70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ЭМГЭНЭЛ

ЭРДЭНИЙН ОДХҮҮ

(1980-2025)

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Одхүү нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Эрдэнийн Одхүү нь 1980 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. 1987-1997 онд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийг суралцаж, 1998-2002 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 2011 онд Удирдлагын академын төрийн удирдлагын магистр, 2018 онд Их засаг их сургуулийн хууль зүйн ухааны магистрийн зэргийг тус тус хамгаалсан Хуульч байлаа.

Э.Одхүү нь 2002-2004 онд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн, 2004-2006 онд Хэнтий аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, 2006-2011 онд Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт Орлогч  прокурор, 2011-2013 онд Нийслэлийн Прокурорын газарт хяналтын прокурор, 2013-2014 Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, 2014-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар зарлигаар шүүгчээр томилогдон, 2016-2019 онд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, 2019-2024 онд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр,  2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байлаа.

Э.Одхүү нь төрийн албанд тасралтгүй 22 жил ажилласнаас шүүх эрх мэдлийн байгууллагад 8 дахь жилдээ шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг хэрэгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалыг нэр төртэй эрхэлсэн юм.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны бүх талбарт прокурор, өмгөөлөгч, шүүгчээр ажилласан, мэргэжлийн ёс зүйн өндөр төлөвшилтэй, хуульчийн мэдлэг чадвар дадлыг өөртөө бүрэн эзэмшсэн бидний дундах шилдэг шүүгч, Ерөнхий шүүгч маань байв.

Тэрээр шүүн таслах ажлын  чанарыг сайжруулахад түүчээ нь болсон шилдэг шүүгч байж Хууль зүйн яамны “Жуух бичиг”,  Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан цол” тэмдэгээр тус тус шагнагдсан, хамт олон болон хуульчдын дунд нэр хүндтэй, шүүн таслах ажиллагааг шударгаар хэрэгжүүлдэг нэгэн билээ.

Тэрээр хүүхдүүдийнхээ хайртай аав, гэргийнхээ халамжит хань, аав, ээжийнхээ ачлалт хүү, ах дүү, найз нөхдийнхөө түшиг тулгуур нь байлаа.

Түүний хүнлэг, энэрэнгүй, шударга, алиа хошин, хөгжилтэй зан, хөдөлмөрч, хичээнгүй дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийнхаа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ЭМГЭНЭЛ