2021.10.06. Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн, шүүгч Ж.Оюунтунгалаг, гадаад харилцааны дэд хорооны ахлагч, шүүгч Ц.Эрдэнэчимэг, шүүгч А.Сарангэрэл нар 2021.10.05-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Келли Базби тэргүүтэй төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр АНУ-ын Элчин сайдын яамнаас Монголын Шүүгчдийн холбоотой хэрхэн хамтарч ажиллах талаар болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал бодлоо солилцов.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА