70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО, ШҮҮХИЙН СПУРЛОК САНТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ  СУДЛААЧ ШҮҮГЧИЙН БҮРТГЭЛ ХИЙНЭ

НЭГ. СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ШААРДЛАГА

  1. Боловсролын зэрэг, цол:
    • Магадлан итгэмжлэгдсэн байгууллагаас холбогдох чиглэлээр докторын зэрэг (Ph.D., J.D., Ed.D. эсвэл түүнтэй дүйцэх төгсгөлийн түвшний зэрэг) хамгаалсан байх.

 

  1. Судалгааны туршлага, туршиц:
    • Албан тушаалын зэрэглэл болон ажлын туршлагад нь нийцсэн, өндөр чанартай эрдэм шинжилгээний судалгаа хийж ирсэн нь нотлогдсон байх.
    • Нэр хүндтэй, хөндлөнгийн хянан магадалгаатай эрдэм шинжилгээний сэтгүүл эсвэл түүнтэй дүйцэхүйц эрдэм шинжилгээний хэвлэлд бүтээл нийтлүүлсэн байх.
  1. Ур чадвар, ёс зүй:

Салбар дундын судалгааны багуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх.

    • Англи хэлний бичгийн болон аман харилцааны өндөр ур чадвартай байх.
    • Эрдэм шинжилгээний өндөр түвшин, шударга байдал болон мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг нь нотлогдсон байх.
  1. Санхүү болон эрх зүйн боломж:

 

    • АНУ-ын хуулийн этгээд, байгууллагаас төлбөр хүлээн авах эрх зүйн боломжтой байх.
    • Судлаач нь зөвхөн энэхүү грантын төсөлд онцгойлон ажиллах албагүй боловч санхүүжилт авахын тулд грантын хүрээнд чиглэл өгч, баталсан шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлж, үр дүнг нь гаргасан байх ёстой.
  1. Давуу тал:
    • Монгол Улсад эрдэм шинжилгээний эсвэл их, дээд сургуулийн албан тушаал эрхэлдэг бол давуу тал болно.

ДЭЭД СУРГУУЛЬ, ТӨСЛИЙН УДАРДЛАГАД ТАЙЛАГНАХ БОЛОН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

  • Судлаач нь Бэйлорын их сургуулийн профессор болон төслийн ерөнхий судлаач (PI) шүүгч нарт тайлагнана.
  • Судалгааны ажлын төлбөрийг грантын хөрөнгөөс олгохын тулд бүх судалгааг төслийн ерөнхий судлаач болон профессор нар урьдчилан зөвшөөрсөн байна.

ХОЁР. ҮНДСЭН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

  • АНУ–Монголын судалгааны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц эрдэм шинжилгээний судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх.
  • Spurlock Judicial Fund болон Бэйлорын их сургуультай хамтран гаднын санхүүжилт татах боломжуудыг тодорхойлж, хөгжүүлэн хэрэгжүүлэх.
  • Судалгааны үр дүнгээ Монгол Улс болон АНУ-ын тэргүүлэх эрдэм шинжилгээний хэвлэлүүдэд нийтлүүлэх.
  • Төслийн ерөнхий судлаач болон судалгаа хариуцсан хамтарсан ерөнхий судлаачийн өгсөн чиглэлийн дагуу салбар дундын болон хамтарсан судалгааны санаачилгад оролцох.

 

  • SJF-ийн грантын шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа болон эрдэм шинжилгээний хурал, бага хуралд оролцох.
  • АНУ дахь хамтран ажиллагсадтай сар бүрийн бага хурал болон Zoom уулзалтад оролцох.

ГУРАВ. БҮРТГЭЛ, ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Төсөлд судлаач шүүгчээр ажиллах шүүгч нь дараах материалыг 2026-9-28-ны өдрийг дуустал хугацаанд Монголын Шүүгчдийн Холбооны  contact@judge.mn мэйлээр ирүүлнэ үү.

ЖИЧ: ШҮҮГЧДИЙН ХОЛБОО БҮРТГЭЛИЙГ ХАРИУЦАН ХИЙЖ, ИРҮҮЛСЭН МАТЕРИАЛЫГ ТӨСЛИЙН БАГТ ХҮРГҮҮЛНЭ.

ТӨСЛИЙН БАГТ ЗӨВХӨН НЭГ ШҮҮГЧ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

Ирүүлэх мэдээлэл:

  • Ажлын газар
  • Албан тушаал
  • Мэйл хаяг, утасны дугаар

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО, ШҮҮХИЙН СПУРЛОК САНТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ  СУДЛААЧ ШҮҮГЧИЙН БҮРТГЭЛ ХИЙНЭ