70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Ур чадварын уралдаан зарлав

Монголын шүүгчдийн холбооны Булган аймаг дахь салбар хороо нь Тамгын газартайгаа хамтран шүүхийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнуудын дунд уралдаан зарласан байна.
Тус уралдааныг онолын мэдлэг, баримт бичиг боловсруулах чадвар, тохиолдолд дүн шинжилгээ хийх, түргэн бичилт, хэрэглээний программ ашиглах чадвар гэсэн 4 үе шаттайгаар зохион явуулжээ.

Ажил мэргэжлийн уралдааныг шүүхийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн нар шүүж дүнгээ гаргасан байна.
Уралдаанд шүүгчийн туслах Ж.Ариунжаргал 1-р байр, шүүгчийн туслах Г.Эрдэнэбулган 2-р байр эзэлсэн бол төрийн үйлчилгээний ажилтнуудаас Архив бичиг хэргийн эрхлэгч Б.Хонгорзул 1-р байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.

Сэтгэгдэл бичих

Ур чадварын уралдаан зарлав