70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА

Шүүгчдийн холбоо, АТГ-ын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтын ажиллагааны хүрээнд хийсэн Авилгаас ангид байх, иргэд, олон нийт, шүүхийн ажилтнуудад чиглүүлсэн 7 төрлийн постерыг зохих газарт байршуулан ажиллажээ.

2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн ээлжит бус чуулганд тус салбар хорооны шүүгч гишүүд бүгд оролцсон гэж Салбар хороо мэдээллээ.

2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус салбар хорооны нийт гишүүд хуралдаж, салбар хорооны тэргүүнээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр 100 хувийн саналаар сонгогдсон байна.

2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох санал хураалтад нийт шүүгчид оролцжээ.

Шүүгчдийн холбооны ажлын албанд 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулах саналаа хүргүүлэн, үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсантай холбогдуулж, тус салбар хороо 2023 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлан ажиллажээ.  2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн ээлжит бус чуулганд тус салбар хорооны шүүгч гишүүд бүгд оролцсон гэж тус салбар хорооноос мэдээлэв.

Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад шүүгч нартаа Булган аймаг дахь Шүүгчдийн холбооны Салбар хороо хүндэтгэл үзүүлжээ.

Сэтгэгдэл бичих

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА