70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Г.ГАНБААТАР, АЖЛЫН АЛБА АХМАД ШҮҮГЧ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Монголын Шүүгчдийн Холбооны дүрмийн 5.1, 5.7, 5.9.8, 5.10, 10.2, 10.3.8-д заасныг баримтлан, Удирдах зөвлөлийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Шүүгчдийн Холбооны дүрмийн 10.2-т заасны дагуу хүсэлтээ ирүүлсэн нэр бүхий 13 ахмад шүүгчийг  холбооны гишүүнээр бүртгэж, Шүүгчдийн Холбооны дүрмийн 5.9.8-д заасны дагуу нэр бүхий  13 шүүгчээс бүрдсэн “шүүгчийн ахмадын хороо”-г байгуулсан тухай өмнө нь ажлын албанаас мэдээлсэн. 

“Шүүгчийн ахмадын хороо”-ны ахлагчийг сонгох, үйл ажиллагааны чиглэлээ холбооны дүрмийн хүрээнд боловсруулан ажиллахыг Удирдах зөвлөлийн гишүүд тус хуралдаанаар ахмад шүүгч нарт даалгасан юм.

 Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганбаатар, гүйцэтгэх захирал Т.Туяа, эрхзүйч судлаач, туслах Б.Жавзандулам, ОНХ хэвлэл мэдээллийн ажилтан М.Наранчимэг нар өнөөдөр ахмадын хорооны гишүүн шүүгч нарыг хүлээн авч уулзлаа. Ахмад 13 шүүгчийн санаачилгын дагуу Монголын Шүүгчдийн холбооны “ахмадын салбар хороо” байгуулагдсан бөгөөд анхны уулзалтаа ийнхүү  Шүүгчдийн холбооны байранд хийж, 2024 оны холбооны үйл ажиллагаанд тусгагдсан төлөвлөгөөтэй танилцан, ахмадын хорооны ахлагчийг сонгосон юм.

Шүүгчдийн холбооны “Ахмадын хороо”-ны ахлагчаар ахмад шүүгч А.Мөнхзулыг санал нэгтэй гишүүд сонгов.

Ахмадын хорооны гишүүд Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон Холбооны дүрмийн 3.1.2 чиглэлээр “Шүүгчийн мэдлэг боловсрол, шүүн таслах үйл ажиллагааны ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг туршалгаа солилцоход дэмжлэг үзүүлэх”, 3.1.5 чиглэлээр “гишүүдийнхээ үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулахад дэмжлэг үзүүлэх”-д хамтран санаачлагатай ажиллахаар өнөөдрийн уулзалтаар харилцан ярилцаж санал  нэгдэв.

Шүүгчдийн Холбооны дүрмийн 10.3.8-д зааснаар нэр бүхий 13 ахмад шүүгчийг холбооны гишүүний татвараас 50 хувиар чөлөөлж, бүртэлд орсон өдрөөс гишүүний татвараа төлж, Шүүгчдийн холбооноос зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд оролцох боломжтой болж байгаа юм.

       ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Г.ГАНБААТАР, АЖЛЫН АЛБА АХМАД ШҮҮГЧ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА