70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Монголын шүүгчдийн холбооны сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос мэдээлж байна

Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цуврал сургалтыг зохион байгуулж байгаа ажээ.
Энэ удаагийн сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны саналд үндэслэн “Захиргааны ерөнхий хууль ба Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцаа” сэдвээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа удирдан явуулсан байна.
Сургалтад Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдан сонирхсон асуултдаа хариулт авч, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон үр дүнтэй ажил болжээ.

Сэтгэгдэл бичих

Монголын шүүгчдийн холбооны сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос мэдээлж байна