ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛД, МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

2016 оны 09 сарын 23 22 удаа нээгдсэн

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛД, МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

 

Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг 10 дугаар сарын 14-нд хуралдуулахаар товлоод байгаа байна. Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт  тус тус зааснаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа тус бүр 3 жил байх бөгөөд энэ жилийн 10 дугаар сард одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооны Зөвлөл, Мэргэжлийн хариуцлагны хорооны гишүүдийг шинээр сонгох сонгууль www.mglbar.mn цахим хуудас дахь сонгуулийн цахим системээр дараах хугацаанд зохион байгуулагдана.

  • Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа:

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ СОНГУУЛЬД ЯВАГДАЖ БАЙНА

2016 оны 09 сарын 23 15 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС

 ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ СОНГУУЛЬД ЯВАГДАЖ  БАЙНА

 

Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг аравдугаар сарын 14-нд хуралдуулахаар товлоод байгаа билээ.

 

 Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 

Монголын Хуульчдын холбооны Хуульчдын нэгдсэн бүртгэлд 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 5405 хуульч бүртгэлтэй, үүнээс 4838 хуульч мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй эдгээр хуульч нь Их хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд Их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна.

 

Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны 08:00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 26-ны 22:00 цагийн хооронд, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны 08:00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 22:00 цагийн хооронд зохион байгуулна.

Монголын Хуульчдын холбооны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын Их хурал байдаг. Иймд шүүгч-гишүүд та бүхэн Их хурлын төлөөлөгч сонгох цахим сонгуульд идэвхтэй оролцож, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mglbar.mn цахим хуудасны “Их хурал-2016” цэс болон 70116004, 99529119 утсаар холбогдож авна уу.

 

 

Шүүхийн авилгын эсрэг сэдвээр ОУ-ын шүүгчдийн холбооны 59 дүгээр уулзалт 10 сард Мексик улсад болно

2016 оны 09 сарын 07 102 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны 59 дүгээр уулзалт энэ жил Мексик улсад 10 сарын эхээр болно. Санхүүгийн байдлаас шалтгаалан энэ жил манай холбоо дахин төлөөлөгч явуулж чадахгүй болсон тул энэ жилийн уулзалтаар явагдах сонгуульд  Монголын шүүгчдийн холбоо ОУ-ын шүүгчдийн холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийн саналын эрхийг Ази, номхон далай, хойд Америкын бүсийн гишүүн Канад Улсын шүүгчдийн холбооны төлөөлөлд шилжүүллээ.  Энэ жилийн ОУ-ын шүүгчдийн холбооын Төв зөвлөлийн уулзалтаар Турк улсад үүссэн "шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдал алдагдсан, шүүгчийн эрх ноцтой зөрчигдөж байгаа" асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаас гадна шүүхийн авилгын эсрэг сэдвээр тусгай хуралдаан хийж хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн байна.

 

ТАЛАРХАЛ

2016 оны 09 сарын 06 61 удаа нээгдсэн

ТАЛАРХАЛ

           Миний эрүүл мэндийн төлөө сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн ажилтнууддаа хувиасаа болон гэр бүлийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэхийн ялдамд, нөр их ажлынхаа зэрэгцээ эрүүл мэндэдээ байнгын анхаарал тавьж байхыг сануулж, та бүхэндээ амар тайван, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.                                                                 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг          2016.08.29

Салбар хороодын тэргүүн, гишүүдэд

2016 оны 08 сарын 26 117 удаа нээгдсэн

Цаг үеийн тулгамдаад буй асуудлаарх салбар хороодод /гишүүдэд/ хандсан мэдээллийг имайлаар /мөн www.judge.mn сайтны гишүүдийн буланд нийтэлсэн/ явуулсан байгаа хүлээн авч холбогдох арга хэмжээг авч ажиллана уу.

Уриалга хүргүүлэх нь:

2016 оны 08 сарын 25 159 удаа нээгдсэн

УРИАЛГА

 Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүдэд  уриалга хүргүүлэх нь:

 

2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                                     Улаанбаатар хот

        2016 оны улсын төсөвт тодотгол хийх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Их Хуралд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүдийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өргөн барьж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байгаатай  холбогдуулан энэхүү УРИАЛГЫГ Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хандан гаргаж байна.

        Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.700.000-3.100.000 төгрөгөөр тогтоосон. Энэхүү цалин хөлсний хэмжээ нь бусад төрийн албан хаагчдын дундаж цалин хөлстэй харьцуулàхад бага бус хэмжээтэй боловч шүүгчдийн ажлын онцлог, ачаалал, үүрэгт ажилд нь үл хамаарах ажил, албан тушаал эрхлэх асуудал хуулиар хязгаарлагдсан, цалингаас өөр орлогогүй байдал, Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл, олон улсын жишиг, судалгаатай харьцуулж үзвэл их биш хэмжээний цалин хөлс юм.

        Шүүгчийн албан тушаалын цалинг төрийн бусад албан хаагчид, тухайлбал, гааль, татвар, цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын цалин хөлстэй харьцуулж үзвэл нийгэмд тогтсон “Шүүгчдийн цалин хэт өндөр тогтоогдсон” гэсэн нийтлэг яриа, мэдээлэл ташаа болох нь нотлогдож байна. Шүүгчид үндсэн цалингаас өөр Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл, урамшуулал авдаггүй, харин дээрх төрийн байгууллагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд хууль тогтоомжид заасан үндсэн цалингийн хэмжээг 50-147 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс, урамшуулал авдгийг тэмдэглэж байна. Түүнчлэн, шүүгчдийн цалин хөлсний хэмжээг нэгэнт илэрхий болсон төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнуудын цалин хөлсний хэмжээтэй харьцуулж үзэх, судлах шаардлагатай.

Олон Улсын шүүгчдийн холбооны байр суурь

2016 оны 08 сарын 24 2283 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Ази, Номхон далай, Хойд Америкийн Бүс

 

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Цахиагийн Элбэгдорж танаа

Улсын Их Хурлын Дарга Эрхэм хүндэт Зандаахүүгийн Энхболд танаа

Ерөнхий Сайд Эрхэм хүндэт Чимэдийн Сайханбилэг танаа

 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа,

 

Олон улсын шүүгчдийн холбоо (International Association of Judges) –ны Ази, Номхон далай, Хойд Америкийн Бүсийг төлөөлөн танай Засгийн газраас санаачлан парламентад өргөн мэдүүлсэн “шүүгчдийн цалингийн санг 30 гаруй хувиар бууруулах болон шүүгчийн цалин хөлсийг бууруулахыг хориглосон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийг хүчингүй болгох” хуулийн төслийн талаар машид санаа зовниж буйгаа илэрхийлэн хандаж байна.

Олон улсын шүүгчдийн холбоо нь дэлхийн 80 гаруй улс орнуудын Шүүгчдийн холбоог төлөөлж ажилладаг, мэргэжлийн байгууллага билээ.

Шүүгчийн ажил, амьдрал баталгаатай байх нь бие даасан шүүхтэй, хуулийн засаглалтай улс оронд хамгийн тулгуур хүчин зүйл байдаг. Шүүгчийн цалин хөлсийг бууруулах нь шүүхийн бие даасан байдал болон эрх зүйт төрийн суурь зарчмыг хөндөхөд хүргэдэг.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал Засгийн газрыг зарим тохиолдолд төсвийн асуудлаар амаргүй шийдвэр гаргахад хүргэж болох хэдий ч энэхүү шийдвэр нь ямагт Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хамгаалсан, тэдгээрт нийцсэн байх учиртай.

Хууль ёсыг сахиулах үүргийг тухайлан хүлээсэн шүүхийн байгууллага нь улс орны хувьд онцлог үүрэг бүхий төрийн эрх мэдлийн бие даасан салбар юм. Шүүхийн бие даасан байдал нь төрийн өөрийнх нь хэвийн, зохистой ажиллагааг хангахад болон өдөр тутмын ахуй, амьдрал нь хуулийн дагуу зохицуулагддаг бүх хүний хувьд онцгой ач холбогдолтой асуудал билээ.

Шүүх нь иргэдийн дунд төдийгүй, иргэд - төр, засгийн байгууллагуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд  чухал үүрэгтэй. Хуулийн дагуу маргааныг шийдвэрлэх үүрэгтэй этгээд нь ямар нэгэн айдас, нөлөөгүйгээр тэрхүү үүргээ хэрэгжүүлнэ гэсэн итгэл, үнэмшил тухайн эрх зүйт төрт улсад амьдарч буй ард иргэдэд тогтсон байх нь нэн чухал.

Харин шүүгчийн ажиллах баталгааг хасч, бууруулах нь маргааны нэг тал болж оролцдог гүйцэтгэх эрх мэдлийн нөлөөнд шүүхийг автагдах магадлалтай болгож, улмаар хууль ёсонд итгэх иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийх аюултай.

Иймд Олон улсын шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкийн Бүсээс Монгол Улсын Засгийн газар энэхүү сөрөг үр дагавартай алхамаа яаралтай эргэн харж, залруулахыг хүсэж байна.

 

Хүндэтгэсэн,

 

Г.Т. Пагоне

Ерөнхийлөгч,

ОУ-ын Шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкийн Бүс

 

 

Англи хэлнээс орчуулсан Ц.Цогт

Шүүгчийн цалин тогтоох асуудлаарх Олон улсын шүүгчдийн холбооны Тогтоол

2016 оны 08 сарын 24 3355 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

2012 оны 11 дүгээр сарын 11 –нээс 15 –ны өдөр Вашингтон (АНУ) хотод хуралдсан Олон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлөөс дараах тогтоолыг батлав.

ТОГТООЛ

Олон улсын шүүгчдийн холбоо шүүхийн бие даасан байдалд санаа зовинсоны үүднээс:

  • Нэгдсэн Үндэсний Байгууллагын шүүхийн бие даасан байдлын суурь зарчмууд (1985 он, 11-р зарчим) болон Олон улсын шүүгчдийн дүрмийн 13-р зүйлд (Олон улсын шүүгчдийн холбоо-1999 он) “Шүүгч нь эдийн засгийн хувьд бие даасан байх нөхцөлийг бодитоор, бүрэн хангахуйц цалингаар хангагдах ёстой. Цалин нь шүүгчийн ажлын үр дүнгээс хамаарах учиргүй бөгөөд шүүгчээр ажиллах бүхий л хугацаанд буурахгүй байх” гэсэн үндсэн зарчмуудыг Сануулахын зэрэгцээ,
  • Европын холбооны Сайд нарын зөвлөлийн CM/REC/(2010)12 дугаар Зөвлөмж, 1998 оны шүүгчийн эрх зүйн байдлын талаарх Европын шүүгчдийн дүрэм (6-6.1 заалт) болон Европын шүүгчдийн Зөвлөлдөх зөвлөлийн (2001 он) 1-р дүгнэлтүүдээр давтан илэрхийлэгдсэн олон улсын стандартуудыг энд Нотлож,

МЭДЭГДЭЛ

2016 оны 08 сарын 24 1444 удаа нээгдсэн

МЭДЭГДЭЛ

 

Монголын Шүүгчдийн Холбоо нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагааны ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэдэг  төрийн бус байгууллага юм.

 

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсныг холбогдох  Байнгын хороо болон Улсын Их  Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Уг төсөлд шүүхийн төсвийг 23.4, шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар  тооцож, “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг  Улсын Их Хуралд тус тус өргөн барьсан байна.

 

Дээр дурдсан төсөв, хууль тогтоомжийн төсөл батлагдсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн З дахь хэсгийн “Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана”,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан “...шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно”, мөн хуулийн 23.1 дэх хэсэгт  “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус, ажиллаж, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэсэн эрх зүйн хамгаалалт хэрэгжих эрх зүй, эдийн засгийн баталгаа алдагдахаар байна.

 

Ийнхүү шүүхийн эдийн засгийн баталгааг хөндөж, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг бууруулж, шүүхийн төсвийг танахаар төлөвлөж байгаа нь шүүхийн шинэтгэлийн бодлого зогсох, шүүх эрх мэдлийн хөгжил ухрах, шударга ёсны хамгаалалт сулрах ноцтой үр дагаврыг дагуулах төдийгүй Олон Улсын Шүүгчдийн Холбооны Төв зөвлөлийн /2012 оны 11 дүгээр сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Вашингтон хотноо хуралдсан/ тогтоолд харшлахаар байна хэмээн Монголын Шүүгчдийн Холбоо үзэж байна.

 

Шүүгч  иргэний эрхээ хуулиар хязгаарлуулсан, цалингаас өөр орлого олох ёсгүй, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач билээ.  

 

Хууль тогтоох, төлөөлөгчдийн дээд байгууллага  Улсын Их Хурал Үндсэн хуулийн нэг гол амин сүнс болсон төрийн эрх мэдэл бүрийн бие даасан байдал, түүний хэрэгжилтийн илрэл болсон  хяналт, тэнцвэрийн зарчмыг хүндэтгэж, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байх зарчмыг хадгалан, нэгэнт батлан гаргасан хуулиа хэрэгжүүлж шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байх шийдвэр гаргана хэмээн найдаж байна.

 

Монголын Шүүгчдийн Холбоо                           Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн Хороо

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа.

2016 оны 08 сарын 24 566 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагт, хорооны Тэргүүн Ц.Оч, гишүүд Б.Батцэрэн, Т.Өсөхбаяр, Г.Даваадорж, Ц,Өрнөндэлгэр, Э.Зоригтбаатар, Д.Дэлгэрцэцэг, С.Өмирбек (Баян-Өлгий аймгаас цахим сүлжээгээр оролцов) нарын бүрэлдэхүүнтэйгээр эхлэв.

 

Тус хурлаар Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны зардлыг хэмнэх зорилгоор шүүгчдийн цалинг бууруулж, шүүгчийн албан тушаалын цалинг тогтоосон Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хүчингүй болгох, улмаар шүүгчийн эдийн засгийн баталгааг зохицуулсан холбогдох хуулийн заалтыг хүчингүй болгох, өөрчлөх буюу шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль тогтоомжийн төслийг (эх сурвалж: http://www.parliament.mn/laws/projects/913) УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаатай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

 

Энэ талаарх мэдээллийг хорооны Тэргүүн Ц.Оч танилцуулж, Удирдах зөвлөлийн зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэрэн:  “Өмнөх Засгийн газар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах тухай холбогдох заалтыг хүчингүй болгож, өмнөх жишгийн дагуу УИХ-аас тогтоол гаргах замаар шүүгчийн цалинг тогтоодог шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн суурь зарчимд нийцсэн, ирээдүйд баталгаатай шийдвэр болж чадаагүй. Засаглал хуваах онолын үүднээс авч үзвэл шүүх эрх мэдэл төсвийн хувьд ч бусад төрийн байгуулагуудаас бие даасан байх ёстой. Цаашид олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын шүүхийн практикт шүүгчдийн цалинг улсын төсвийн тодорхой хувиар хувьчилж тогтоодог жишгийн дагуу тогтоох нь зүйтэй.” гэж, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Өсөхбаяр: “Хууль тогтоомжийн төслөөс үзвэл, үндсэндээ салбарын хуулийн холбогдох заалтууд хүчингүй болсоноор шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлын Үндсэн хуулиар хамгаалагдсан дархлаа үгүй болно.

АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ЧУУЛГАНААС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

2016 оны 07 сарын 22 391 удаа нээгдсэн

эх сурвалж: POLA SUMMIT

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД ЯВАГДСАН ЗАРИМ ҮЙЛ ЯВДЛЫН ХҮРЭЭНД

ЭРХ ЗҮЙТ ЁСЫГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДУУЛАН

АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ЧУУЛГАНААС

ГАРГАСАН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 27 дахь удаагийн ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын чуулганы зүгээс Бүгд Найрамдах Турк Улсын төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан хорт ажиллагааны уршгаар явагдсан зарим үйл явдлын тухайд онцгойлон зовниж буй болохоо илэрхийллээ. Олон тооны шүүгчдийг албан үүргээс нь чөлөөлж, түүгээр зогсохгүй баривчлан саатуулсан байна. Үүний нэгэн адил, асар олон хуульчдыг баривчлан саатуулж эсхүл мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрхийг нь хязгаарлажээ.

Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын чуулган Бүгд Найрамдах Турк Улсад өрнөсөн хэрэг явдлын талаарх үйл баримттай холбогдуулж ямар нэг тайлбар хийх эрхгүй боловч, аль ч нөхцөлд шүүх эрх мэдэл эсхүл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бус зарчмын дагуу хэрэгжүүлэн явуулахад аливаа хэлбэрээр саад учруулж, зүй бусаар хориг тавих нь зохимжгүй хэмээн үзсэний үндсэн дээр уг асуудалд онцгойлон анхаарал хандуулж байна. 

 

POLA STATEMENT OF CONCERN ON RECENT DEVELOPMENT

IN TURKEY RELATING TO THE RULE OF LAW

 

The Presidents of Law Associations of Asia (POLA) during their 27th annual Summit meeting in Ulaanbaatar, Mongolia, have expressed deep concern over the recent developments in Turkey in the aftermath of the failed coup attempt. A number of judges have been removed from office and even detained. A large number of lawyers have similarly been either detained or prevented from discharging their professional duties and functions.

While POLA is not in a position to comment on the factual aspects of the events that have occurred in Turkey, it is nevertheless deeply concerned that, whatever the circumstances, there should be no undue restraint on the legal profession or the judiciary preventing them from acting independently.

Туркын шүүхэд үүсээд байгаа асуудлаар Европын Зөвлөлд цахим өргөдөл гаргаж байгааг дэмжинэ үү

2016 оны 07 сарын 20 636 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ,
 

Туркын шүүхэд үүссэн \3000 орчим шүүгчдыг чөлөөлөж, эхнээс нь хорьж эхэлсэн\  ноцтой асуудлын талаар орйын өдрүүдэд ОУШүүгчдийн холбоо болон Улс орнуудын шүүх, засгийн газруудын зүгээс олон талт арга хэмжээ авч байгааг та бүхэн мэдэж байгаа бизээ.

ОУШХолбооноос энэхүү илтэд хуульд нийцээгүй, ОУ-ын хэм хэмжээг зөрчсөн, шүүгч нарыг бүдүүлэгээр хомроглон халж, цагдан хорьж хэрэг хүлээлгэж буй асуудлыг эсэргүүцэн Европын Зөвлөлд цахим өргөдөл гаргаж байгаа бөгөөд нийт 5000 хүн цахимаар уг өргөдлийг дэмжсэн тохиолдолд бодитой арга хэмжээ авагдах боломжтой болох тул улс орнуудынхуульч,  шүүгч нарыг доорх хаягаар орж дэмжихыг уриалсан захидал ирүүлээд байна.

http://ow.ly/qKXB302lnBM.

Монголын шүүгчдийн холбоо ОУШХ-ны гишүүн байгууллагын хувьд энэхүү уриалгыг та бүхэнд дамжуулж байна. Тиймээс энэхүү бусармаг, хууль журмын дагуу бус хомроглон үйлдэж буй ажиллагааг эсэргүүцэж байгаа гишүүд дээрх хаягаар орж цахим өргөдөлд нэгдэнэ үү.

ОУ-ын шүүгчдийн холбоо Туркын шүүхэд үүсээд буй асуудлын талаар

2016 оны 07 сарын 17 262 удаа нээгдсэн

The International Association of Judges has issued an official statement condemning the massive disissal of judges currently under way in Turkey.

STATEMENT
The International Association of Judges (IAJ) follows with great concern the recent developments in Turkey. Representing 84 national associations of judges of all continents, the International Association of judges and likewise the European Association of Judges (EAJ) composed by 44 associations in Europe, are organizations consistently apolitical, defending only the Independence of Judiciary and the pursuing of Rule of Law. In a modern society, the only path to solve political differences must lie in a democratic way, which is provided by the Constitution and Law. In this sense, a military “coup d’état” is not an acceptable mean to change a legitimate government. IAJ /EAJ strongly and clearly rejects such forceful attempts. In accordance, responsible actors of such a coup should be held responsible through a fair and impartial ruling. In recent hours, international media is informing the public around the world that about 3000 judges have been suspended today, the immediate day after the putsch. There was no single evidence reported that even one of these judges was in any way involved in the “coup d’état”. It is very clear upon universal and agreed common standards that a suspension of a judge, being an important infringement of their constitutionally guaranteed independence, should be only foreseen in case of a concrete suspicion regarding a serious misbehaviour. There are serious and objective doubts if this is the case regarding such a massive number of judges.

The document is available here:

http://www.iaj-uim.org/iuw/wp-content/uploads/2016/07/Statement-Turkey.pdf

Европ дахь шүүхийн төлөвийн талаарх ВАРШАВЫН ТУНХАГ

2016 оны 06 сарын 09 593 удаа нээгдсэн

Европын Холбооны гишүүн улсуудын Шүүхийн зөвлөлийн  нэгдсэн байгууллага болох Европын Шүүхийн зөвлөлийн сүлжээ (The European Network of Councils for the Judiciary) нь тус тивын улс орнуудын шүүхийн бие даасан, хараат бус байдлын төлөө ажилладаг Шүүхийн зөвлөл (Шүүхийн ерөнхий зөвлөл) -үүдийн гишүүнчлэлтэй байгууллага болно.

Европын холбооны гишүүн улс (болон тус холбоонд гишүүнчлэлтэй болохоор хүсэлтээ гаргасан улс) орнуудын шүүхийн зөвлөлүүдээс бүрддэг энэхүү байгууллага 2016 оны 6 дугаар сарын 1-3 –ны өдрүүдэд Варшав хотод Ерөнхий чуулганаа хийж, ойрын ирээдүйд Европын улс орнуудын шүүхэд тулгарч буй хэд хэдэн асуудлуудын зарчим, шийдлийг агуулсан Европ дахь шударга ёсны хэрэгжилтийн ирээдүйн төлөө:   ВАРШАВЫН ТУНХАГ нэртэй чухал баримт бичгийг боловсруулан баталсан байна.

Варшавын Тунхаг-т (1) шүүхийн бие даасан байдал, (2) шүүх, шүүгчийн хариуцлагатай байдал, (3) шүүхийн төсөв, хангамжийн асуудал, (4) ирээдүйд цахим хэлбэрээр шүүн таслах ажиллагааг явуулж, иргэдэд хүндрэлгүй цаг, хөрөнгө хэмнэсэн арга, хэлбэрийг өргөнөөр нэвтрүүлэх шаардлагатай байгаа зэрэгт Европын шүүхийн зөвлөлүүдийн баримтлах арга, шийдлийг тусгасан байна.

Үүнээс гадна, тус баримт бичигт сүүлийн үед Турк болон Польш улсуудын шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын талаарх болон эдгээр улсуудын Шүүхийн зөвлөлийн улс төрөөс бие дааж ажиллах нөхцөл, шаардлагын талаарх үүсч буй асуудалд үндэслэн Туркын “шүүгчийг шилжүүлэх, албан тушаалаас чөлөөлөх, түдгэлзүүлэх” зэрэгт хэрэгжүүлж буй практик нь шүүхийн бие даасан байдлын зарчимд нийцэхгүй байгааг тэмдэглэхийн зэрэгцээ,

ОУ-ын шүүгчдийн холбооны Төв зөвлөлийн хуралдаан 2016.10.15-20 өдрүүдэд Мексик Улсад болно.

2016 оны 06 сарын 08 422 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Олон улсын шүүгчдийн холбооны 59 дүгээр уулзалт Мексик Улсын нийслэлд 2016 оны 10 дугаар сарын 15-20 -ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Монголын шүүгчдийн холбоо нь тус холбоон ыгишүүн болохын хувьд 3 төлөөлөгч илгээх эрхтэй байдаг билээ.

ОУШХ-ны сүүлийн 3 жилийн уулзалтад манай холбоо санхүүгийн байдлаас шалтгаалан төлөөлөгчөө оролцуулж чадаагүй боловч холбооны гишүүн өөрөө зардлаа хариуцах бол оролцох боломжтой талаар тухай бүрт нь мэдээллэж байсан билээ. Энэ жилийн тухайд холбооноос дор хаяж нэг төлөөлөгч оролцуулах зорилготой байгаа бөгөөд өөрөө зардлаа хариуцаад оролцох боломжтой шүүгч-гишүүд байвал зохион байгуулалтыг хийх боломжтой.

Тиймээс энэхүү уулзалтад Монголын шүүгчдийн холбоо ТББ-ын төлөөлөл болж оролцох хүсэлтэй байгаа, зардлаа өөрөө хариуцах боломжтой шүүгч-гишүүд contact@judge.mn хаягаар 2016 оны 5 дугаар сарын 15 -ны дотор нэрээ ирүүлнэ үү.

 

Удирдах зөвлөл

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2016 оны 06 сарын 07 517 удаа нээгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгч О.Зандрааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор түүнийг Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Иймд Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.23 дахь заалтын дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны 1 гишүүний оронд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМ ДАХЬ САЛБАР ХОРООНООС ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016 оны 05 сарын 23 479 удаа нээгдсэн

Ховд аймагт шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг угтан "Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хорооноос 2016.05.15-ны өдөр Ховд Их Сургуулийн оюутнуудын дунд Хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр шүүхийн мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа.

Хөдөлмөрийн эрх зүйн хичээлийг судалсан оюутнууд бодит (кэйс) хэрэг, маргаан дээр ажиллаж, хэргийн оролцогчийн байр сууринаас мэтгэлцээнд оролцох, цаашид тус хичээлийн практик сургалтыг хөгжүүлэх, оюутны хөдөлмөрийн эрх зүйн мэдлэг, боловсролыг бататгах, шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн ажил, мэргэжлийг сурталчилах, таниулах зорилготой тус тэмцээнд Ховд Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Эрх зүй, Төрийн захиргааны менежмент, Багш, нийгмийн ухааны 3 дугаар дамжааны оюутнууд анги тус бүрээр баг бүрдүүлэн оролцож, тойргийн журмаар өрсөлдсөн юм.

Ажил мэргэжил нэгтээ шүүгчдээ туслахыг уриалж байна

2016 оны 05 сарын 21 551 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ

ШҮҮГЧ-ГИШҮҮДЭД

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цэвээндоржийн Алтанцэцэг нь 1988 оноос шүүхийн байгууллагад, үүнээс 1998 оноос өнөөг хүртэл шүүгчээр тасралтгүй ажиллаж байгаа, ахмад шүүгч билээ.

Тэрээр “элэгний судасны бөглөрөл” оноштойгоор гадаад улсад мэс засал нэн яаралтай хийлгэх шаардлагатай болсон тул түүнд сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх Уриалгыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамт олноос нийт шүүгч-гишүүд, мэргэжил нэгт нөхөддөө гаргасныг уламжилж байна. /Холбооны гишүүн Ц.Алтанцэцэгийн цалингийн дансны дугаар: Улаанбаатар хотын банкны  2604062899 тоот данс/

 

Монголын Шүүгчдийн холбооны

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн салбар зөвлөл.

Олон улсын шүүгчдийн холбооны Тогтоол: “Шүүхийн ерөнхий зөвлөл”-ийн талаар

2016 оны 05 сарын 12 3491 удаа нээгдсэн

2013 оны 10 дугаар сарын 5 –наас 10 –ны өдөр Ялта (Укриан) –д болсон Олон улсын шүүгчдийн холбоо “Шүүхийн ерөнхий зөвлөл”-ийн талаар хуралдаан хийсний дараа, Төв зөвлөлөөс дараахь Тогтоолыг батлав.

ТОГТООЛ

Шүүх зөвхөн шүүн таслах ажиллагаа эрхлэх ёстой гэдэг зарчимд үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн байдлыг хөгжүүлэх, эрх хэмжээг өргөжүүлэхийг ДЭМЖИЖ:

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн системыг үр нөлөөтэй ажиллуулахад чухал үүрэгтэйг ОНЦЛОЖ:

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх болон төрийн бусад эрх мэдлийн хооронд уялдуулагч /зааглагч/ -ийн үүрэг гүйцэтгэдгийг САНУУЛАХын зэрэгцээ:

Энэ байгууллага нь шүүгч болон шүүхийг гадны болон дотоодын зүй бус нөлөөлөлөөс хамгаалах үндсэн үүрэгтэй болохоос өөрөө ямар нэгэн байдлаар шүүхэд нөлөөлөх, дарамт учруулах хэрэгслэл болох ёсгүйг ЦОХОН ТЭМДЭГЛЭЖ:

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН УРИАЛГА

2016 оны 05 сарын 09 646 удаа нээгдсэн

УРИАЛГА

 

2016.05.09      

                                                                                                                    Улаанбаатар хот

 

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас нийт шүүгч-гишүүддээ хандаж энэхүү уриалгыг гаргаж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох асуудал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шат шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд олгогдсон бүрэн эрх байтал Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч болон шүүгчдийн зөвлөгөөнөөс санал авч, урьдчилан танилцуулахгүйгээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг батлан гаргажээ.

Гэвч Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нөхөн томилогдох гишүүнийг нэр дэвшүүлж, санал болгох ажлыг хуульд заасан 30 хоногийн хугацаанд яаралтай зохион байгуулах шаардлага тулгарч байгаа үед энэхүү асуудалд холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт боловсронгуй бус, шүүгчдийн зөвлөгөөнөөс холбогдох журмыг дахин боловсруулж батлахад хугацаа тулгамдсан байдлыг харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгоход дараах зүйлст анхаарлаа хандуулж, хариуцлагатай хандахыг нийт шүүгч-гишүүд, бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд УРИАЛЖ байна.

"Монгол Улсад шүүхийн бие даасан байдал хангагдсан уу" сэдэвт Нүүдэл Шийдэл нэвтрүүлэг

2016 оны 05 сарын 09 986 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Өнөөдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 09 -ны өдрийн орой 19.30 цагт Mongol HD сувгаар "Монгол Улсад шүүхийн бие даасан байдал хангагдсан уу" сэдэвт Нүүдэл Шийдэл нэвтрүүлэг гарна.

Уг нэвтрүүлгээр МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэчлэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 жил өнгөрч, шинэчлэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах гол байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн нэг бүрэн эрхийн хугацаа дуусч, дахин сонгууль, томилгоо хийгдэх үйл ажиллагаа өрнөж буй энэ үед “Шүүхийн бие даасан байдал” –ын өнцөгөөс холбогдох асуудлуудаар Шүүхийн шинэтгэлд эрх, үүрэг, оролцоо бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.

Уг нэвтүүлэгт:

П.Баттулга, Оюуны инноваци судалгааны төвийн судлаач

Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд

Т.Мэндсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга

Доктор О.Мөнхсайхан /МУИС-ийн Хууль зүйн сургууль/

П.Бадамрагчаа /Нээлттэй нийгэм форум/ Засаглалын хөтөлбөрийн менежер

Ц.Цогт шүүгч (Монголын шүүгчдийн холбоо ТББ-ын УЗ-ын гишүүн) нар оролцож байр сууриа илэрхилсэн байна.

 

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа

2016 оны 05 сарын 09 553 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Хорооны тэргүүн Ц.Оч, Удирдах зөвлөлийн гишүүн С.Амардэлгэр, Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд, Б.Цогт, Т.Өсөхбаяр, Э.Зоригтбаатар, Д.Дэлгэрцэцэг, Т.Ганчимэг, С.Өмирбек нар оролцов.

1. Хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны дүрэм болон, Удирдах зөвлөлийн ажиллах журамд Удирдах зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд биечлэн хүрэлцэн ирэх боломжгүй бол цахим сүлжээгээр оролцож саналаа илэрхийлэх боломжийг хангах зорилгоор зохих нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Үүний дагуу тус хуралдаанд Удирдах зөвлөлийн гишүүн С.Өмирбек Ховд аймгаас цахим хэлбэрээр шууд оролцов.

2. Мөн Монголын Хуульчдын холбоо болон бусад байгууллагаас Хорооны тэргүүн болон Удирдах зөвлөлд ирүүлсэн албан бичгүүдийг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

Мэдэгдэл

2016 оны 05 сарын 06 831 удаа нээгдсэн

“Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын үндсэн чиг үүрэг, эрхэм зорилго нь шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал билээ.

Энэхүү зорилгын хүрээнд тус холбооны шүүгч-гишүүдээс “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам баталсан нь хууль тогтоомжид нийцээгүй, Шүүгчдийн зөвлөгөөн, шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд халдсан байгааг холбооны удирдах зөвлөл хэлэлцэх, шаардлагатай арга хэмжээ” авах тухай хүсэлт, саналуудыг ирүүлсэн.

Тус холбооны удирдах зөвлөл 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж дээрх асуудлыг хэлэлцлээ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг нэр дэвшүүлэх, сонгох болон эдгээрт баримтлах дэгээ тогтоох нь тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний эрх байна.

Удирдах зөвлөл 2016-05-05 нд хуралдана

2016 оны 05 сарын 04 761 удаа нээгдсэн

Эрхэм гишүүд, Салбар хороодын тэргүүн нараа

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурал 2016 оны 5 дугаар сарын 5 -ны өдрийн Пүрэв гарагт товлогдож, цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр болсон тул гишүүд, салбар хороод Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын асуудлаарх саналаа ирүүлнэ үү.

Удирдах Зөвлөл

Авлигын эсрэг шинэчлэл Монгол улс: Шүүх байгууллагын шударга зарчим

2016 оны 04 сарын 29 829 удаа нээгдсэн

Эх сурвалж: Авилгатай тэмцэх газрын цахим хуудас

Авлигын эсрэг шинэчлэл

Монгол улс
Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг дэх болон хоёр дахь үнэлгээ

Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг 2003 онд баталсан. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ болон Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний дэд бүсийн гол санаачилга юм. Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд Армен, Азербайжан, Гүрж, Киргизстан, Казахстан, Монгол, Тажикистан, Украйн, Узбекистан хамрагдаж байгаа ба Төв азийн бусад орнууд хэрэгжүүлэх ажиллагаанд оролцоно. Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хамрагдаж байгаа улс орнуудын авлигатай тэмцэх хуулийн болон бүтцийн байгууллагуудын системтэй, тогтмол шалгалтууд орж байгаа болно.
Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол улс 2012 оны 9 дүгээр сард нэгдэн орсон. Монгол Улсын анхны үнэлгээ нь 2013-2014 онуудад явагдсан. Энэ нь 2013 онд хүргүүлсэн Монгол Улсын өөрт хийсэн үнэлгээ дээр суурилсан юм. Тайланг хянах баг бэлэн мэдээлэл дээр үнэлгээ хийж Үнэлгээний Тайланг боловсруулсан. Энэхүү тайланг Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний бүрэн бүрэлдэхүүнтэй хурлаар 2014 оны 4-р сарын 18-ны өдөр баталсан.
Монгол Улс нь Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд бусад оролцогч улсуудаас хамгийн сүүлд элссэн учир анхны Үнэлгээний тайлан нь нэг дэх болон хоёр дахь үнэлгээний хамт гарч байгаа юм. Монголын холбогдох төрийн байгууллагууд Монгол улсад зориулсан асуулгын хариуг, бусад холбогдох баримт бичгүүдийн хамт 2015 оны 4-р сард хүргүүлсэн. 2015 оны 6-р сарын 2-оос 5-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод газар дээр нь зочилсон. Газар дээр нь зочилсны дараа Монголын төрийн байгууллагууд нэмэлт шаардлагатай мэдээллийг явуулсан.

3.8. Шүүх байгууллагын шударга зарчим


Үнэлгээний тайлангийн Зөвлөмж 3.8. (эндээс бүрэн эхээр нь татаж авна уу)

 

Дүгнэлт
Монгол улсын шүүхийн систем авлига, улс төрийн нөлөө, талын тал харах үзэлд өртөмтгий хэвээр байна. 2013 онд хэрэгжүүлсэн шинэчлэл чухал боловч хангалттай биш байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шүүхийн бие даасан байдлыг хадгалж, шүүхийн үйл ажиллагаанаас улс төрийн нөлөөг тусгаарлах замаар институцид өөрчлөлт хийх боломжтой. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүтцийг олон улсын стандартын дагуу болгох хэрэгтэй. Шүүгчдийг томилох, эргүүлэн татах үйл явцыг Ерөнхийлөгч болон УИХ-аас хамааралгүй хийдэг болох хэрэгтэй. Шүүгчдийг ур чадварт суурилан сонгох байдал эхэлж байгаа бөгөөд цаашид дэмжих хэрэгтэй. Шүүгчдийг сонгох үйл явцыг ил тод, шударга байхад анхаарах хэрэгтэй.

Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

2016 оны 04 сарын 27 752 удаа нээгдсэн

Өчигдөр /2016-04-26/ Ховд аймгийн Жаргалант сум дахь салбар хорооноос Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газартай хамтран “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус салбар хорооны тэргүүн С.Өмирбек “Хүний эрхэд суурилсан хандлага: Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрх /Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүн шинжилгээ/”, “Шүүх хуралдаанд алсын зайнаас оролцох нь /Монголын болон гадаад орнуудын жишээ/” гэсэн 2 сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

ОУ-ын шүүгчдийн холбооны Бүсийн хуралдааны мэдээлэл 2016.04.10

2016 оны 04 сарын 21 1006 удаа нээгдсэн

Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, номхон далай, хойд америкийн бүс /цаашид ANAO гэх/-ийн уулзалт ээлжит 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр /цахим видео хурал хэлбэрээр/ зохион байгуулагдаж, холбогдох асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Эхлээд Бүсийн Ерөнхийлөгч Тони Пагони (Австрали Улс) 2015 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мэдээллийг гишүүдэд танилцуулж сонсголоо.

Энэ уулзалтаар Ази, номхон далай, хойд америкийн бүс өөрийн дүрмийг (Constitution for the Asian, North American, and Oceanian Association of Judges) баталсан бөгөөд тус групп нь ОУ–ын шүүгчдийн холбооны бүтцэд 1997 оноос байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогоор нийт 11 орны шүүгчдийн холбоо, шүүгчдийн төлөөллөөс бүрдэж байна. Ази, номхон далай, хойд америкийн бүс өөрийн дүрмээр тус бүс нутаг дахь улс орнуудын шүүгчдийн холбоодын гишүүнчлэлтэй, ОУ-ын шүүгчдийн холбоон дахь бүс нутгийн байгууллага байж, үйл ажиллагаа явуулахаар тусгасан байна.

МЭДЭЭЛЭЛ ХҮСЭХ ТУХАЙ

2016 оны 04 сарын 21 641 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны гишүүн-шүүгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Тус холбоо нь шүүгч-гишүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор гадаад улсын ижил төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагын сайн туршлагыг судлах, гадаад харилцааг өргөтгөх, гишүүний хувиар Олон Улсын Шүүгчдийн Холбооны үйл ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх зорилгоор гадаад хэлтэй шүүгч-гишүүдийн судалгаа /дахин/-г гаргаж байгаа болно. Гадаад хэлтэй шүүгч нарын судалгаанд үндэслэн цаашид баг байгуулж ажиллуулах зорилготой байгаа болно.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2016 оны 04 сарын 20 652 удаа нээгдсэн

                  Монголын Шүүгчдийн Холбоо нь  шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагааны ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Олон улсын Холбоо, гадаад орны шүүгч, хуульчдын зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллах үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус, мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Холбооны эрх барих дээд байгууллага нь тус Холбооны Их хурал бөгөөд Их Хурлын чөлөөт цагт удирдлагыг Удирдах зөвлөл гүйцэтгэнэ гэж дүрэмд заасан болно.

Холбооны Тэргүүнээр УДШ-ийн шүүгч Х.Батсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүнээр шүүгч Ц.Цогт, С.Өмирбек, Д.Мөнхтуул, Д.Алтанжигүүр, С.Амардэлгэр, Б.Цолмонбаатар, Э.Зоригтбаатар, Г.Есөн-Эрдэнэ  нар ажиллаж байна.

Нэг. Гишүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр

Монголын Шүүгчдийн Холбооны 2016 оны үйл ажиллагаа төлөвлөгөө

2016 оны 04 сарын 20 618 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн Холбооны 2016 оны үйл ажиллагаа төлөвлөгөө

Шүүгчийн хараат бус байдлыг хангах, гишүүдийнхээ эрх, хууль ёйсны ашиг сонирхлыг хамгаалах, нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор шүүгчийн ёс зүйн асуудалтай холбогдуулан бусад улсын ижил төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагын туршлагыг хуваалцах, харьцуулсан судалгаа хийх, шүүгч-гишүүдийг мэдээллээр хангах, ёс зүйн маргаанд шүүгчийн эрх ашгийг хамгаалж оролцох таатай нөхцлийг бүрдүүлэхэд  чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх.

Хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэсэн www.legaldata.mn цахим сангийн нээлт

2016 оны 04 сарын 12 682 удаа нээгдсэн

Эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас

Монгол Улсад гарч байгаа хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэсэн www.legaldata.mn цахим сангийн нээлт өнөөдөр /2016.04.12/ боллоо. Хууль зүйн шинжлэх ухааны бүтээлүүдийг нэгтгэсэн цахим сан бүрдүүлэх, хууль зүйн чиглэлийн судлаач, эрдэмтэд, хуулийн сургуулийн оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, тэдний хийсэн бүтээлийг судалгаа, шинжилгээ, зах зээлийн эргэлтэд оруулах зорилготой уг цахим санг үүсгэн бий болгосон байна.

        Төсөл хэрэгжүүлэгчид цахим санг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар хийхийг зорьсон бөгөөд цахим сан дахь бүтээлийг эрх зүйн ангилал, бүтээлийн төрөл, бүтээлийн нэр, зохиогчийн нэр, түлхүүр, үнэтэй эсэх гэсэн олон төрлөөр хайх боломжтой төдийгүй хэрэглэгч зохиогчоор бүртгүүлэн цахим санд өөрийн бүтээлээ байршуулахаар илгээх боломжтой юм. Мөн цахим хуудсын админ уг бүтээлийг хянаж, уг бүтээл нь цахим хуудсын баримталж буй бодлогод нийцсэн тохиолдолд цахим санд байршигдаж, нийтэд түгээх бөгөөд зохиогч нь өөрийн бүтээлээ цахим санд үнэтэй байршуулах эсэх, хэдэн төгрөгийн үнэтэй байршуулах эсэхээ өөрөө сонгох боломжтой ажээ.

 

“Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт тавигдсан Илтгэлүүд (видео бичлэг)

2016 оны 03 сарын 03 1085 удаа нээгдсэн

Эх сурвалж Нээлттэй Нийгэм Форум (ННФ) цахим хуудас

Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх зорилгоор багц хуулийн хэрэгжилтэд хийсэн бодлогын дүн шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулах “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдийг цувралаар хүргэж байна.

Илтгэл-1
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Доктор, Профессор О.Мөнхсайхан
“Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь”

http://forum.mn/index.php…

https://www.youtube.com/watch?v=lzjU-IejowA#t=94


Илтгэл-2
“Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал”
"Оюуны-Инноваци" Эрх зүйн судалгааны төвийн судлаач П.Баттулга

http://forum.mn/index.php?sel=content&obj_id=5168
https://www.youtube.com/watch?v=D7dPiT2RVbM

Гадаад улс орнуудын Шүүгчдийн холбооны Цахим хуудасны танилцуулга /цуврал/

2016 оны 03 сарын 01 868 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлөөс Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн, зарим гадаад улс орнуудын Шүүгчдийн холбооны веб хуудсыг цувралаар та бүхэндээ танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Австрали Улсын Шүүгчдийн Холбооны (The Judicial Conference of Australia) цахим мэдээллийн хуудсыг танилцуулж байна.  Австралын шүүхийн конференци нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Автсрали улсын бүх шатны шүүхийн шүүгчдийн талаас илүү хувийн сайн дурын гишүүнчлэлтэй Шүүгчдийн холбоо нь 1993 онд байгуулагдсан бөгөөд хууль ёсыг хамгаалах хүчтэй, бие даасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэн хамгаалах нийтлэг ашиг сонирхлыг дэмжих үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Энэхүү холбоонд одоо ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан шүүгч нар, түүнчлэн шүүхийн системд ажилладаг бусад шүүн таслах чиг үүрэг хэрэгжүүлдэг ажилтнууд гишүүнээр элсэх боломжтой байдаг байна.

 

 

“Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг.

2016 оны 02 сарын 27 1144 удаа нээгдсэн

Эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас

 

Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх зорилгоор багц хуулийн хэрэгжилтэд хийсэн бодлогын дүн шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулах  “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны хоёрдугаар сар 26-нд Хуульчдын танхимд зохион байгууллаа.

     Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн удирдагч П.Бадамрагчаа нар удирдан явуулсан бөгөөд  доктор, дэд профессор О. Мөнхсайхан “Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” болон “Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэвдээр  “Оюуны Инноваци” эрх зүйн судалгааны төвийн судлаач П.Баттулга “Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, судлаач П.Цэцгээ “Шүүгчийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилт” сэдвээр, судлаач Ж.Бариаширсүрэн “Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт” сэдвээр хийсэн судалгааны дүнгээ танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэр доктор, дэд профессор О. Мөнхсайхан “Монгол Улсын шүүхийн захиргаа, менежмент, хариуцлага тооцох зэргийг нэг институцид багтаадаг нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж буй томоохон хүчин зүйл” хэмээлээ. Мөн судлаач П.Баттулга “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний тоо хэт бага байгаа нь эргээд хараат бус байдалд нөлөөлж байна” гэв.

КАНАД УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2016 оны 02 сарын 26 805 удаа нээгдсэн

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Канад Улсын Хууль зүйн яамны газрын захирал Серж Лорти, Шүүхийн Хэрэг Эрхлэх Холбооны комиссын олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шэйков нарыг Монголын Шүүгчдийн Холбооны тэргүүн Х.Батсүрэн, Удирдах зөвлөлийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан гишүүн-шүүгч Ц.Цогт нар 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тэргүүн Х.Батсүрэн холбооны зорилго, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Канад Улс дахь шүүгчийн холбоо, шүүгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий бусад байгууллагуудын үйл ажиллагаа, ажиллах хэлбэр, арга барилын талаар тодруулж, харилцан ярилцлаа.

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ХУРАЛД ОРОЛУУЛАХ ТУХАЙ

2016 оны 02 сарын 25 797 удаа нээгдсэн

Эх сурвалж Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны цахим хуудас http://judgewomen.mn

Олон Улсын Шүүгч Эмэгтэйчүүдийн Холбооноос 13 дахь удаагаа зохион байгуулж буй Олон улсын бага хуралд Монгол улсаас 2 эмэгтэй шүүгч оролцох боломжтойг АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ. Уг бага хурал нь 2016 оны 05 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдах юм.

Иймд Англи хэлээр чөлөөтэй ярих чадвартай эмэгтэй шүүгч нар нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны дотор life_l_kh@yahoo.com хаягаар тус бага хуралд оролцох хүсэлтээ ирүүлнэ үү.

Жич: Олон Улсын Шүүгч Эмэгтэйчуудын Холбооноос нийт зардлыг хариуцах болно.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хоёр гишүүнийг сонгох нөхөн сонгууль явагдаж байна

2016 оны 02 сарын 24 890 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хоёр гишүүнийг сонгох нөхөн сонгууль 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд  Монголын Хуульчдын холбооны Хоёрдугаар их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн зарчмын дагуу www.mglbar.mn сайтаар цахим хэлбэрээр явагдаж байна. Тодруулбал,

Удирдах зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа:

 2016 оны 02 дугаар сарын 24-ний 10:00 цагаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагийн хооронд явагдана.

Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа:

 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.

 Хорооны гишүүд та бүхэн өөрсдийн нууц кодоор www.mglbar.mn  сайт дахь “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу!

 Шүүгчдийн хороо нь нийт шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаагийн хувьд төлөөлөх гишүүд нь шүүгчдийн олонхийн санал авч хүлээн зөвшөөрөгдсөн байх нь чухал билээ.

           Холбогдох  мэдээллийг 9917-6435 7011-4884 дугаарын  утсаар авна уу.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 

“Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

2016 оны 02 сарын 22 969 удаа нээгдсэн

“Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

 

Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх зорилгоор багц хуулийн хэрэгжилтэд хийсэн бодлогын дүн шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээнд эрхэм хуульч, шүүгч та бүхнийг урьж байна.

Хэлэлцүүлэг 2016 оны хоёрдугаар сарын 26-ны Баасан гаригт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын Танхимд болох бөгөөд дараах сэдвээр бодлогын дүн шинжилгээ хийснийг танилцуулж, хэлэлцүүлнэ. Үүнд:

  • Шүүгчийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилт”

Судлаач: П.Цэцгээ, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх захирал

  • Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал”

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

2016 оны 02 сарын 08 783 удаа нээгдсэн

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналын тухай

2016 оны 02 сарын 05 1191 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр             Дугаар 1/12                 Улаанбаатар хот

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд

нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналын тухай

 

Шүүгчдийн хорооноос Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулж, нийт шүүгчдээр хэлэлцүүлэн нэгтгэн боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (санал) эцэслэн, хууль санаачлах эрх бүхий этгээдэд хүргүүлэх асуудлыг хэлэлцэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг хавсралтаар баталж, хууль санаачлах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх ажлыг Хуульчдын холбооны Зөвлөл, Ерөнхийлөгч, Тамгын газартай хамтран зохион байгуулахаар тогтсугай.
  2. Тогтоолын биелэлтийг хариуцаж зохион байгуулах, Шүүгчдийн хорооны гишүүдэд мэдээллэх ажлыг хорооны Тэргүүн, мэргэжилтэн нарт даалгасугай.

 

 

ТЭРГҮҮН                               Ц.ЦОГТ

Танилцуулга (файл татаж авах)

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Үзэл баримтлал (файл татаж авах)

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ (файл татаж авах)

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн Үзэл баримтлал (файл татаж авах)

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ (файл татаж авах)

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО ТББ-ын УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2016 оны 02 сарын 02 871 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх дээр хуралдлаа.

Хуралдаанаар холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, Салбар хороодоос ирүүлсэн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, ажлаараа тэргүүлсэн Салбар хороодыг шалгаруулав.

Түүнчлэн холбооны Удирдах зөвлөлөөс 2016 онд хийх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нийт гишүүдэд мэдээлэхээр тогтов.

Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази номхон далай, Хойд америкийн бүсийн 2016 оны уулзалт Тайванд зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Холбооноос төлөөлөгч  оролцуулахад анхаарч ажиллахаар боллоо.

 

             УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

ЭМГЭНЭЛ

2016 оны 01 сарын 27 868 удаа нээгдсэн

Шарнууд овогт ЖАРГАЛЫН СҮРЭНЖАВ

Монголын шүүгчдийн холбооны ахмад гишүүн, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч асан Жаргалын Сүрэнжав нь 2016 оны 01 сарын 25-ны өдөр өвчиний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ж.Сүрэнжав нь 1948 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Ж.Сүрэнжав нь 1967 онд Увс аймгийн Улаангом сумын 1-р 10 жилийн сургуулийн 10-р анги, 1970 онд Сэлэнгэ аймгийн ХАА-н техникумыг малын бага эмчийн мэргэжлээр, 1985 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн юм. Ж.Сүрэнжав нь 1970-1974 онд Сэлэнгэ аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, 1974-1980 онд Увс аймгийн Барилга Угсралтын Трестийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, мөн аймгийн ХЗЭ-ийн хорооны хянан шалгах штабын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1980 оны 01 дүгээр сарын 15-наас Увс аймгийн шүүхэд Хэсгийн шүүгчээр сонгогдсоноос хойш 2000 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд аймгийн шүүхийн гишүүн, улсын арбитрч, шүүхийн орлогч дарга, сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байгаад 2000 оны 10 дугаар сарын 01-нээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж байгаад хуулинд заасны дагуу тэтгэвэрээ тогтоолгох насанд хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 325-р зарлигаар шүүгчийн ажлаас чөлөөлөгдсөн юм.

Тэрээр хууль, шүүхийн байгууллагад тасралтгүй 28 жил үр бүтээлтэй ажиллахдаа шүүхийн шинэчлэлийг хөгжүүлэн бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх ажиллагааг сайжруулах, шуурхай, чанартай болгох, шүүхийг шинэчлэх үйлсэд өөрийн бие сэтгэл, оюун ухаанаа харамгүй зориулсан нэгэн байлаа. Ж.Сүрэнжав нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр  мэдлэгтэй, арвин туршлагатай, удирдан зохион байгуулах авъяас чадвартай, шүүх, хуулийн байгууллага, хамт олныхоо дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгч байсан юм. Шүүгчээр ажиллах хугацаанд олон жил үр дүнтэй ажилласны учир 1999 онд "Алтан гадас" одонгоор, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медал, Увс аймгийн 90 жилийн ойн медалуудаар тус шагнагдсан юм. Мөн тэрээр шатрын спортын “Дэд мастер” цолтой байлаа. Талийгаачийн хөдөлмөрч, нягт нямбай, шударга, хүнлэг энэрэнгүй, үргэлж шинээр сурч, залуу үедээ сургамжтай, эрдэм мэдлэгийг дээдлэх хичээнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Холбооны нийт гишүүдийн өмнөөсТалийгаачийн хань, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Шүүгчдийн холбоо ТББ

Шүүгчдийн хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн сонгуулийн мэдээ

2016 оны 01 сарын 26 847 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Ц.Цогт, Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд, Б.Цогт, Т.Өсөхбаяр, Ц.Оч, Э.Зоригтбаатар, Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нар  оролцов.

Хуралдаанаар 2016 оны нэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулсан  Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн сонгох сонгуулийн санал хураалтын дүнг тоолж, Хорооны тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнийг батламжилсан юм.

Тус сонгуульд нийт 90 шүүхийн  476 шүүгч буюу нийт шүүгчдийн 91.2 хувь нь оролцсон байна. Шүүгчдийн хорооны тэргүүн сонгох санал хураалтад нийт 476  хүчинтэй саналын хуудас тоологдсон. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Ё.Бямбацэрэн 55 санал /11.55%/, Р.Мөнх-Эрдэнэ 16 санал /3.36%/, Ц.Оч 231 санал /48.5%/, Д.Эрдэнэбалсүрэн 174 санал /36.55%/ авч, нийт саналын дүнгээр Ц.Оч Шүүгчдийн хорооны дараагийн тэргүүнээр сонгогдлоо.

Харин Удирдах зөвлөлийн нэг гишүүнийг сонгох санал хураалтад нийт 474 хүчинтэй саналын хуудас тоологдсон. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Амардэлгэр 116 санал /24.47%/, Ё.Бямбацэрэн 38 санал /8.01%/, Ж.Ганчимэг 25 санал /5.27%/, Н.Дамдинсүрэн 48 санал /10.1%/, Н.Одонтуул 47 санал /9.91%/, Б.Сугар 38 санал /8.01%/, М.Пүрэвсүрэн 51 санал /10.8%/, Д.Эрдэнэбалсүрэн 111 санал /23.41%/ авч Удирдах зөвлөлийн гишүүнээр С.Амардэлгэр хамгийн олон саналтайгаар сонгогдсон юм. Мөн тус хурлаар хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлтийг нь үндэслэн Ц.Цогт шүүгчийг Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо байгуулагдсанаас хойш 2 жил ажиллаа.

2016 оны 01 сарын 25 934 удаа нээгдсэн

Эх сурвалж www.mglbar.mn 

Шүүгчийн эрх зүйн байдлыг хамгаалах, одоо үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах​

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Цогттой ярилцлаа.

-Шүүгчдийн хорооны тэргүүнээр таны ажиллах хугацаа дуусч байгаа юм байна. Танайх сайн дурын хороод дундаа нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Энэ хугацаанд ямар бодлого, чиглэлийг баримталж ажилласан бэ?

-Шүүгчдийн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэрлэгдэж заагдснаас гадна тодорхой бүрэн эрхүүдийг зөвхөн энэ хороонд олгосон. Сайн дурын хороо гэдэг нэртэй боловч хуулиар тодорхой эрхүүд оногдсон, нөгөө талаар Хуульчдын холбооны дүрмээр шүүгч нарын заавал гишүүнчлэлтэй байхаар заасан онцлог хороо. Одоо болтол хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгч нар Хуульчдын холбооны гишүүн байхаар зааснаас гадна Хуульчдын холбооны удирдах дээд байгууллага болох Зөвлөл, эсвэл Хуульчдын холбооны үндсэн үйл ажиллагааг авч явах ёстой чиг үүргийн хороодод гишүүнээр томилогдон ажиллах боломжтой. Зөвлөл, чиг үүргийн хороод, Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлд томилогдон ажиллаж байгаа шүүгч гишүүдийн нэрийг дэвшүүлэх ажиллагааг явуулах гол үүргийг Шүүгчдийн хороо гүйцэтгэж байгаа. Нөгөө талаасаа шүүгчид Хуульчдын холбооны сайн дурын хороодод олноороо ажиллаж байна. Шүүгчид Хуульчдын холбооны бүтцийн байгууллагад олноороо сонгогдож, тодорхой байдлаар нэлээд үүрэг гүйцэтгэдэг гэж би ойлгодог. Тодруулбал, мэргэжлийн хариуцлагын хороонд 9 шүүгч ажиллаж байгаа. Эдгээр шүүгч нь хуульчийн ёс зүй, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж оролцдог. Тэгэхээр бидний хувьд ажлынхаа хажуугаар Хуульчдын холбооны шүүгч нарт хамааралтай үйл ажиллагаанд  оролцож, холбооноос шүүгчид рүү чиглэсэн, эсвэл шүүгчдээс Холбоонд хандсан харилцааны гол зохицуулагч болж байгаа бөгөөд үүнийг авч явах ёстой байгууллага гэдэг утгаараа Шүүгчдийн хороо өнгөрсөн хугацаанд нэлээд идэвхтэй ажиллах гэж оролдлоо.

-Зарим хорооны гишүүд идэвхгүй, оролцоо муутай байна гэх шүүмжлэл байдаг. Танай хорооны хувьд?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татах асуудлын тухай

2016 оны 01 сарын 20 853 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар Холбооны Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монголын Хуульчдын холбооны төлөөлөл Б.Сарантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэрэн, Д.Дэлгэрцэцэг, Э.Зоригтбаатар, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Б.Цогт, Ц.Цогт, Х.Эрдэнэсувд, нар оролцож, олонхын саналаар Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөс ирүүлсэн тус холбооны төлөөлөл Б.Сарантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татах тухай асуудлыг дэмжихгүй гэж шийдвэрлэсэн байна.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

МХХ-ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдана.

2016 оны 01 сарын 14 899 удаа нээгдсэн

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2016.01.15-НЫ ӨДРИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТ

 

Хэлэлцэх асуудал

Санал оруулсан

1

Монголын Хуульчдын холбооны төлөөлөл Б.Сарантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс эгүүлэн татах тухай асуудал хэлэлцүүлэх

Хуульчдын холбооны ерөнхийлөгч

2

Хороо хариуцсан мэргэжилтний ажил хүлээлцэх

Хорооны тэргүүн

 

Удирдах зөвлөл

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРООД, ТЭРГҮҮН НАРТ

2016 оны 01 сарын 05 846 удаа нээгдсэн

Тус холбооны гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар албан бичгээр Салбар хороодыг 2015 оны үйл ажиллагааны тайлангаа ирүүлэхийг мэдэгдсэн билээ.

Үүний дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд, Сүхбаатар аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Увс аймаг дахь Салбар хороодоос 2015 оны үйл ажиллагааны тайлан, гишүүдийн татвар төлөлтийн талаарх мэдээллийг ирүүлээд байна.

Удирдах зөвлөл 2016 оны 01 дүгээр сард багтаан, дээрх тайлан, мэдээллийг үндэслэн 2015 онд үйл ажиллагаагаар тэргүүлсэн Салбар хороог шалгаруулах болно.  

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох сонгууль

2016 оны 01 сарын 04 1062 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох сонгууль 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагийн хооронд  явагдана. Энэхүү ажлын хүрээнд:

1. Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнд НЭР ДЭВШҮҮЛЭХ ажиллагаа 

 

2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Даваа гарагийн 10:00  цагаас 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ням гарагийн 17:00 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгч сонгох зарчмын дагуу www.mglbar.mn хуудсаар цахим хэлбэрээр явагдана.

 

2. Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа

 

2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Даваа гарагийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Даваа гарагийн 17:00 цагийн хооронд явагдах бөгөөд нийт шүүгчдэд саналын хэвлэмэл хуудас хүргүүлэн /орон нутгаас шуудангаар/ санал хураалт явуулж, дүнг Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэгтгэн гаргана.

ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БОЛОН ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА

2016 оны 01 сарын 04 1363 удаа нээгдсэн

ШҮҮГЧИЙН ТОМИЛГООНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой чиг үүрэг бүхий шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох баталгаа болдог тул ардчилсан нийгмийн аль ч үед анхаарлын төвд байдаг. Тийм ч учраас  шүүгчид хууль зүйн мэдлэг, ур чадвар, туршлага төдийгүй ёс зүй, зан чанарын хувьд бусдаас хүлээн зөвшөөрөгдсөн байж, аливаа нөлөөлнөөс ангид, хэнээс ч хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулж гагцхүү хууль, шударга ёсонд захирагдах учиртай.

