70114100

99081135

94719111

contact@judge.mn

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗҮЙ БУС ДАЙРАЛТ” СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

           2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ШЕЗ-ийн хурлын танхимд “Us Speaker” төслийн хүрээнд төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу “Шүүгчид олон нийттэй харилцахад тулгардаг сорилтууд”  цахим орчны зүй бус дайралтад шүүгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж буй мэдээ, мэдээлэлд холбогдох байгууллагуудын байр суурийг сонсох, хэрхэн ямар арга […]

Нийт шүүгчдээс АТГ-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд санал авах цахим уулзалт болов

Шүүгчдийн холбоо нь нийт шүүгчдийн дунд цахим уулзалтыг зохион байгуулж, 2 асуудлыг хэлэлцэв.           Шүүгчдийн холбоо   нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулах, шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд чиглүүлсэн сурталчилгааны постерыг  АТГ-тай хамтран хийхээр төлөвлөсөн юм. Цахим уулзалтаар постерын текстийг боловсруулах, оновчтой утга бүхий үг хэллэгийг сонгоход […]

“Менторшип” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Шүүгчдийн холбоо 2022 оны 2-р сарын 15-ны өдөр Шихихутуг Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай өмнө нь шүүгчиддээ мэдээлж байсан.             Энэхүү ажлын хүрээнд шүүгчид 2022-2023 оны хичээлийн жилд эчнээ болон өдрийн ангийн оюутнуудад  процессийн эрх зүй, хуулийн хэрэглээ I, II хичээлүүдийг  заахаар боллоо.              Энэ хичээлийн жилд эрүү, иргэн, захиргааны […]

Шүүгчдийн холбооны мэдээ, мэдээллийг “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлд гаргаж эхэллээ

“Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2022 оны II улирлын дугаарт Шүүгчдийн холбооны ажлын үйл явдлын хураангуй энэ дугаараас эхлэн хэвлэгдэн гарлаа. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн  дарга, доктор Д.Зүмбэрэллхамд хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд ШЕЗ-ийн судалгаа, мэдээлэл, сургалтын төвтэй хамтран ажиллалаа. Та бүхэн “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн энэ удаагийн дугаарыг эндээс уншиж, сонирхоно уу. эх сурвалж: […]

Шинэ шүүгч нар ажлаа хүлээж авсан байна

Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш анхны шүүгчийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан байна. 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 21 сул орон тоо зарлаж, хуулийн дагуу шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьжээ.Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах […]

Төрийн дээд одонгоор шагнагджээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-гоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн […]

Шүүгч Ж.Эрдэнэчимэг Монгол улсын гавьяат хуульч цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар зарлигаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг Монгол Улсын гавьяат хуульч боллоо. Шүүгч Ж.Эрдэнэчимэг нь хуулийн байгууллагад 34 жил, шүүгчээр 15 жил ажилласан байна. 2013-2017 онд ШЕЗ-ийн гишүүнээр ажиллахдаа шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэх,  иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд […]