70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АХЛАГЧ КАНАД УЛСАД АЙЛЧЛАВ

  Канадын техникийн туслалцааны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

 

Төслийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 4-ний хооронд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Л.Энхбилэг, Улсын дээд шүүхийн шүүгч,  “Шүүгчийн  ёс зүйн зөвлөх хороо”-ны ахлагч Д.Мөнхтуяа, Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, гишүүн Б.Сугар, сэтгүүлч Г.Улсболд, иргэний нийгмийн байгууллын төлөөлөл Т.Алтангэрэл нар Канад Улсад айлчлаад ирлээ.

 

Айлчлалын хүрээнд Канад Улсын Дээд шүүх, Холбооны Шүүхийн комиссарын алба, Онтарио мужийн шүүх, Гадаад харилцааны яам, Канадын Шүүгчдийн холбоонд тус тус зочилж, туршлага судалсан байна.

Уг төслийн зорилго нь шүүгчийн ёс зүйн зөвлөх хөтөчтэй болох, Шүүгчдийн холбооны дэргэд байгуулагдсан “Шүүгчийн  ёс зүйн зөвлөх хороо”-ны үйл ажиллагааг төлөвшүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, мэдээллээр хангах оновчтой арга зүйг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.

Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оч айлчлалын хүрээнд болсон уулзалтуудын талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, тойм мэдээлэл бэлтгэж, нийт шүүгч нарт хүргүүлэх юм.

“Шүүгчийн  ёс зүйн зөвлөх хороо”-ны ахлагч Д.Мөнхтуяа 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүгчийн ёс зүйн хороо”-ны гишүүдийн ээлжит хуралдааны үеэр айлчлалын талаар тодорхой мэдээлэл өгч, Канад шүүгч нартай хэд хэдэн удаагийн туршлага сонсох, асуулт асуух, санал зөвлөгөө авах цахим уулзалт хийхээр харилцан санал солилцсон тухай мэдээлсэн байна.

                            ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АХЛАГЧ КАНАД УЛСАД АЙЛЧЛАВ