Эрх зүйн системийн гол зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах явдал байдаг бөгөөд шүүхийн томилгооны механизм нь энэхүү зорилгыг хангахад чухал нөлөөтэй гэж үздэг.[1] Учир нь шүүгчийн үнэнч, шударга, хараат бус байдал нь шүүгчийг томилох механизмтай шууд холбоотой. Хэрэв шүүгч өөрийг нь томилсон, эсхүл томилгооны процесст оролцдог субъектүүдээс ямар нэгэн байдлаар хараат байх юм бол тухайн шүүгчийг шударга шийдвэр гаргана гэж найдах боломжгүй бөгөөд энэ байдал нь тухайн орны эрх зүйн системийн легитм чанарыг бүхэлд нь доош татдаг аюултай.[2]

Тухайн улс шүүгчийн томилгоонд ямар ч аргыг хэрэглэсэн бай, энэ нь ил тод, олон нийтийн хяналт дор явагдах ёстой. Шүүхийн томилгоонд ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгох нь шүүхэд ажилах хамгийн чадвартай хүнийг сонгох,  шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг олж авахад тэргүүн зэргийн ач холбогдолтой.[3] Гадны нөлөөнд автаагүй ил тод процесс нь хамгийн ур чадвартай шүүгчийг шилж сонгох боломжийг олгодог бөгөөд эцэстээ тэдгээр шүүгчид өөрсдийг нь томилсон хэн нэг улс төрийн эрх мэдэлтэн эсхүл шүүгчид өртэй үлдэхгүй.[4]

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

2016 оны 01 сарын 04 1028 удаа нээгдсэн

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ,  ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ судалгааны зөвлөмж

Монгол Улсын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) бусад улсын шүүхийн зөвлөлтэй харьцуулахад илүү өргөн эрх мэдэлтэй ба шүүхийн захиргааны бараг бүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж эсхүл хэрэгжүүлэхэд оролцдог. ШЕЗ нь шүүх эрх мэдэлтэй холбоотой бодлого, шүүхийн менежмент, шүүхийн төсөв, шүүгчийн шалгаруулалт, шүүгчийн гүйцэтгэлийн үнэлгээ, шүүгчийн ёс зүй, сахилгатай холбоотой чиг үүрэг, түүнийг дагасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр 2012 оны Шүүхийн тухай багц хуульд заасан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Монгол Улс дахь шүүхийн захиргааны загварын тулгамдсан асуудлыг тоймлон тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгох зорилгоор Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр бодлогын судалгаа хийж гүйцэтгэсэн юм. Уг судалгаанд үндэслэн гаргасан бодлогын Зөвлөмжийг энэхүү Бодлогын асуудлаар нийтийн хүртээл болгож байна (Судалгааны дэлгэрэнгүй тайланг www.forum.mn хаягаар орж үзнэ үү.) О.Мөнхсайхан, Г.Цагаанбаатар, Ж.Алтансүх.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ,  ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ (дэлгэрэнгүй тайлан татаж авах)

Шинэ 2016 оны мэндчилгээ!

2015 оны 12 сарын 30 856 удаа нээгдсэн

ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН БОДЛОГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

2015 оны 12 сарын 24 993 удаа нээгдсэн

Эх сурвалж www.forum.mn 

ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН БОДЛОГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

 

Эрх зүйт төрийн үндэс нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал байдаг бөгөөд шүүхийн томилгооны механизм үүнд чухал нөлөөтэй гэж үздэг.1 Учир нь шүүгчийн үнэнч, шударга, хараат бус байдал нь шүүгчийг томилох механизмтай шууд холбоотой. Хэрэв шүүгч өөрийг нь томилсон, эсхүл шүүгчийг сонгон шалгаруулах, томилох процесст оролцдог субъектүүдээс ямар нэгэн байдлаар хараат байх юм бол шүүгчийг шударга шийдвэр гаргана гэж найдах боломжгүй бөгөөд энэ байдал нь тухайн орны эрх зүйн тогтолцооны хүлээн зөвшөөрөгдөх чанарыг бүхэлд нь доош татдаг аюултай.

 

  • ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА: Шүүгчийн томилгоо

- See more at: http://www.forum.mn/#sthash.XjxyX6Xi.dpuf

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2015 оны 12 сарын 22 910 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуралдав.

Тус хуралдаанаар холбооноос эрхлэн гаргадаг “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн үйл ажиллагаа, нийтлэлийн талаар шүүгч С.Амардэлгэр, 2015 оны санхүү, татвар хураалт, зарцуулалтын талаар гүйцэтгэл захирал М.Дамирансүрэн, гадаад харилцаа, www.judge.mn сайтын талаар шүүгч Ц.Цогт нар тус тус танилцууллаа.

“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл зэргийг www.judge.mn сайтад софт байдлаар байршуулан, олон нийтэд хүргэх, мөн сэтгүүлийг хугацаа алдахгүй орон нутагт тараах арга хэмжээг авч ажиллахаар болов.

 

Мөн Холбооны гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар албан бичгээр Салбар хороодод “мөн оны үйл ажиллагааны тайлан, татвар хураалт, гишүүдийн бүртгэлийн талаарх мэдээллийг ирүүлэх”-ийг мэдэгдсэний дагуу ирүүлсэн тайлан, мэдээллийг үндэслэн 2015 онд үйл ажиллагаагаар тэргүүлсэн Салбар хороог шалгаруулах ажлыг 2016 оны 01 дүгээр сард багтаан зохион байгуулахаар тогтлоо.

 

Нэр бүхий 13 шүүгчийг дахин томилуулахаар өргөн барих асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанд оруулахаар боллоо

2015 оны 12 сарын 22 986 удаа нээгдсэн

Эх сурвалж: Монголын хуульчдын холбооны цахим хуудас

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг тус холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа Б.Сарантуяаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

        Уулзалтын хүрээнд нэр бүхий 13 хуульчийг шүүгчээр томилохоос татгалзсан асуудлыг хөндөн ярилцсан юм. Тодруулбал, Шүүх байгуулах тухай хууль 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо 12 хуульчийг шүүгчээр буцаан томилоогүй, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсон билээ. Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахин батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 110, 111 дүгээр зарлигаар зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилохдоо нэр бүхий хуульчийг шүүгчээр дахин томилоогүй билээ.

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

2015 оны 12 сарын 16 1115 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Ц.Цогт, Б.Батцэрэн, Б.Цогт, Г.Даваадорж, Т.Өсөхбаяр, Ц.Оч, Э.Зоригтбаатар нар оролцов. Шүүгч Х.Эрдэнсувд, Ц.Өрнөндэлгэр нар хуралдаанд оролцох боломжгүй байсан тул хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа бичгээр ирүүлсэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд явагдсан Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн сонгох сонгуулийн үйл ажиллагаанд хорооны гишүүдийн оролцоо хангалтгүй болсон тул уг сонгуулийг хүчингүйд тооцож, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагийн хооронд  дахин сонгууль явуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү ажлын хүрээнд:

Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнд НЭР ДЭВШҮҮЛЭХ ажиллагаа

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХОЙШИЛЛОО

2015 оны 12 сарын 07 958 удаа нээгдсэн
  •  

    Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж Шүүгчдийн хорооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн нэг гишүүн нөхөн сонгох сонгуулийн дүнг баталгаажуулах эсэх, ирэх оны төлөвлөгөө, өнгөрсөн жилийн ажлын тайлан зэргийг хэлэлцэх байсан боловч гишүүдийн ирц хүрэлцээгүй тул тус хурлыг хойшлуулж 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдахаар боллоо.

Мэдээлэл хүсэх тухай

2015 оны 11 сарын 26 1028 удаа нээгдсэн

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.САРАНТУЯА ТАНАА      

Мэдээлэл хүсэх тухай

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61 дүгээр зүйлд зааснаар Шүүгчдийн хороо болон Хуульчдын холбооноос санал болгосноор томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульч, шүүгчдийн эрх ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах чиглэлээр Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Хуульчдын холбоо уялдаа холбоотой хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх субъект билээ.

Шүүгчдийн хороо өнгөрсөн хоёр жилийн хугацааны ажлын тайлангаа нэгтгэн боловсруулж, гишүүдэд хүргүүлэхээр холбогдох хүмүүсээс ажлын тайлан мэдээллийг авч байгаа бөгөөд та өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлээр өөрөө санаачлан, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашид хийхээр төлөвлөж буй саналаа 2015 оны 12 дугаар сарын 04–ны өдрийн дотор тус хороонд ирүүлнэ үү.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРОО

Хорооны Удирдах зөвлөлийн болон холбооны Чиг үүргийн хороодод сонгогдсон шүүгч гишүүдэд

2015 оны 11 сарын 24 939 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо нь Хуульчдын холбооны холбогдох хууль, дүрмээр хариуцуулсан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хуульчдын холбооны зүгээс шүүгч-гишүүдэд чиглэсэн, тэдэнд хамааралтай ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй, хуульд нэрлэн заасан, мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан сайн дурын хороо болно.

Шүүгчдийн хороо өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь ажлын тайлангаа нэгтгэн боловсруулж хорооны гишүүдэд хүргүүлэх гэж байгаатай холбогдуулан холбоонд сонгуульт алба эрхэлж байгаа шүүгч гишүүдээс ажлын тайлан мэдээллийг авч байгаа тул Хорооны Удирдах зөвлөлийн болон холбооны Чиг үүргийн хороодод сонгогдсон шүүгч гишүүд та бүхэн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг 2015 оны 11 дүгээр сарын 31–ны өдрийн дотор хорооны мэргэжилтэнд доорх хаягаар ирүүлнэ үү.

Е-мэйл хаяг: Narantuya_9119@yahoo.com

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичиг хүргүүлжээ

2015 оны 11 сарын 18 1524 удаа нээгдсэн

Эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн нэр бүхий 13 хуульчийг шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр болон татгалзах болсон үндэслэл, шалтгааныг тодруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлжээ.

 

Мөн эдгээр 13 хуульчийг шүүгчээр дахин томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, 34 шүүгчийг өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэн томилсоныг залруулахыг хүссэн албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Монголын Хуульчдын холбооны төлөөллөөр сонгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нарт илгээсэн байна. Тус албан бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль бус үндэслэлээр шүүгчдийг чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж буй байдлыг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авч ажиллахыг хүсчээ.

Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн сонгох сонгууль явагдаж байна

2015 оны 11 сарын 17 1075 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох сонгууль 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн зарчмын дагуу www.mglbar.mn сайтаар цахим хэлбэрээр явагдана.

Энэхүү ажлын хүрээнд Шүүгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа  2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагийн хооронд,

Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа

МХХ-ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа

2015 оны 11 сарын 17 979 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хуралдлаа.

Тус хурлаар  2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд явагдсан Шүүгчдийн хорооны тэргүүн сонгох сонгуулийн үйл ажиллагаанд хорооны гишүүдийн олонхийн оролцоог хангаагүй гэж үзсэн тул тус сонгуулийг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүн Улсын дээд шүүхийн шүүгч П.Цэцгээ өндөр настны тэтгэвэр тогтоолгож шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Удирдах зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох сонгуулийн хамтатган зохион байгуулахаар боллоо.

Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа.

2015 оны 11 сарын 16 1280 удаа нээгдсэн

эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас

 

Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа

2015 оны 11-р сарын 16.     ДАВАА ГАРАГ
 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлээр шүүгчийг томилохтой холбогдсон харилцааг зохицуулахдаа 15.2-т “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч болон Тамгын газрын даргын туслах Б.Төрбат нь иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байна.

Хорооны тэргүүний /дахин сонгууль/ болон УЗ-ын 1 гишүүний нөхөн сонгууль явагдана

2015 оны 11 сарын 16 1093 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хуралдаж, 2015 оны 10 дугаар сарын 22-29 -ний хооронд явагдсан Шүүгчдийн хорооны тэргүүн сонгох сонгуулийн үйл ажиллагаанд хорооны гишүүдийн олонхийн оролцоо хангагдаагүй, ирц бүрдээгүй (6 гишүүн санал хураалтад оролцсон) учир хүчинтэйд тооцох боломжгүй байсан тул дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан шүүгч П.Цэцгээ өндөр насны тэтгэвэр тогтоолгож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Удирдах зөвлөлийн 1 гишүүний орон тоонд нөхөн сонгох сонгуулийн хамтатган зохион байгуулахаар тогтлоо.

Сонгуулийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудасны “Сонгуулийн цахим систем”-ийг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж байна.

МХХ-ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

Шүүгчдийн холбооны нийт гишүүдэд

2015 оны 11 сарын 06 1023 удаа нээгдсэн

ХОЛБООНЫ ГИШҮҮН-ШҮҮГЧДЭД   

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч С.Оролмаа нь улсад 33 гаруй жил, үүнээс шүүгчээр 20 жил ажиллаж байгаа мэргэжил, ур чадвар өндөр, туршлагатай шүүгч билээ.

Тэрээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд нэн яаралтай орох шаардлагатай байгаа боловч хагалгааны төлбөргүйгээс мэс засалд орж чадахгүйд хүрч, энэ талаар Шүүгчдийн Холбоонд хандаж туслалцаа хүсчээ.

Шүүгч С.Оролмаа, түүний гэр бүл, үр хүүхдэд сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг нийт шүүгч-гишүүдээсээ хүсч байна.

Шүүгч С.Оролмаагийн утасны дугаар: 89068916

Хандив өгөх дансны дугаар:

н.ХОСБАЯР /хүү нь/: Хаан банк- 5721563730.

МХХ-ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хурал болно

2015 оны 11 сарын 05 1046 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хурал 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 17.30 цагт Хуульчдын холбооны 402 тоотод болно. Тус хурлаар:

1. Хорооны Тэргүүнийг сонгох сонгуулийн талаар хэлэлцэх, сонгуулийн үр дүнг баталгаажуулах эсэх

2. Шүүгчдийн хорооны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэнэ.

Мөн хорооны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг урьдчилан боловсруулах тул гишүүд та бүхэн хорооны төлөвлөгөөнд тусгуулах ажлын саналаа тус хурлаас өмнө ирүүлнэ үү

Олон улсын шүүгчдийн холбоонд хандлаа

2015 оны 10 сарын 20 1469 удаа нээгдсэн

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд “шүүгчдийн цалингийн санг 35 хувиар тус тус бууруулахаар тооцож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан байна.

Энэхүү “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус” байдалд ноцтой сөрөг нөлөө бүхий тулгамдсан асуудлаар "Монголын шүүгчдийн холбоо" ТББ Олон улсын шүүгчдийн холбоонд | International Association of Judges http://www.iaj-uim.org | хандаж, тухайлан хэлэлцэж шийдвэр гаргахыг хүслээ.

 

Хуулийн төсөлд нийт шүүгчдээс авсан санал асуулга

2015 оны 10 сарын 17 1097 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт шүүгчдээс авсан нэгдсэн санал

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулж, тус хуулийн төслийн тодорхой (шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой) асуудлаар шүүгчдийн байр суурийг тодорхойлон нэгтгэх зорилгоор дараахь асуудлын хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ны өдрийн хооронд нийт шүүгчдээс санал авсан.

Санал авах тухай

2015 оны 10 сарын 13 1224 удаа нээгдсэн

2015 оны 10 дугаар сарын 12 –ны өдөр МХХ-ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулж, тус хуулийн төслийн тодорхой (шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой) асуудлаар шүүгчдийн байр суурийг тодорхойлон нэгтгэх зорилгоор дараахь асуудлаар нийт шүүгчдээс санал авахаар тогтлоо.

Үүнд:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн (энд дарж төслийг татаж авна уу) шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд

  1. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу шүүгч нэг бүр Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй байгааг дэмжих
  2. Хуульчдын холбоог Шүүгчдийн холбоо ТББ, Өмгөөлөгчдийн холбоо ТББ гэх мэт холбоодын нэгдэл хэлбэрээр зохион байгуулж, шүүгчид Шүүгчдийн холбоогоор дамжуулан Хуульчдын холбооны үйл ажиллагаанд оролцох зохицуулалтыг дэмжих (шүүгч нэг бүр хуульчдын холбооны гишүүн биш байх)

Олон улсын Шүүгчдийн холбооны 58 дугаар чуулган энэ өдрүүдэд Испани Улсад болж байна.

