70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа” сургалтад 140 хүн хамрагджээ

Монголын Шүүгчдийн холбооны Хархорин салбар хорооноос санаачилж, сум дахь хуулийн байгууллагуудыг оролцуулж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал  С.Баасанбатыг урьж, “Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа” сэдвээр сургалт хийсэн байна. Сургалтад тус шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурор, ажилтан, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч, ШШГЕГ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн алба хаагч нийт 140 хүн хамрагджээ.

     Сургалтаар хувь хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа, түүнийг хөгжүүлэх, хүний хөгжил түүнээс үүдэлтэй нийгэм, байгууллага, ажилдаа хандах хандлага, ажилтан, албан хаагч нарын ажлын стресс тайлах арга, сэтгэл зүйн байдлыг сэргээх талаар  сургалт явуулахын зэрэгцээ дасгал ажил хийсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

“Хүний хөгжил, сэтгэл зүйн дархлаа” сургалтад 140 хүн хамрагджээ