70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шүүгч, ажилтнууд онлайн сургалтад идэвхтэй оролцов

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шүүгч, шүүгчийн туслах, төрийн захиргаа үйлчилгээний ажилчид хагас жилийн хугацаанд “ZOOM” апликейшнийг ашиглан сургалтад оролцжээ. Тухайлбал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид “Гэрч хохирогчийг хамгаалах тухай”, “Эрх зүй ба эдийн засаг”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллгааг бэхжүүлэх”, “Өршөөлийн тухай хуулийн талаарх ойлголт”сургалт, “Гэрээний эрх зүйн тухай ойлголт”, “Хүний хөгжил”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй, Хөөн хэлэлцэх

хугацаа,” “Үндсэн хуулийн эрх зүй, Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтуудад, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар “Эрх зүй ба эдийн засаг”, “Гэрээний эрх зүйн тухай ойлголт”, “Хүний хөгжил”, “Үндсэн хуулийн эрх зүй, Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтуудад, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар “Үндсэн хуулийн эрх зүй, Хүний эрх ба Ковид-19”, “Шүүгчийн ёс зүй” “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орсон онцлог, Шүүхийн шийдвэр боловсруулах аргачилал, журам, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, төрийн албаны маргааны онцлог сэдэвт сургалтуудад, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар “Гэрч хохирогчийг хамгаалах тухай”, “Эрх зүй ба эдийн засаг”, “Өршөөлийн тухай хуулийн талаарх ойлголт” сургалт, “Гэрээний эрх зүйн тухай ойлголт”, “Хүний хөгжил”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй”, “Хөөн хэлэлцэх хугацаа,” “Үндсэн хуулийн эрх зүй, Шүүгчийн ёс зүй” сэдэвт Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Хуульчдын холбооноос цахим хэлбэрээр зохион байгуулсан сургалтуудад тус тус хамрагдсан байна.
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр Булган аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Х.Чинзориг, Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 3-6 дугаар бүлгийг шүүгч Б.Батчимэг, 6-8 дугаар бүлгийг шүүгч О.Одончимэг, 8-10 дугаар бүлгийг шүүгчийн туслах М.Баасандорж нар танилцуулж хуульд орсон шинэлэг зохицуулалтын талаар мэдээлэл хийжээ.

Сэтгэгдэл бичих

Шүүгч, ажилтнууд онлайн сургалтад идэвхтэй оролцов