70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороог байгууллаа

Монголын Шүүгчдийн холбооны Ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах тухай Удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэж, тогтоол гаргасан билээ. Шүүгчдийн холбоо Ээлжит бус Их хурлаа 2023 оны 09 дүгээр 29-ны өдөр товлон, хэд хэдэн асуудлыг хэлэлцүүлсэн юм.

Тус хурлаар Шүүгчдийн холбооны дэргэд “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо”-г байгуулах тухай хэлэлцүүлэн нийт гишүүн шүүгчдийн 100 хувийн саналаар байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тиймээс Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд шүүгчийн ёс зүйн зөвлөх хороог байгуулах гишүүдийг сонгон шалгаруулах тухай журмыг боловсруулан Удирдах зөвлөлийн хуралдаанаар баталсан юм.

Шүүгчдийн холбооны ажлын албаны мэйлээр нийт 29 шүүгч тус хорооны гишүүнд нэрээ дэвшүүлж мэдээллээ ирүүлсэн бөгөөд 11 шүүгч нь нэрээ татсанаар 18 шүүгчид Удирдах Зөвлөлийн гишүүдийн боловсруулан бэлтгэсэн “Ёс зүйн зөвлөх хороо”-ны сонгон шалгаруулах анкетийн мэдүүлгийг албан мэйлээр илгээж, хариултыг авсан.

Удирдах зөвлөлийн гишүүн бүр 18 шүүгчийг оноогоор үнэлгээ тавьж, өндөр онооны жагсаалтаар 9 шүүгчийг “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо”-ны гишүүнд сонгон шалгаруулж батламжилсан Тогтоол гаргав.

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн Ээлжит хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо”-ны гишүүдээр:

  1. УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн
  2. УДШ-ийн Захиргааны танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа
  3. СХД-ийн ЭХАШШ-ийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов
  4. Сэлэнгэ аймаг дахь ЭИХДЗШШ-ийн шүүгч Г.Давааренчин
  5. СБД-ийн ИХАШШ-ийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа
  6. БЗД-ийн ЭХАШШ-ийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул
  7. Дундговь аймаг дахь ЭИХДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг
  8. Увс аймаг дахь ЭИХДЗШШ-ийн шүүгч Л.Алтан
  9. Хэнтий аймаг дахь ЭИХДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Д.Дэнсмаа нар эхний 9 хүний онооны нийлбэр дүнгээр сонгогдсон болохыг Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баримтлан батламжлав.

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБАНААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороог байгууллаа