70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийт шүүгчдийн чуулганд шүүгч С.Сэржмядаг, Г.Мөнхзул, Б.Батаа нар цахимаар, бусад шүүгч нар биечлэн оролцсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов Шүүгчдийн холбооны дэргэд байгуулагдсан “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо”-ны гишүүнээр сонгогджээ.

Сонгинохайрхан дүүргийн шүүх байгуулагдсаны  30 жилийн ойн ажлын хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  Нийслэлийн ерөнхий боловсролын нийт 25 сургуулийн ахлах ангийн сурагчдад ҮНДСЭН ХУУЛЬ МАНАЙ СУРГУУЛЬ”-д сургалтыг тус салбар хороо хамтран зохион байгуулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтан тус дүүргийн 21 дүгээр хороонд байрлах хогийн цэг байсан газарт 201 ширхэг Шинэс мод тарьж, хувь нэмрээ оруулжээ. 

Иргэн, эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдэвт сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, нийт 450 эрх зүйч хамрагдав.
Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар нар удирдан явуулсан гэж Шүүгчдийн холбооны салбар хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА