“МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ”
Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Ж.Оюунтунгалагийн санал санаачилга, холбооны гадаад харилцааны хорооны ахлагч, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Эрдэнэчимэг, БГД-ийн ИХАШШ-ийн шүүгч А.Сарантуяа, Нийслэл дэхь ЗХАШШ-ийн шүүгч А.Адъяасүрэн нарын идэвх чармайлт, цаг заваа зориулан ажилласаны үр дүнд Монголын 10 шүүгч Японд улс руу Японы шүүхийн тогтолцоо, онцлог, мэргэжил нэгт нөхдийн туршлагаас судлан, харилцан санал солилцоод ирлээ.
Аяллыг санаачилж, бодитоор хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн, НИХДЗШШ-ийн шүүгч Ж.Оюунтунгалаг, зохион байгуулахад оролцсон хуульч, багш Oка Хидео болон Монгол дахь ЭСЯ-ны ажилтнууд, Шүүгчдийн холбооны гадаад харилцааны хорооны ахлагч шүүгч Ц.Эрдэнэчимэг, А.Сарантуяа, Б.Адъяасүрэн, Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам, Шүүгчдийн холбооны хэвлэлийн төлөөлөгч М.Наранчимэг, туслах ажилтан Б.Энх-Маргад, Япон улсад жолооч, хөтөчөөр оролцсон Г.Хурцгэрэл, А.Сэргэлэнбаатар нарт аялалд оролцсон шүүгчид талархлаа илэрхийлэв.
ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, ШЕЗ-ийн гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар Шүүгчдийн холбооноос санаачлан зохион байгуулсан уг аяллалыг дэмжин хамтран ажилласан юм.
Монголын Шүүгчдийн холбооны санаачилсан Японы дүүргийн болон тойргийн шүүхтэй танилцах, Японы хууль зүйн сургуулиар зочлох, лекц сонсох, түүх соёлын дурсгалт газартай танилцах аялалд 2023.12.08-ны өдрөөс 2023.12.15-ны өдрийн хооронд Монголын Шүүгчдийн холбооны гишүүн, шүүгч Д.Батцэцэг, Б.Сугиржав, Д.Мөнхтуяа, Э.Оюун-Эрдэнэ, Т.Жавхлантөгс, М.Оюунцэцэг, Т.Ганчимэг, Т.Алтантуяа, С.Өлзий-Отгон, Г.Энхцэцэг нар хамрагдсан бөгөөд Япон улсын Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Япон улсын шүүхэд айлчлах үеэр Монголын шүүгч нарт унаагаар үйлчилж хамтран ажилласан байна.
Шүүгч нар Японы дүүргийн шүүх, хуулийн сургуульд зочлон профессорын лекц семенар сонсонгоо, чөлөөт цагаараа Японы алдартай үзэсгэлэнт газраар явж сонирхжээ.
Ташрамд дурдахад, 2023 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар Монгол Улсын 16,580 иргэн Япон Улсад ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн визний төрлөөр ангилвал, 3,000 иргэн суралцах, 3,000 иргэн дадлагажигч ажилтан, 4,000 иргэн ажиллах, 3,000 иргэн суралцаж төгсөөд ажиллах, 4,000 иргэн гэр бүлийн визтэй байдаг байна.
Жилдээ Монгол Улсын 100-120 иргэн саатуулагдаж шалгагддаг, ихэнх нь цагаачлалын хууль зөрчиж хууль бусаар оршин суусан, архидан согтуурсан үедээ танхайрсан, хулгайлах, залилан мэхлэх гэх мэт хэрэгт холбогдож, шалгагдаад ял шийтгэл авч хоригддог гэсэн статистик мэдээллийг Японы цагдаагийн байгууллагаас гаргасан байна.
Монгол Улсын иргэдийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд цагдаагийн газраас урьдчилан хорьж шалгадаг. Иргэд хүсэлт гаргасан тохиолдолд консулын газраас очиж уулзаж, зохих туслалцааг үзүүлдэг аж. Монгол иргэдээс өмгөөлөгч хувиараа олох уу, эсхүл улсын өмгөөлөгч авах уу гэдгийг асуудаг, ихэнх иргэд төлбөрийн асуудлаас шалтгаалж улсын өмгөөлөгч авдаг байна. Иргэд хэл сайтай бол орчуулагчгүй мэдүүлэг өгөөд явах боломжтой ч ихэнх иргэдийн хэлний мэдлэг хангалттай биш байдаг байна.
Япон Улсад гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, мөрдөн байцаалт өгөх, шүүх хурлаар ороход монгол хэлний орчуулагч олдоц муутай байгаатай холбогдон өвөр монгол орчуулагчаас өөр монгол хэлний орчуулагч олдохгүй байх, найдвартай сайн орчуулагч олдохыг хүлээж саатуулагдах хугацаа сунжрах явдал ихээр гардаг байна. Үүнээс шалтгаалж, япон, монгол хэлний болон хууль эрхзүйн зохих мэдлэгтэй монголчуудыг Япон Улсын орон нутгийн шүүхүүдтэй холбогдон “шүүх хурлын орчуулагч”-аар бүртгүүлж, зохих шалгалт өгч, дадлага хийн монгол хэлний орчуулагчийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах уриалга хүртэл гаргасан аж.