2015 оны 10 сарын 06 1143 удаа нээгдсэн

Олон улсын Шүүгчдийн холбооны 58 дугаар чуулган энэ өдрүүдэд /2015-10-04-нөөс 06-нд/ Испани Улсад болж байна. Монголын шүүгчдийн холбоо 3 гишүүн илгээх эрхтэй боловч санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан төлөөлөгч оролцуулж чадаагүй болно. Харин зарим хэлэлцэх асуудлаар өөрийн судалгаа, байр сууриа илэрхийлсэн болно.

57 дугаар чуулганы зураг

58 дугаар чуулганы хүрээнд Ази, Номхон далай, Хойд Америкын бус буюу Монголын шүүгчдийн холбооны харьяалагддаг бүсийн уулзалт мөн болох бөгөөд уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

 

"ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ" /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/

2015 оны 10 сарын 05 1451 удаа нээгдсэн

"ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ" /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ хуулийн
төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол
Улсын Хууль зүйн яамнаас санал гаргасантай холбогдуулж, тус хуулийн
төсөлд санал авахаар дараах баримт бичгийг хавсралтаар хүргүүлж байна.
Үүнд:

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл,
түүнийг дагалдан гарах бусад хуулийн төсөл;
2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Өмгөөллийн тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулиудыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл;
3.Хуулийн төслийн үзэл баримтлал;
4.Хуулийн төслийн танилцуулга.

Эрхэм шүүгч таныг дээрх баримт бичгүүдтэй танилцаад, хуулийн төсөлтэй
холбоотой саналаа 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор /narantuya.p@mglbar.mn/ ирүүлэхийг
хүсье.

Хүндэтгэсэн,


П.НАРАНТУЯА
Шүүгчдийн хороо хариуцсан мэргэжилтэн

narantuya.p@mglbar.mn

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хурал болно

2015 оны 09 сарын 22 1289 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хурал 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагт Хуульчдын холбооны байрын 402 тоотод болно. Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.       Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн, хууль санаачлах эрх бүхий этгээдэд хандах талаар цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох

2.       Хорооны 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2014, 2015 оны тайлан хэлэлцэх

3.       Хуульчдын холбооны Хоёрдугаар Их хуралтай холбоотой асуудал хэлэлцэх

4.       Бусад асуудал

 

Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороо

 

Шүүгч Facebook, Twitter зэргийг ашиглаж буй талаарх судалгаа, зөвлөмж

2015 оны 08 сарын 05 1376 удаа нээгдсэн

2013 онд Шүүгчдийн холбоо шүүгч нарын "нийгмийн харилцааны хэрэгслэлүүдийг ашиглаж, хэрэглэж" буй байдлын талаар судалгаа хийсэн бөгөөд уг судалгааны зорилго нь болзошгүй ёс зүйн болон бусад сөрөг нөхцөл байдлаас шүүгчдийг сэргийлэхэд туслах зорилготой байсан юм. Уг судалгаа хийгдсэнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд нийгмийн хөгжил, цаг хугацааны эрхээр Facebook, Twitter гэх мэтийг ашигладаг шүүгч нарын тоо улам бүр нэмэгдэж байгаа нь тодорхой бөгөөд өмнөх судалгааны дүнг дахин танилцуулах, мөн зөвлөмж болгох үүднээс дахин нийтлэж байна.

223 шүүгчид (тухайн үеийн нийт шүүгчдийн 50 орчим хувь) -ээс авсан судалгаагаар 89.5 хувь нь Facebook-т өөрийн данстай бөгөөд идэвхтэй болон идэвхгүй байдлаар ашигладаг, хөтөлдөг харин 10.5 хувь огт данс, бүртгэлгүй.

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ болгох асуудлаарх хэлэлцүүлэг

2015 оны 07 сарын 01 2002 удаа нээгдсэн

2015-07-01

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТҮҮНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ асуудлаарх хэлэлцүүлэг

(Шүүхүүдээс ирсэн саналыг нэгтгэсэн мэдээлэл)

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулсан “ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛЬ ТОГТООМЖ[1]-ИЙГ боловсронгуй болгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хэлэлцүүлгээс холбогдох хууль тогтоомжид дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай талаарх саналыг боловсруулсан.

Тус хэлэлцүүлгээс гаргасан саналд 2015 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 29-ны өдрийн хооронд нийт шүүхийн шүүгчдээс санал авах ажлыг зохион байгуулсан. Саналын төсөлд шүүхүүд дараах байдлаар санал ирүүлсэн байна. Үүнд:

 

ШҮҮГЧИЙН АМРАЛТЫН ХУГАЦААНЫ АСУУДЛААР

2015 оны 06 сарын 19 1809 удаа нээгдсэн

Монголын  Шүүгчдийн  холбооны  Удирдах  зөвлөл  2015  оны  06  дугаарсарын 18-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд холбооны тэргүүн Х.Батсүрэн, шүүгч Д.Алтанжигүүр,  С.Амардэлгэр,  Б.Цолмонбаатар,  С.Өмирбек  /онлайнаар/  нар оролцов. Хуралдаанаар Удирдах зөвлөлийн 2015 оны хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг хэлэлцэж, гишүүд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор тайлангаа ирүүлэх, “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн 2015 оны  эхний дугаар хэвлэгдэн гарсантай холбогдуулан гишүүдэд сэтгүүлийг тараан хүргүүлэх ажлыг  зохион  байгуулах,  цаашид  анхаарах  зарим  асуудал 

Тухайлбал, сэтгүүлийн дараагийн дугаарт Баян-Өлгий аймгийн шүүх, шүүхийн хамт олны ажлын  амжилт  ололтын  талаар  танилцуулга нийтлэх зэрэг  асуудлыг хэлэлцснээс гадна Монголын Шүүгчдийн холбооны шүүгч-гишүүдээс шүүгчийн ээлжийн  амралтын  нэмэгдэл  амралтын  хугацааг  багасгасан  асуудлаар нэлээдгүй санал, хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эрх  бүхий  албан  тушаалтанд  хандаж  энэ  асуудлыг  шийдвэрлэх  боломжийн талаар албан бичиг хүргүүлэхээр тогтов. 

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр /2015-06-18/ хуралдана

2015 оны 06 сарын 18 1790 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбоо ТББ-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, холбооны хагас жилийн явц, тайлан болон нийтлэг тулгамдаж буй зарим асуудлаар шүүгч-гишүүдээс гаргаж буй санал хүсэлтийг хэлэлцэхээр боллоо.

Удирдах зөвлөл

Турк Улсад албан үүргээ гүйцэтгэсний төлөө шүүгч нарыг цагдан хорьсон тухай

2015 оны 05 сарын 30 1928 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны Европын шүүгчдийн хорооноос 2015 оны 5 дугаар сарын 29 -ны өдөр нийт гишүүн орнуудын Шүүгчдийн холбоогоор дамжуулан Европын улсуудын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр "Турк Улсад цагдан хоригдсон нэр бүхий 2 шүүгчийг нэн даруй суллахыг" шаардсан дараах Хэвлэлийн мэдээллийг нэгэн зэрэг дамжуулан түгээсэн байна.

Шүүгч Metin Özcelik болон Mustafa Baser нар нь өөрт хуулийн дагуу олгогдсон шүүн таслах бүрэн эрхийн хүрээнд Туркын эрх баригчдын эсрэг үйл ажиллагаанд сэжиглэгдэн хоригдож байсан Сэтгүүлч болон Цагдаагийн ажилтнуудын "цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, чөлөөлсөн" шийдвэр гаргасаныхаа төлөө өөрсдөө шоронд хоригдсон байна.

Европын шүүгчдийн хороо Туркыг эрх мэдэл хуваарилах зарчмыг бүдүүлэгээр зөрчин "шүүн таслах ажил үүргээ хэрэгжүүлсэн" шүүгч нарыг хорьж буй үйлдлийг буруушаан, шүүгч Metin Özcelik, Mustafa Baser нарыг нэн даруй суллахыг шаадсан байна.

ОУ-ын шүүгчдийн холбооны Eвропын шүүгчдийн хорооны ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ -ийг эндээс татаж үзнэ үү.

 

 

Гадаад улс орнуудын Шүүгчдийн холбооны Цахим хуудасны танилцуулга /цуврал/

2015 оны 05 сарын 26 1870 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлөөс Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн, зарим гадаад улс орнуудын Шүүгчдийн холбооны веб хуудсыг цувралаар та бүхэндээ танилцуулах ажил эхлүүлж байна.

Эхний удаа АНУ-ны Холбооны шүүхийн шүүгчдийн холбооны (The Federal Judges Association) цахим мэдээллийн хуудсыг танилцуулж байна. Холбооны шүүгчдийн холбоо нь АНУ -ын холбооны шүүхийн шүүгчээр бүх насаараа томилогдон ажиллаж буй тус улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн зохицуулалтаар хамаалагдсан бие даасан шүүхийн шүүгдийн сайн дурын нэгдэл бөгөөд Бие даасан, хараат бус шүүхийн төлөө өөрийн гишүүдийн үйл ажиллагааг чиглүүлэн дэмжих болон хуулийн боловсрол, хүмүүжил олгох замаар нийгэм дэх Шударга ёсны бэхжилтэд нэмэр оруулах зорилготой байгууллага байна.

Онцлох зүйл нь уг холбоо үйл ажиллагааныхаа нэг гол чиглэлд Нийгэмд хандсан сургалт, боловсрол, мэдээлэл олгоход чиглэсэн байдаг байна.

Та бүхэн дараах хаягаар аялаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

http://www.federaljudgesassoc.org

 

ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛЫН БҮРТГЭЛИЙГ 3 ХОНОГООР СУНГАЖЭЭ

2015 оны 05 сарын 24 1823 удаа нээгдсэн

ХБНГУ-ЫН ШҮҮХ БОЛОН ШҮҮГЧДИЙН ХОЛБООТОЙ

ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛЫН БҮРТГЭЛИЙГ

2015 ОНЫ 5 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙГ

 ХҮРТЭЛ 3 ХОНОГООР СУНГАЖЭЭ


Монголын шүүгчдийн холбооны Архангай аймгийн Салбар хорооноос санаачлан зохион байгуулж байгаа “ХБНГУ-ын шүүх болон Шүүгчдийн холбоотой танилцах, туршлага судлах аялал”-ын хөтөлбөрт хамрагдан, 2015.6.13-2015.6.24-ний өдрүүдэд ХБНГУ, Чех, Австри, Итали, Швейцарь, Франц, Бельги, Нидерланд гэсэн 8 орноор явах гишүүдийг бүртгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

            Танилцах аялалын хөтөлбөрт хамрагдах гишүүдийг бүртгэх хугацаа 2015.5.28-ны өдөр хүртэл сунгагдсан тул бүртгүүлэх хүмүүс Захиргааны хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгч Л.Өлзийжаргалтай /утас 88110606, мэйл хаяг ujl5@yahoo.com/ холбогдоно уу.

Олон улсын шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын бүсийн хуралдаан болллоо.

2015 оны 05 сарын 20 1875 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын бүсийн энэ жилийн уулзалт 2015 оны 5 дугаар саны 19 –ны өдөр (Монголын цагаар оройн 20.00 цагт, Казакстан 17.00, Австрали 21.00, Америк, Канад өглөөний 7.00 цагт) боллоо. Уг уулзалт энэ жил Тайван улсад зохиогдохоор төлөвлөсөн байсан боловч зохион байгуулалтын асуудлаас шалтгаалан цуцлагдаж, цахим хэлбэрээр хийгдэх болсон юм.

Энэ уулзалтыг тус бүсийн Ерөнхийлөгч Австрали улсын төлөөлөл, холбооны шүүхийн шүүгч Тони Пагони санаачлагаар интернетээр дамжуулан видео хуралдааны (http://www.gotomeeting.com) хэлбэрээр амжилттай зохион байгуулав. Уулзалтад АНУ, Австрали, Канад, Монгол, Тайван, Казакстаны төлөөлөл оролцож, дараахь асуудлуудыг хэлэлцэв.

Олон улсын шүүгчдын холбооны 58 дугаар хуралдааны тухай.

2015 оны 05 сарын 19 1763 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Олон улсын шүүгчдын холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын бүсийн уулзалт энэ жилийн уулзалт 2015 оны 5 дугаар сарын 19 -ны өдөр видео хуралдааны хэлбэрээр хийгдэх гэж байна. Уг хуралдаанд манай төлөөлөл оролцож мэдээлэл хийж, ярилцлагад оролцох юм.

Харин Олон улсын шүүгчдын холбооны төв зөвлөлийн 58 дугаар хуралдаан энэ жил Испани Улсад зохион байгуулагдах юм.

Уг уулзалт 2015 оны 10 дугаар сарын 04 –наас 08 –ны хооронд болох бөгөөд “Монголын шүүгчдийн холбоо” ТББ дараахь журмаар гишүүдээ /манайх 3 хүртэл төлөөлөгч оролцуулах боломжтой/ оролцуулахаар шийдсэн болно. Холбоо уг хуралдаанд төлөөлөгч оролцуулах санхүүгийн боломжгүй тул тус холбооны гишүүн, шүүгчдээс өөрийн зардлаа (2 талын нислэгийн тийз, зочид буудлын төлбөр зэрэг нийт) гаргаад оролцох саналтай гишүүд байвал 2015.05.25 –ны дотор contact@judge.mn хаягаар еmail бичиж бүртгүүлнэ үү.

Удирдах зөвлөл бүртгүүлсэн гишүүдийн тоо зэргийг харгалзан эцэслэн шийдэх юм.

 

Удирдах зөвлөл

Хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2015 оны 05 сарын 19 1932 удаа нээгдсэн

"Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Шүүгчдээр хэлэлцүүллээ.

 

               "Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015.05.15-ны өдрийн 14 цагт Улсын Дээд Шүүхийн хурлын танхимд шүүгчдийн төлөөллөөр хэлэлцүүллээ. 

               Тус хэлэлцүүлэгт Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, Г.Алтанчимэг, Х.Батсүрэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Д.Мөнхтуул, О.Чулуунцэцэг, Ц.Оч, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан, С.Энхтөр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Цогт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Э.Лхагвасүрэн, А.Сарангэрэл, О.Оюунтуул, Ц.Сайхантуяа, Д.Зоригтбаатар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш, О.Цолмонбаатар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Х.Идэр, Ш.Төгсгэрэл, Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгч Э.Ариунаа нар оролцож саналаа илэрхийллээ.

 

Үүнд:

Холбооны нийт гишүүдэд УРИАЛАХ нь

2015 оны 05 сарын 13 1818 удаа нээгдсэн

Шүүгчээр 30 гаруй жил ажилласан Завхан аймгийн Сум дундын 12 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч  Д.Нямын гэр бүл Л.Эрдэнэцогт нь зүрхний титэм судас залгах мэс засалд нэн яаралтай орох шаардлагатай байгаа боловч хагалгааны төлбөрийг төлж чадахгүйгээс мэс засалд оролгүй хүлээгдэн, өвчин нь хүндэрч Клиникийн 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Шүүгч Д.Нямын гэр бүлд сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг нийт шүүгч-гишүүдээсээ хүсч байна.

Д.Ням шүүгчийн утасны дугаар: 99028192.

Дансны дугаар: Хаан банк-5495279344.

