Монголын шүүгчдийн Холбооны ахмадын дэд хорооны гишүүд 2024 оны 10 дугаар сарын 16, 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Монгол улсын үнэт өв, мөнгөн тэмдэгтийн түүхэн замналыг дэлгэсэн Монгол банкны “Эрдэнэсийн сан” болон төлбөрийн хэрэгслийн түүхийг харуулсан “Мөнгөн тэмдэгт”-ийн үзмэрийг үзэж сонирхсон байна.
Монгол улсын үнэт өв, мөнгөн тэмдэгтийн түүхэн замналыг дэлгэсэн эрдэнэсийн сан болон төлбөрийн хэрэгслийн түүхийг харуулсан Мөнгөн тэмдэгтийн танхимыг иргэд болон байгууллагууд цаг товлон, төлбөрийг урьдчилан тушааж, Даваа-Баасан гарагт 09:00 – 15:00 цагийн хооронд үзэх боломжтой юм байна.
Монголбанкны Эрдэнэсийн сангийн үзмэрийг төлбөртэй болгох тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн А-222 тушаалын дагуу том хүн 5000 төгрөг, Мөнгөн тэмдэгтийн танхим төлбөргүй бөгөөд хувь хүн байгууллага үзэх нь нээлттэй ажээ.
ШҮҮГЧДИЙН ХОЛБОО АЖЛЫН АЛБА