70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ

2022 оны Шүүгчдийн холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан чухал ажлын нэг бол

Шихихутуг Их Сургуультай "Менторшип" хөтөлбөр хэрэгжүүлэхээр Санамж бичиг байгуулсан ажил юм. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр энэхүү ажлын үр дүнгийн тайлан мэдээлэл сонсох уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад Шүүгчдийн холбооны УЗ-ийн гишүүн Ц Мөнхтулга, Ц.Эрдэнэчимэг, гүйцэтгэх захирал М.Наранчимэг нар Шихихутуг Их сургуулийн Захирал, доктор, профессор Д.Оюунцэцэг болон Захиргаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Мөнхдэмбэрэл, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Г.Амаржаргалан, Ахисан түвшний захирал С.Оюунбилэг, Ерөнхий эрдмийн тэнхмийн эрхлэгч, англи хэлний багш, доктор Л.Нарангэрэл, Бакалаврын албаны дарга Г.Отгонсүрэн нартай Менторшип хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцох уулзалтад оролцлоо.

ШИС-ийн Бакалаврын албаны дарга Г.Отгонсүрэн “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд явагдсан шүүгч багш нарын хичээлийн кредит болон хичээл заасан 3,4-р курсийн оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн болон суралцахуйн үр дүнгийн судалгааг бидэнд танилцуулав. Судалгаанд 146 оюутан оролцсон нь нийт суралцагчдын 71,2 хувийг хамруулсан байна. Суралцахуйн үр дүнгээр авсан судалгаанд оюутнууд 57-62 хувийн үнэлгээ өгчээ. Суралцахуйн үр дүнг 3-5 шалгуур үзүүлэлтээр оюутнуудаас авсан бөгөөд сургалтын албаны зүгээс тодорхой зорилгодоо хүрсэн сургалт явуулсан гэж дүгнэж байгаа аж. ШИС-ийн Захирал Д.Оюунцэцэг шүүгч багш нараар хичээл заалгах нь оюутан сурагчдад онол, практикийн сайн туршлага болж байгаа тул Санамж бичгийн хүрээнд тусгагдсан сургалтын үйл ажиллагаанд Шүүгчдийн холбооны гишүүн шүүгч нар оролцох хүсэлтийг дахин тавьж, хөтөлбөрийг ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэх болсныг мэдэгдэв.


Сэтгэгдэл бичих

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