70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Мэдээлэл

1. Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болж, холбооны Тэргүүнээр сонгогдсон Д.Ганзориг Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон тул Төрийн бус байгууллага болох Шүүгчдийн холбооны Тэргүүнээс (өргөдлийг нь үндэслэн) чөлөөлж, Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунтунгалагыг Холбооны Тэргүүнийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

2. Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүнд холбооны гишүүдээс нэр дэвшүүлэх ажлыг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал хугацаанд, санал хураахыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал хугацаанд (тухайн салбар хорооны тэргүүн гардан хариуцаж)  тус тус зохион байгуулахаар тогтоов.

3. Тэргүүнд нэр дэвшүүлэх, санал хураахыг хариуцаж зохион байгуулах, саналын дүнг нэгтгэх тооллогын комиссыг шүүгч О.Номуулин, Т.Бадрах, Г.Билгүүн, А.Мөнхзул /НИХДЗШШ/, М.Алдар /НЭХДЗШШ/ нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Удирдах зөвлөл

Сэтгэгдэл бичих

Мэдээлэл