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулан, гишүүдийнхээ тоогоор саналын хуудас А-5 хэмжээтэй бэлтгэн /баталгаажуулж/, саналыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийг дуусталх хугацаанд нууцаар хурааж, санал хураалтад оролцох гишүүд, үүнээс оролцсон гишүүдийн тоо, хэрэв оролцоогүй гишүүн байвал нэр, шалтгааныг бичсэн… албан бичгийн хамт санал хураасан материалыг /баталгаажуулан/, Шүүгчдийн Холбооны Ажлын албанд /М.Дамирансүрэнгийн/ нэрээр хаяглан тус тус ирүүлэхийг зөвлөж байна.

            Жич: А/ Санал хураахаас өмнө нэр дэвшигчийн танилцуулгыг веб сайтаар хүргүүлнэ.

            Б/ Санал хураалтын нэгдсэн дүнг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж, баталгаажуулан нийт гишүүдэд мэдээлнэ.

Нэр дэвшүүлэх, санал хураах ажлыг зохион байгуулах, Тооллогын комиссын гишүүд:

А.Мөнхзул, М.Алдар, А.Сарангэрэл, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Өлзийжаргал.

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр

Сэтгэгдэл бичих

Зөвлөмж