70114100
99081135
91411700
contact@judge.mn
Search
Search
Close this search box.
Нүүр
Бидний тухай
Мэдээ мэдээлэл
Гишүүн байгууллага
Монгол Улсын шүүхүүд
Эрх зүйн акт
Холбоо барих
Menu
Нүүр
Бидний тухай
Мэдээ мэдээлэл
Гишүүн байгууллага
Монгол Улсын шүүхүүд
Эрх зүйн акт
Холбоо барих
Мэдээ мэдээлэл
2022-10-06
Түгээх :
“US Speaker” төсөл шүүгчдэд зориулсан сургалтаар эхэллээ
Монголын Шүүгчдийн Холбоо нь Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “US Speaker” төсөл хөтөлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 02-оос 13-ны өдрүүдэд Монгол Улсад хэрэгжүүлж байна.
Шүүхийн үйл ажиллагаа, онцлогийг олон нийтэд таниулах, сайн туршлагаас суралцах, цахим орчинд шүүгчийн хувийн болон ажил хэргийн нэр хүндийг гутааж буй мэдээ, мэдээллийг хэрхэн хүлээж авч яаж шийдвэрлэдэг бусад улсын шүүхийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж суралцах, туршлага солилцох, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх Шүүгчдийн холбооны ажлын нэг нь US SPEAKER хөтөлбөр юм.
US SPEAKER төслийн хүрээнд “Шүүгч олон нийттэй харилцах байдал, хандлагыг нээлттэй болгох нь” сэдэвт ярилцлага, сургалтад 2022 оны 10 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд танхимаар зуу орчим шүүгч, онлайнаар зуу гаруй шүүгч хамрагдлаа.
Сургалтын үйл ажиллагааг “Хууль зүйн Үндэсний хүрээлэн”-ийн сургалтын танхимд УДШ-ийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүгчдийн холбоо хамтран амжилттай зохион байгуулав.
Бид US SPEAKER-22 хөтөлбөрт хамрагдаж АНУ-ын шүүх, шүүгчийн туршлагыг судалснаар манай улсын шүүгчдийн мэдлэг боловсрол, хувь хүний хандлага, харилцаа хөгжилд эерэг нөлөө гарах төдийгүй Монголын Шүүгчдийн Холбооны үйл ажиллагаа өргөжих, шүүхэд итгэх олон нийтийн итгэлнэмэгдэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зорилтод ажлуудад ахиц гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
US SPEAKER төслийн хүрээнд “Шүүгч олон нийттэй харилцах байдал, хандлагыг нээлттэй болгох нь” сэдэвт ярилцлага, сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 4, 5, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод танхимаар болон онлайнаар “Хууль зүйн Үндэсний хүрээлэн”-ийн сургалтын танхимд, “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 09:00 цагаас “Blue Sky” tower-ийн “topaz”хурлын танхимд, дугуй ширээний уулзалт ярилцлагыг2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ШЕЗ-ийн хурлын танхимд тус тус зохион байгуулна.
Зочин шүүгч Винн 2022.10.08-09-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь Шүүгчдийн холбооны салбар хорооны нийт шүүгчид, шүүхийн тамгын газар, хуулийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр орон нутагт ажиллана.
Сэтгэгдэл бичих
Болих
Сэтгэгдэл
ШҮҮГЧ Ж.Э.ВИНН 32 ЖИЛИЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦАВ
Ярилцлага
Нийтлэл
Сэтгүүл
Видео мэдээ
ШҮҮГЧ Ж.Э.ВИНН 32 ЖИЛИЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦАВ
Ярилцлага
Нийтлэл
Сэтгүүл
Видео мэдээ
Бусад мэдээ
“ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ” СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА
Эрдэнэсийн сан, Мөнгөн тэмдэгтийн танхимын үзмэрийг үзэж сонирхлоо
НОГООН ТАНХИМД ПРАКТИК ДАДЛАГЫН ХИЧЭЭЛ ОРЖЭЭ
“ХҮҮХДҮҮД АСУУЖ БАЙНА” КОНТЕНТ ГАРГАЛАА
“Baylor University” сургуулийн оюутнууд шүүгчдэд сургуулиа танилцуулжээ
Prev
Өмнөх
Нийт шүүгчдээс АТГ-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд санал авах цахим уулзалт болов
Дараах
“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗҮЙ БУС ДАЙРАЛТ” СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
Next
“US Speaker” төсөл шүүгчдэд зориулсан сургалтаар эхэллээ