70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

АХМАДЫН ДЭД ХОРОО АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ, ЖУРМЫН ТӨСЛӨӨ ХЭЛЭЛЦЭВ

          Шүүгчдийн Холбооны Ахмадын дэд хорооны гишүүд 3-р сарын 14-ний өдөр Шүүгчдийн холбооны байранд уулзалт хийлээ.
          Тус уулзалтад арван нэгэн гишүүн биечлэн оролцож, ахмадын хорооны ажиллах чиг үүрэг, журмын төслийг хэлэлцэн саналаа нэгтгэсэн байна.
          Шүүгчдийн Холбооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ахмадын дэд хорооны хийж гүйцэтгэх ажлын талаар харилцан санал солилцон ярилцав.
           Энэ үеэр холбооны гишүүнчлэлээ хэвээр хадгалахаар хүсэлт гаргасан зарим ахмад шүүгчдийг хүлээн авч ахмадын дэд хорооны гишүүнээр бүртгэлээ.
 
                       ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

АХМАДЫН ДЭД ХОРОО АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ, ЖУРМЫН ТӨСЛӨӨ ХЭЛЭЛЦЭВ