70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“Менторшип” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Шүүгчдийн холбоо 2022 оны 2-р сарын 15-ны өдөр Шихихутуг Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай өмнө нь шүүгчиддээ мэдээлж байсан.

            Энэхүү ажлын хүрээнд шүүгчид 2022-2023 оны хичээлийн жилд эчнээ болон өдрийн ангийн оюутнуудад  процессийн эрх зүй, хуулийн хэрэглээ I, II хичээлүүдийг  заахаар боллоо.

             Энэ хичээлийн жилд эрүү, иргэн, захиргааны нийт 18 шүүгч багшлахаар  тус сургуулийн захирал доктор, профессор Д.Оюунцэцэг болон ахисан түвшний сургуулийн захирал Оюунбилэг, багш нарын төлөөлөл, сургалтын албатай уулзаж, сургуулийн орчин, сургалтын арга зүйтэй танилцаж, хичээлийн хуваариа батлуулав.

Хөтөлбөрийн хүрээнд шүүгч багш нар нэг нэг оюутан менторлаж, шүүхийн практикт дадлагажуулах юм.

                     МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

“Менторшип” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