70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮХИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

           Монголын Шүүгчдийн холбоо санаачлан, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулж, Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, #сэтгүүлчдэд зориулан шүүх болон шүүх ажиллагааны тухай #мэдлэг_ойлголт өгөх, шүүхийн сэтгүүл зүйгээр #мэргэшүүлэх_сургалтыг төлөвлөж байна.

     Энэхүү сургалтын үйл ажиллагааг цаашид бүх шатны шүүхийн хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зэрэг цуврал арга хэмжээнд оролцох боломжийг нээж байгаа юм.

       Монголын Шүүгчдийн Холбооны санаачлагаар Монгол Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монголын Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй энэхүү хөтөлбөрт сэтгүүлч та хүсэлтээ илгээснээр сонгон шалгаруулалтад оролцож, сургалтын төгсгөлд зохион байгуулагч байгууллагуудын БАТЛАМЖийг гардан авна.

         Эхний нэг өдрийн сургалтаар Монгол Улсын шүүх, шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдал, Шүүх ба Хэвлэл мэдээлэл, чиг үүрэг ба тэдгээрийн зөрчил, шүүх үйл ажиллагааны талаар хэрхэн сурвалжлах, Гадаадын болон Монголын жишээ дээр ярилцаж, саналаа солилцох багийн ажил, шүүхийн сэтгүүл зүйн ёсзүй, анхаарах зүйлсийн тухай болон сэтгүүлчдэд мэдээллээ олон нийтэд түгээхэд энгийн, ойлгомжтой пост бэлдэх аргачлалууд зэрэг сэдвүүдийг хамруулна.

БҮРТГЭЛ: 6 дугаар сарын 14 хүртэл

Сонгон шалгаруулалт & СУРГАЛТ: 6 дугаар сарын сүүлчийн 7 хоногт

Хэрвээ та бүртгүүлэх бол дараах холбоосын дагуу бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/…/1dRIn1ta5alFIOJ7FpMYC8E5…/edit

Тодруулах зүйл байвал 99031900 дугаарт холбогдоно уу.

Сэтгэгдэл бичих

ШҮҮХИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА