70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Сэлэнгэ аймаг Салбар хороо мэдээлж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын  сургуультай хамтран  хүүхдүүдийн насны онцлогт тохируулан  бага ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах,  дунд ангийн сурагчдад Шүүх эрх мэдлийн талаар тодорхой ойлголт өгөх, ахлах ангийн сурагчдад  Мэргэжил сонголт ба Хуульч мэргэжлийн онцлог сэдвээр тус тус сургалт явуулж, шүүхийн үйл ажиллагаатай танилцах ажиллагааг Шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулсан байна.  

Ерөнхий боловсролын дунд ангийн сурагчдад хуульчийн мэргэжлийн онцлог тус бүрийг харуулсан “Миний шүүх дэх нэг өдөр” сэдвээр  “зохиомол” кейс дээр тодорхой ажиллагаа хийж, Шүүхийн ажилтнууд тэдний сонирхсон асуултад хариулан, шүүхтэй танилцсан сурагчдад “ДУРСАМЖ” хадгалуулжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд тус шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” эссэ бичлэгийн уралдаан, 3-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” гар зургийн уралдааныг явууллаа гэж Шүүгчдийн холбооны Салбар тэргүүн Г.Давааренчин мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Сэлэнгэ аймаг Салбар хороо мэдээлж байна