Хуулийн төслийн хэлэлцүүлэг

2015 оны 05 сарын 11 1858 удаа нээгдсэн

НИЙТ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

 

Хууль Зүйн Яам, Монголын Хуульчдын холбоо хамтран  “Хуульчийн эрх зүйн байдал, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай” /Шинэчилсэн найруулга/, “Өмгөөллийн тухай” хуулийн төслүүдийг хуульчдаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Төслийг шүүгчдээр хэлэлцүүлэх ажлыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт Улсын Дээд Шүүхийн хурлын танхимд зохион байгуулахаар боллоо.

 

Тус хэлэлцүүлэгт шүүгчдийн идэвх оролцоо, санал, санаачилга чухал байх тул эрхэм шүүгчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.

 

Хөтөлбөр

Хууль зүйн яам                                            Монголын Хуульчдын холбоо,                                                     

                                                                                  Шүүгчдийн хороо

 

 

 

"Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагын тухай хууль", “Өмгөөллийн тухай хууль”-ийн төсөл ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

 

Улсын дээд шүүхийн Сургалтын танхимд

 

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр

Туршлага судлах, танилцах аялалын хөтөлбөрийн танилцуулга

2015 оны 04 сарын 28 2069 удаа нээгдсэн

НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

 

Монголын шүүгчдийн холбоо Архангай аймаг дахь салбар хорооны санаачилгаар TUVD agency компанитай хамтран ХБНГУ-ын шүүх болон Шүүгчдийн холбоотой туршлага судлах, танилцах аялалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.

Танилцах аялалын хөтөлбөрийн дагуу 2015.6.13-2015.6.24-ний өдөр хүртэлх хугацаанд ХБНГУ, Чех, Австри, Итали, Швейцарь, Франц, Бельги, Нидерланд гэсэн 8 орноор явах бөгөөд энэхүү хөтөлбөрийн албан ёсны арга хэмжээ нь ХБНГУ –д болох юм.

Шүүгчдийн холбооны Мэдэгдэл

2015 оны 04 сарын 21 2306 удаа нээгдсэн

МЭДЭГДЭЛ

 

            Хаана ч тэр, аль ч цагт шүүгчдийн оролцоонд тулгуурлаагүй шүүхийн шинэтгэл гэж ертөнцөд үгүй. Монгол дахь шүүхийн шинэтгэл ч дээрх жишгээр амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй нь дамжиггүй юм. Шинэтгэлийг нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц зарчим-замналтай, ёс зүйн өндөр төлөвшилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн лидер манлайлан хэрэгжүүлснээр нийгмийн сэтгэл зүйд хуучныг шинээр солих хүсэл-хүлээлтийг төрүүлдэг зүй тогтолтой. Эрх зүйчдийн мэргэжлийн мөрөөдөл, иргэдийн шударга ёсны бахархал нь шүүгч гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Учир нь тэд л шинэтгэл хийх хүсэл-хүлээлтийг ёс зүйн төлөвшил, нэр хүндээрээ бүтээдэг юм. Шүүгчдийн нэр хүндээр бүтсэн тэрхүү нийгмийн сэтгэл зүй бол шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх эхний бөгөөд эцсийн жор нь байх учиртай.

 

Гэтэл УИХ-н 2015 оны хаврын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ШЕЗ-н дарга Н.Лүндэндорж УИХ-н зарим гишүүний асуултад “... шүүхийн шинэтгэлийг хийх болсон нэг гол шалтгаан нь шүүхийн нэр хүнд унасантай холбоотой. ...Шүүхэд итгэх олон түмний итгэл доод түвшиндээ хүрлээ.” гэж хариулж суух юм. Н.Лүндэндоржийн энэхүү хариултыг Монголын Шүүгчдийн холбоо  болчимгүй, хариуцлагагүй, албан тушаалтны хувьд үүргээ ухамсарлаагүй, ёс зүйгүй мэдэгдэл гэж үзэж эрс буруушааж байна. ШЕЗ-н дарга нь намын “мөрийн хөтөлбөр”-төө захирагддаг улс төрийн албан тушаалтан биш гэдгийг Н.Лүндэндорж Танд анхааруулъя.

“Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2015 оны 04 сарын 07 2531 удаа нээгдсэн

“Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос санаачлан “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17.00-19.00 цагт “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хот, орон нутгийн анхан болон давж заалдах шатны нийт 33 шүүгч оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Шүүгчдийн хорооны тэргүүн, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим зохицуулалт, зүйл заалтын талаар асуудал хөндсөн танилцуулга хийсэн. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, Хуульчдын холбооны үйл ажиллагаан дахь шүүгчдийн оролцоо, холбооны гишүүнчлэл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын талаар товч мэдээлэл хийсэн юм.

Хэлэлцүүлэг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цагт тус холбооны байрны Хуульчдын танхимд

2015 оны 03 сарын 25 1991 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Шүүхийн тухай багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох асуудлаар Ажлын хэсэг байгуулж, шүүгч, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудад холбогдох судалгааг хийж эхлүүлээд байна.

 

Тус судалгаанд үндэслэн ажлын хэсгийн зүгээс шүүгчдийн дунд цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар товлосон боловч хангалттай тооны шүүгчид хүрэлцэн ирээгүйн улмаас хойшлуулсан.

 

Иймд Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын хүрээнд дээрх хэлэлцүүлгийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цагт тус холбооны байрны Хуульчдын танхимд дахин зохион байгуулахаар боллоо.

Холбооны цахим хуудсаны "шүүгч.мон" Монгол нэр холбогдлоо

2015 оны 03 сарын 17 1963 удаа нээгдсэн

Холбооны цахим хуудсаны "шүүгч.мон" Монгол нэр холбогдлоо. Та бүхэн интернэт хөтөчдөө шүүгч.мон гэж бичиж холбогдох боломжтой болов.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2015 оны 03 сарын 16 1928 удаа нээгдсэн

 

Үндсэн ажил, чиг үүрэг

 

 

Гүйцэтгэх хугацаа

 

Хариуцан ажиллах

1

2014 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх.

 

2015 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, гишүүдэд мэдээлэх.

 

 

 

 

2015 оны 1-р сард

 

 

 

Удирдах зөвлөл

2

Холбооны үйл ажиллагааны талаар хяналтын зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулан, нийт гишүүдэд танилцуулах.

 

2015.02.25

 

Удирдах зөвлөл

Гүйцэтгэх захирал

М.Дамирансүрэн

3

Салбар хороодын болон тэргүүний мэдээлэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг холбооны цахим хуудсанд  байршуулах.

 

       Жилдээ

 

Ц.Цогт

Г.Мөнхсайхан

Хэлэлцүүлэг ирц бүрдээгүй тул хойшлогдлоо.

2015 оны 03 сарын 11 1963 удаа нээгдсэн

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН, ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 16,00 цагт “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт ЦУВРАЛ хэлэлцүүлгийн эхнийх нь зохион байгуулахаар тогтсон байсан. Гэвч тухайн өдөр шүүгчид хүрэлцэн ирээгүй /3 шүүгч ирсэн/ тул энэ удаагийн хэлэлцүүлэг цуцлагдсан болно. Хэлэлцүүлгийн товыг шинэчлэн зарлаж, урьдчилан та бүхэнд мэдэгдэх болно.

Шүүгчдийн хорооны зүгээс хэлэлцүүлэгийн талаарх мэдээллийг нийт шүүгч гишүүдийн е-мэйл хаягаар хоёр удаа илгээж, Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn  сайт,  Монголын Шүүгчдийн холбооны www.judge.mn сайтуудад байршуулж гишүүдэд түгээсэн, мөн Удирдах зөвлөлийн гишүүд болон тус судалгааны ажлын хэсгийн гишүүдэд утсаар мэдэгдсэн.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 2014 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015 оны 03 сарын 09 2000 удаа нээгдсэн

            Монголын Шүүгчдийн холбоо нь гишүүдийн сайн дурын үндсэн дээр шүүгч-гишүүдийнхээ ажиллах нөхцөл, хараат бус байдлыг хангах, түүнийг улам сайжруулахад дэм үзүүлэх, шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн, ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд 2014 онд энэ зорилгоо биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа.

 

            Шүүгчдийн Холбооны Тэргүүнээр шүүгч Б.Батцэрэн 2011 оны 02 дугаар сарын 16-нд Удирдах зөвлөлийн 8 гишүүний хамт 3 жилийн хугацаатайгаар сонгогдон ажиллаж, 2014 онд сонгуулийн хугацаа дууссан тул шинээр байгуулагдах Удирдах зөвлөлийн гишүүдийг дүрэмд заасныг үндэслэн, вэб сайтыг ашиглаж бүх гишүүдийн санал авч 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр /тэргүүнээр УДШ-ийн шүүгч Х.Батсүрэн, гишүүнээр Ц.Цогт, С.Өмирбек, Д.Мөнхтуул, Д.Алтанжигүүр, С.Амардэлгэр, Б.Цолмонбаатар, Э.Зоригтбаатар, Г.Есөн-Эрдэнэ/ сонгогдон 2014 оны 4 дүгээр сарын 01-нд ажил хүлээлцэж, энэ хугацаанаас эхлэн холбооны үйл ажиллагааг шинээр сонгогдсон Удирдах зөвлөл удирдаж явуулав.

Шүүгчдийн холбоо Твитерт албан ёсны данстай боллоо.

2015 оны 03 сарын 05 1864 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбоо Твитерт албан ёсны данстай боллоо. Та бүхэн биднийг @JudgesMongolia дагаж Холбооны үйл ажиллагаатай хамараалтай мэдээлэл авна уу.

https://twitter.com/JudgesMongolia

 

 

Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт түүнийг боловсронгуй болгох асуудал

2015 оны 03 сарын 04 2036 удаа нээгдсэн

Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт түүнийг боловсронгуй болгох асуудал

/Нээлттэй хэлэлцүүлэг/

Шүүгчдийн хорооноос зохион байгуулж буй Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох нээлттэй цуврал хэлэлцүүлэгт эрхэм хүндэт шүүгчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Эхний хэлэлцүүлэг:

Хэлэлцэх асуудлийн хамрах хүрээ:

  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,
  • Шүүхийн захиргааны тухай хууль,
  • Шүүхийн тухай хууль
  • Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Зохион байгуулагч:

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

Хаана: Монголын Хуульчдын холбооны байр, 3 давхар, 304 тоот Хуульчдын танхимд

Хэзээ: 2015.03.09-нд 16.00 цагт /Даваа гараг/

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2015 оны 02 сарын 16 1994 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухай

               Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор, Хууль зүйн яамнаас Хуульчдын холбоонд хандан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  тус хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл болон шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах практик хэрэгцээ, шаардлагын талаарх мэдээлэл, саналаа ирүүлэхийг хүссэн байна.

               Иймд эрхэм шүүгчид та бүхэн ялангуяа шүүгчдийн эрх зүйн байдлыг хөндөж буй асуудлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх холбогдох саналаа 2015 оны 02 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг хүсье.

 

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2015 оны 01 сарын 28 2033 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр хуралдлаа.

Хуралдаанаар холбооны 2014 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Удирдах зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажил, төлөвлөгөөний биелэлтийн талаар ярилцан, санал, шүүмжлэл хэлж,  2015 оны үйл ажиллагаанд баримтлах үндсэн чиглэл, анхаарах зүйлсийн талаар хэлэлцлээ. Мөн гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн холбооны 2014 оны татвар, санхүүгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Удирдах зөвлөлөөс шүүгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль тогтоомжид судалгаа хийх, гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан, 2015 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон байна.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2015 оны 01 сарын 09 2100 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Д/Д

Хийх ажлууд

Хэрэгжүүлэх

хугацаа

Зохион байгуулагч

Хамтран хэрэгжүүлэгч

 

Нэг.

Хорооны үйл ажиллагааг гишүүдэд таниулах, оролцоог идэвхжүүлэх талаар

1.1

Хорооны гишүүдийг мэдээллээр хангах арга технологийг сайжруулах, энэ талаар шүүгчдээс судалгаа авах

2015 оны 1 дүгээр улиралд

Шүүгчдийн хороо

/П.Нарантуяа/

Монголын Хуульчдын холбоо, Монголын шүүгчдийн холбоо

 

1.2

Хуульчдын холбоонд хандсан шүүгчдийн  өргөдөл хүсэлтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Жилдээ

Шүүгчдийн хороо

/Удирдах зөвлөл, Ц.Цогт/

Монголын хуульчдын холбоо

 

  Хоёр.

Сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиг үүргийн хүрээнд

2.1

Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороотой хамтран Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Шүүгчийн ёс зүйн дүрмийг сурталчлах

2015 оны 1 дүгээр улиралд

Шүүгчдийн хороо

/Ц.Оч, Номуулин/

 

Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо

 

***Удахгүй***

2015 оны 01 сарын 04 1991 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбоо өөрийн веб сайтаар дамжуулан та бүхэнд сонирхолтой ЯРИЛЦЛАГА -уудыг хүргэхээр төлөвлөж байна.

Гишүүд та бүхэн холбооны веб сайтны Ярилцлагын булангаар дамжуулан ямар хүнтэй, ямар сэдвээр хийсэн ярилцлага уншихыг хүсч байгаагаа contact@judge.mn хаягаар ирүүлж болно. Бид та бүхний хүсэлтийн дагуу холбогдох хүмүүстэй сонирхолтой ярилцлага хийж хүргэх талаар чармайж ажиллах болно.

Шинэ 2015 оны мэнд дэвшүүлье.

2014 оны 12 сарын 24 2008 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбоо 2015 онд “шүүгчийн эрх ашгийг хамгаалах” чиглэлээр үйл ажиллагаага эрчимжүүлнэ.

2014 оны 12 сарын 22 2044 удаа нээгдсэн

2014 оны 12 дугаар сарын 19 –ны өдөр Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл Тэргүүн Х.Батсүрэн, гишүүд С.Амардэлгэр, Д.Мөнхтуул, Г.Есөн-Эрдэнэ, Б.Цолмонбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдав.

Уг хурлаар холбооны 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, холбооны “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэж гарахад болон болсонтой холбогдуулан гишүүдэд хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулах, 2014 оны гадаад харилцааны ажлын тайланг сонсож, Удирдах зөвлөлийн гишүүдийн хариуцсан чиглэлүүдээр ажлаа эрчимжүүлэх, хариуцсан асуудлаар цагын үеийн асуудлаар мэдрэмжтэй шуурхай ажиллах, шаардлагатай бол зарим хариуцсан чиглэлд өөрчлөлт оруулж ажиллах, салбар хороодын үйл ажиллагааг идэвхижүүлж 2014 оны ажлыг нь үнэлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

Мөн 2015 оны ажлын төлөвөлгөөг ярилцаж, цаг үеийн тулгамдсан асуудал болох “шүүгчийн эрх зүйн байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хуульчдын холбоотой хамтран тодорхой ажил зохион байгуулах, Олон улсын шүүгчдийн холбооны Ази, номхон далай, хойд Америкын бсийн орнуудын 2015 оны уулзалтыг Монголд зохион байгуулах зэрэг томоохн ажлуудыг төлөвлөв.

Эрхэм гишүүд та бүхэн холбооны үйл ажиллагаанд тусгуулах болон санал шүүмжлэлээ contact@judge.mn хаягаар ирүүлж, өөр өөсдийн салбар хороодын үйл ажиллагааны тайлан, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэхэд идэвхитэй оролцоно уу.

