70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ҮР НӨЛӨӨ ӨНДӨР БАЙНА

2021 онд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд нийт 355 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 209 эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудын 192 өргөдлийг амжилттай шийдвэрлэж эвлэрүүлсэн байна. Энэ нь нийт өргөдлийн 91.8 хувийг эзэлж байгаа ажээ.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сүүлийн 3 жилээр харьцуулахад эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байгаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилж буйн илрэл хэмээн шүүгч А.Түвшинтулга хэлэв.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн 3 жилийн
маргааны үзүүлэлт



Он

Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн өргөдлийн тоо
Эвлэрэл амжилттай болсон маргааны тоо/ хувь/Эвлэрэл амжилтгүй болсон маргааны тоо/хувь/
2019 он306297 буюу 97.0 хувь9 буюу 3.0 хувь
2020 он200183 буюу 91.5 хувь17 буюу 8.5 хувь
2021 он209192 буюу 91.8 хувь17 буюу 8.2 хувь

График-1. 2021 онд тус шүүхээр нийт 637 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 192 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 30.1 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

График-2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 209 өргөдлийн 193 буюу 92.3 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 16 буюу 7.7 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

Сэтгэгдэл бичих

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ҮР НӨЛӨӨ ӨНДӨР БАЙНА