70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

   “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨХ ХОРОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

“Ёс зүйн зөвлөх хороо” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг ШЕЗ-ийн үйл ажиллагааны талаар, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Кэтрин Элизабет Ивкоф хоёр улсын хамтын ажиллагааны талаар үг хэлэв.

 

 

       Хэлэлцүүлэгт Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ноён Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөр хариуцсан дарга Ноён Олег Шаков, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Кэтрин Элизабет Ивкоф, тус яамны Хөгжлийн хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Оюунбилэг болон Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Шүүхийн сахилгын хороо, Дээд шүүхийн дэргэдэх ШССМ-ийн хүрээлэн, Монголын Шүүгчдийн холбоо, Монголын шүүхийн ахмадын холбоо оролцож байна.

 “Ёс зүйн зөвлөх хороо”-ны талаар Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард болон Алберта мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро нар өөрийн улсын туршлагаас танилцууллаа. Түүнчлэн уг хороог Монгол Улсад байгуулж болох эсэх талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо хуваалцав.

          Үргэлжлүүлэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр “Ёс зүйн зөвлөх хороо ба Шүүхийн сахилгын хороо” сэдвээр, УДШ-ийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг “Ёс зүйн зөвлөх хороо ба ШССМХүрээлэн” сэдвээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Т.Бадрах “Ёс зүйн зөвлөх хороо байгуулах хэрэгцээ шаардлага” сэдвээр, Шүүхийн ахмадын холбооны төлөөлөл “Ёс зүйн зөвлөх хороо ба Шүүхийн ахмадуудын холбоо” сэдвээр тус тус туршлага, мэдээллээ солилцлоо. /эх сурвалж: ШЕЗ-ийн хэвлэл мэдээллийн хэлтэс/

Сэтгэгдэл бичих

   “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨХ ХОРОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