70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.ОДОНТУУЛ ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ШССМХ-ийн шүүгч-сургагч багш Н.Одонтуул “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдвээр хууль зүйн докторын зэргийг Дотоод хэргийн Их Сургуулийн дэргэдэх Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2023 оны долоодугаар сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн амжилттай хамгаалсан байна.

         Докторын зэрэг горилсон шүүгч Н.Одонтуулын нэг сэдэвт эрдэм шинжилгээний ажлыг хууль зүйн доктор, дэд профессор Б.Энхболд удирдсан бол Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн албан ёсны шүүмжлэгч байгууллагаар томилогдон ажиллажээ.

       Шүүгч Н.Одонтуулын докторын зэрэг горилсон бүтээл нь эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд  нэг сэдэвт бүтээлийн хэмжээнд хийсэн анхны дагнасан судалгаа гэдгээрээ чухал байр суурь эзлэх ажээ. Судлаач, шүүгч Н.Одонтуул нь судалгааны хүрээндээ зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эмгэгтэй хүмүүст ял ногдуулахдаа албадан эмчилгээнд хамруулах талаар онолын үндэслэл бүхий санал дэвшүүлсэн нь онол болон практикийн чухал ач холбогдолтой эрдэм шинжилгээний ажил  болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна.

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.ОДОНТУУЛ ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА