70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ЭМГЭНЭЛ

                                                         ЭМГЭНЭЛ

                                                        (1970-2024)

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ПАГАМЫН ТУЯАТ нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

           П.Туяат нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 1996 онд Монгол хэл иргэншлийн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн ба 2018 онд Монгол Улсын Их сургуульд Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.

             Тэрээр 1999-2000 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, 2000-2004 онд Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, 2006-2013 онд Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2015-2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2016-2024 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байлаа.

          Туяат нь шүүх эрх мэдлийн байгууллагад 25 жил ажилласан бөгөөд түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн төр засгаас Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдгээр шагнажээ.

          Талийгаачийн зарчимч, шударга, ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, хөдөлмөрч, элэгсэг дотно гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

        Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

                                МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

ЭМГЭНЭЛ