70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ” БИЧИГ БАЙГУУЛЖ, ЭХНИЙ ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.

Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар (КУХШХЭГ) болон Монголын шүүгчдийн холбооны хооронд “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хамтран ажиллах санамж” бичиг байгууллаа.

Шүүхийн хараат бус байдал, шүүгчийн ёс зүй, жендэрийн стратеги, шүүхийн ил тод, нээлттэй байдал, олон нийтийн хүртээмжийг сайжруулж, нэмэгдүүлэхэд чиглэсэн, 2030 он хүртэл хэрэгжих уг төслийн хүрээнд Монголын шүүгчдийн холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэхэд КУХШХЭГ-аас дэмжлэг үзүүлэх, олон улсын тэргүүлэх туршлагаар хангах, хүний нөөцийг чадавхижуулах, техникийн мэдлэг туршлагыг бэхжүүлэх, хамтарсан сургалт, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон чухал үйл ажиллагааг “жендэрийн тэгш байдал, хүний эрх, ил тод байдлын зарчим”-ыг удирдлага болгон хэрэгжүүлэх юм.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч талууд 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, төслийн эхний жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар харилцан санал солилцов. Уг уулзалтад Монголын шүүгчдийн холбоог төлөөлж Тэргүүн Д.Батбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэбат, Ц.Мөнхтулга, З.Ганзориг нар оролцлоо.

Сэтгэгдэл бичих

“ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ” БИЧИГ БАЙГУУЛЖ, ЭХНИЙ ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.