70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдав

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэргүүн Ж.Оюунтунгалаг, гишүүн Л.Баатар, Т.Бадрах, З.Ганзориг, А.Сарангэрэл, Ш.Оюунтуул нарын ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв:
1. Тус хурлаар, нээлттэй зарласан холбооны Гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх захирлын туслахын ажлын байрны шалгаруулалтад материал ирүүлсэн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, сэтгүүлч, доктор М.Наранчимэгийг 2022.01.03-ны өдрөөс Гүйцэтгэх захирлаар, эрх зүйч Б.Арамнайсүрэнг 2021.12.15-ны өдрөөс Гүйцэтгэх захирлын туслахаар томилон ажиллуулахаар шийдвэрлэв.
Өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан Т.Туяаг 2021.12.31-ний өдрөөр тасалбар болгож, Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр тогтов.
Монголын Шүүгчдийн холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Гүйцэтгэх захирал, түүний ажлын алба нь 2022 онд шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллана.
2. Гүйцэтгэх захирлын ажлын албаны хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийг худалдан авахыг зөвшөөрөв.
3. Шүүгчдийн холбооны үйл ажиллагаанд санаачилга гаргаж, идэвхитэй оролцсон нэр бүхий гишүүн шүүгчдэд талархал илэрхийлж, урамшуулал олгохыг холбооны Тэргүүн Ж.Оюунтунгалагт хариуцуулав.
4. Холбооны 2022 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөнд салбар хороод, гишүүн шүүгчдийн саналыг тусгах ажлыг Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Оюунтуулд хариуцуулж, дараа оны ажлын төлөвлөгөөг 2022 оны 1 дүгээр сард багтаан батлахаар тогтов.

                                                                                    УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл бичих

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдав