
АНУ-ын давж заалдах шатны IV тойргийн шүүхийн шүүгч, Барын холбооны Хүний эрхийн төвийн даргалагч Жэймс Эндрю Винн шүүгчээр ажилласан 32 жилийн өөрийн туршлага, шүүхийнхээ шүүх хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцуулах, шүүхийн талаар мэдээлэл түгээх ерөнхий аргачлал туршлагаа хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.
Уулзалт ярилцлагад Монгол Улсын анхан болон давж заалдах шатны нийт шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд танхимаар болон цахимаар оролцож, шүүгчийн туршлага, арга зүйгээс суралцсан юм.
Уулзалт, сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Шүүгчдийн холбоо, Монгол дахь Америкийн элчин сайдын яамтай хамтран зохион байгуулав.