 

Холбооны Удирдах зөвлөл

 

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл ээлжит бус хуралдааны мэдээ

2014 оны 12 сарын 17 2126 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарим цаг үеийн яаралтай шийдвэрлэх асуудлаар ээлжит бус хурал хийлээ. Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогт, Б.Батцэрэн, Б.Цогт, Г.Даваадорж, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Д.Дэлгэрцэцэг нар хүрэлцэн ирж,

Нэр бүхий шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй асуудлаар эрх ашгийг хамгаалах талаар зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хуульчдын холбооны гишүүн нэр бүхий шүүгчийн шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа явдал нь шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа шүүгчийн эрх зүйн байдлыг хөндөж байна хэмээн үзсэн. Уг асуудлаар Шүүгчдийн хорооны Тэргүүн Ц.Цогт, УЗ-ийн гишүүн Г.Даваадорж нар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч болон Хуульчийн эрх ашгийг хамгаалах хорооны гишүүдтэй уулзалт зохион байгуулж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй хамтарсан комисс байгуулах хүсэлт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулан мөрдөн байцаах ажиллагаа явуулах нь

2014 оны шилдэг Хуульч шалгаруулах журам

2014 оны 12 сарын 10 2199 удаа нээгдсэн

Хуульчдын холбооны гишүүн эрхэм шүүгчдээ,

ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ТУХАЙ

Хуульчдын шинэ жилийг тохиолдуулан “Оны шилдэг хуульч” шалгаруулах үйл ажиллагааны хүрээнд Шүүгчдийн хорооноос 3 хүртэлх шүүгчийг нэр дэвшүүлэх тул та бүхэн доорх журамд нийцүүлэн өөрийн нэрийг дэвшүүлэх болон өөр шүүгчийн нэрийг дэвшүүлэх талаар санал болгоно уу.

Та бүхэн саналаа 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагаас өмнө хорооны мэргэжилтэн П.Нарантуяатай 99529119 утсаар холбогдож мэдэгдэх болон  narantuya_9119@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж та бүхнээс ирсэн саналыг харгалзан 3 хүртэлх шүүгчийн нэрийг дэвшүүлэхээр Холбоонд санал болгоно

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Удирдамж ..........

2014 оны Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Тайлан

2014 оны 12 сарын 05 2077 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ 2014  ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

   2014.12.03                                                                                                      Улаанбаатар хот      

 

            Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо нь Хуульчдын холбооны холбогдох хууль, дүрмээр хариуцуулсан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хуульчдын холбооны зүгээс явуулж буй шүүгч-гишүүдэд чиглэсэн, тэдэнд хамааралтай ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий шүүгчдийн заавал гишүүнчлэлтэй, хуульд нэрлэн заасан, мэргэшлийн чиглэлээр байгуулагдсан сайн дурын хороо болно.

            Шүүгчдийн хороо нь Зөвлөлөөс батламжлагддаг боловч Холбооны Зөвлөл байгуулагдаагүй үеийн шилжилтийн зохицуулалттай холбоотойгоор 2013 оны 10 дугаар сарын сарын 06-ны өдрийн  Монголын Хуульчдын холбооны Анхдугаар их хурлын №10 тоот тогтоолоор батламжлагдан албан ёсоор байгуулагдсан.

            Хороо байгууллагдсанаасаа хойш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрэмд тухайлан заасан чиг үүргийг хэрэгжүүлэх болон хорооны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд уялдуулж өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах цаг үеийн асуудлаар Удирдах зөвлөл нийт 15 удаа ээлжит болон ээлжит бусаар хуралдсан байна.

ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРЭМД ТУХАЙЛАН ЗААСАН ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД

  1. Шүүгчдийн хорооноос Хуульчдын холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүдийг нэр дэвшүүлэх:

 2014 оны Тайланг татаж авах

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдлаа

2014 оны 12 сарын 05 2025 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гишүүн Ц.Цогт, Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд, Г.Даваадорж, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Д.Дэлгэрцэцэг, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй дараах асуудлуудаар хэлэлцлээ. Үүнд:

  1. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хуульчдын холбооны хамтарсан уулзалтын үр дүнг хэлэлцэж, 2 талын байгуулах санамж бичигт саналаа гаргах
  2. Шүүгч, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудад судалгаа хийх ажлын хэсгийн саналыг үйл ажиллагааны явцтай танилцах, шүүгчдээс санал авах ажлыг зохион байгуулах нэгтгэх, шаарлагатай нэсэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах талаар ярилцах

Зарлал: “Хуульчдын шинэ жилийн цэнгүүн”

2014 оны 12 сарын 05 1967 удаа нээгдсэн

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

Хуульчдын холбооноос зохион байгуулж буй нийт “Хуульчдын шинэ жилийн цэнгүүн” 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагт “Marshall Luxure” ресторанд болно.

Иймд оролцох хүсэлтэй шүүгчид 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрйин дотор 99529119 утсаар бүртгүүлж, урьдчилан тасалбараа авна уу.

Тасалбарын үнэ 120.000 төгрөг. http://www.mglbar.mn/?action=content&view=article&id=655

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Шүүгчдийн хорооны баг тамирчид “Хуульчдын холбооны цом” хөл бөмбөгийн тэмцээнд оролцлоо.

2014 оны 10 сарын 08 2319 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ойг тохиолдуулж Монголын Хуульчдын Холбоо /цаашид “МХХ” гэх/-оос МХХ-ны Тамгын газар, МХХ-н чиг үүргийн хороод, Шүүгчдийн хороо, Прокурорын хороо, Өмгөөлөгчдийн хороо, бусад сайн дурын хороодын дунд “Хуульчдын холбооны цом” хөл бөмбөгийн шилжин явах цомын тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд Шүүгчдийн хорооноос Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгчид С.Олзод, И.Ганбат, Т.Шинэбаяр, Х.Идэр, З.Болдбаатар, С.Энхбаяр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, Э.Халиунбаяр

“ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮР” СЭТГҮҮЛД НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

2014 оны 10 сарын 08 2221 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооноос эрхлэн гаргадаг “ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮР” сэтгүүлийн ээлжит шинэ дугаарыг 2014 оны 10 дугаар сард гаргахаар төлөвлөж байна.
Сэтгүүлд журамд заасан шаардлага хангасан эх сурвалж (өгүүлэл, эссэ, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, ярилцлага, орчуулга г.м.) НИЙТЛҮҮЛЭХ хүсэлтэй ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН, СУДЛААЧ Та бүхэн setguul@judge.mn цахим шуудангаар нийтлэлээ ирүүлнэ үү.
Сэтгүүлийн бодлого хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч С.Амардэлгэртэй amaraa_gs@yahoo.com цахим шуудангаар, 99190939 дугаарын утсаар холбогдож болно.

“ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮР” СЭТГҮҮЛИЙН НИЙТЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ЖУРАМ

2014 оны 09 сарын 23 2473 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн

 хуралдааны 2014 оны  07 дугаар сарын 04-ний

өдрийн 05 дугаар тогтоолын 2-р хавсралт

 

“ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮР” СЭТГҮҮЛИЙН НИЙТЛЭЛИЙН ТАЛААР  БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шударга ёсны хэмжүүр сэтгүүлд Монголын болон гадаад орнуудын эрх зүй хийгээд хууль тогтоомжийн мөн улс орны шүүх, олон улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн олон нийтийн байгууллага /эвлэлдэн нэгдэх/ тэдгээрийн түүхэн хөгжил, чиг хандлагын талаарх судалгааны өгүүлэл, эссэ, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, ярилцлага, эх сурвалж, орчуулга /цаашид, “нийтлэл” гэх/ нийтэлнэ.

1.2.Сэтгүүл нь хууль төрөхийн өмнө; хууль зүйн онол, практик; зочны хойморь; шүүх, шүүхийн олон нийт; түүх, нийгэм-танин мэдэхүй; цаг үе, үйл явдал; эвлэрүүлэн зуучлал; гэсэн булантай байна.

1.3.Энэ журмын 1.1-д заасан нийтлэлийг сэтгүүлийн булангуудад хуваарилж нийтэлнэ.

1.4. Сэтгүүлийн редакци тодорхой сэдвээр энэ журмын 1.1-т заасан бүтээлийг судлаачдад захиалж бичүүлэн сэтгүүлд нийтэлж болно.

1.5.Сэтгүүлийн зөвлөл нь сэтгүүлийн нийтлэлийн бодлогод санал, шүүмж бичгээр өгөх, мэдээллийн чанарыг дээшлүүлэх болон үйл ажиллагаанд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж зөвлөх байдлаар оролцоно.

1.6.Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэл дээр болон ой, тэмдэглэлт арга хэмжээ тохиолдуулан тодорхой сэдвийг дагнах зэрэг захиалгат байдлаар сэтгүүлийн тусгай дугаар гаргаж болно.

Хоёр. Сэтгүүлийн  нийтлэлд тавих нийтлэг шаардлага

“Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төсөлд санал авах тухай

2014 оны 09 сарын 22 2527 удаа нээгдсэн

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төслийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороо хамтран боловсруулсан байна.

Уг журам нь Хуульчдын холбооны гишүүн-шүүгчдийн эрх, үүрэг, хараат бус байдлын талаар тодорхой зохицуулалт агуулсан, чухал ач холбогдол бүхий баримт болохын хувьд Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл нийт шүүгчдээс санал авч, нэгтгэн эцэслэн батлах эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр зорьсон юм.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлтэй уулзлаа

2014 оны 09 сарын 17 2223 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагт Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүхтэй уулзлаа.

Тус уулзалтаар Хуульчдын холбооны 2014 оны ажлын нэгдсэн төлөвлөгөө, Шүүгчдийн хорооны 2014 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал,  холбооны үйл ажиллагаатай холбоотой Шүүгчдийн хөндөгдөж буй эрх ашиг, сонирхолын талаар, түүнчлэн цаашид Хуульчдын холбоо болон Шүүгчдийн хорооны хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан олон дүрэм журмуудыг батлах, түүний хүрээнд нилээд судалгаа

“Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төслийн тухай

2014 оны 09 сарын 12 2348 удаа нээгдсэн

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

ПРОФЕССОР Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА

           

Хүсэлт гаргах тухай

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам”–ын төслийг танай байгууллагаас боловсруулсан ажээ.

Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журам” –ын талаар

2014 оны 09 сарын 11 2303 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутанд Тэргүүн Ц.Цогт, гишүүд Б.Батцэрэн, Х.Эрдэнэсувд, Б.Цогт, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Сургалтын дэд хороог дараах 12 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан саналыг Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороонд хүргүүлэхээр тогтлоо.

2. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс боловсруулсан “Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журам” –ын төсөл нь тус хорооны гишүүн, шүүгчдийн эрх, хараат бус байдалд хамааралтай чухал баримт бичиг учир дээрх журмын төслийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсэлт гарган авч, нийт гишүүдэд танилцуулах, саналыг нь авах, улмаар хорооны Удирдах зөвлөл нэгтгэн хэлэлцэж уг журмын төслийг боловсруулсан болон батлах субьектэд хүргүүлэхээр тогтлоо.

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2014 оны 09 сарын 09 2286 удаа нээгдсэн

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдлаа. Хуралд Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн шүүгч Ц.Цогт, Б.Батцэрэн, Б.Цогт, Х.Эрдэнэсувд, Г.Даваадорж, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Д.Дэлгэрцэцэг, Э.Зоригтбаатар нар хүрэлцэн ирсэн юм. Тус хурлаар Хуульчдын холбооны нэг жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал болон Хуульчдын холбооны нээлттэй өдөрлөгт Шүүгчдийн хороо хэрхэн оролцох, Сургалтын дэд хороог хэрхэн байгуулах талаар мөн  Шүүх, шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудад судалгаа хийх ажлын явцын талаарх асуудлуудыг хэлэлцлээ.

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ НЭГ ЖИЛИЙН ОЙН ОНОЛ ПРАКТИКТИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

2014 оны 09 сарын 09 2273 удаа нээгдсэн

Монгол Улсад Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ойд зориулсан “ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ” 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдан бөгөөд тус хуралд Шүүгчдийн хорооноос тэргүүн Ц.Цогт “ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ШҮҮГЧДИЙН ОРОЛЦОО” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

Тус илтгэлд Шүүгчдийн хорооны өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг тусгахаас гадна, хуульчдийн холбооны үйл ажиллагаан дахь шүүгчдийн оролцоо, түүнтэй  холбоотойгоор хөндөгдөж буй шүүгчдийн эрх ашиг сонирхлын талаарх зарим асуудлуудыг хөндлөө. Тухайлбал:

Сургалтын дэд хорооны гишүүнээр нэрээ дэвшүүлэх хугацааг сунгалаа

2014 оны 09 сарын 03 2210 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны “Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо”-ноос Шүүгчдийн хороогоор уламжлан шүүгчдээс бүрдсэн сургалтын дэд хороо байгуулах хүсэлт ирүүлсэний дагуу Шүүгчдийн хорооноос 12 хүний бүрэлдэхүүнтэй сургалтын дэд хороог байгуулахаар болоод байна.

Уг дэд хорооны үйл ажиллагаа нь хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулахад чиглэгдэх ба мөн хорооны гишүүд нь хуульчдад тус тусын салбар эрх зүйн чиглэлээр хичээл заах сургагч багшаар ажиллах боломжтой юм.

Иймд сургалтын дэд хорооны гишүүнээр сонгогдон ажиллахыг хүссэн шүүгчид 2014 оны 09 дүгээр сарын 10-ныг дуустал narantuya_9119@mglbar.mnи-мэйл хаягаар хандах болон 99529119 утсаар мэргэжилтэнтэй холбогдож нэрээ дэвшүүлнэ үү.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны 9 дүгээр сарын 11 -нд хуралдаж сургалтын дэд хороог байгуулах саналаа гаргах юм.

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРОО

E-mail хаягын шинэчилсэн бүртгэл хийгдлээ /өөрчлөлт/

2014 оны 08 сарын 22 2286 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

 

Холбооны гишүүдийн бүртгэлийг шинэчилсэнтэй холбогдуулан гишүүдийн E-mail хаягын шинэчилсэн бүртгэл хийгдлээ /өөрчлөлт/. Энэ бүртгэлд нийт 375 гишүүний имайл хаяг шинэчлэн бүртгэгдсэн бөгөөд энэхүү бүртгүүлсэн хаяг руу холбооны contact@judge.mn, setguul@judge.mn хаягнуудаас шаардлагатай мэдээллийг тухай бүр хүргүүлж байх болно.

Жич: хэрэв таны имайл хаягаар Холбооны Удирдах зөвлөлийн contact@judge.mn хаягнаас имайл ирэхгүй байвал бидэнд эргэж хандан имайлаа шинэчлэн бүртгүүлнэ үү.

Удирдах зөвлөл

 

Холбооны Дүрмийг батлах САНАЛ ХУРААЛТ эхэллээ

2014 оны 08 сарын 21 2287 удаа нээгдсэн

Та бүхэн холбооны ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ цахим сонгуульд идэвхитэй оролцоно уу. Мөн та бүхэн өөр өөрийн салбар хороодын гишүүн шүүгчдэд саналаа өгч сонгуульд идэвхитэй оролцохыг уриална уу.

Та бүхэн өөр өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн дагуу Гишүүний буланд нэвтрэн орж саналаа өгнө үү. /өөр бусдад өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглуулахгүй байх нь сонгууль бодитой үнэн зөв явагдах үндэс болно. Хэрэв нэвтрэх нэр, нууц үг ирээгүй буюу ямар нэг асуудалтай бол Холбооны нарийн бичгийн дарга Г.Мөнхсайхантай /munkhsaihan_g@yahoo.com/ хаягаар, 99139484 дугаарын утсаар холбогдоно уу/


Дараах линк дээр дарж төслийг татаж авна уу. ХОЛБООНЫ ДҮРМИЙН ТӨСӨЛ 2014-08-21

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

ЖИЧ: санал хураалтад гишүүн зөвхөн өөрөө өөрийнхөө нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан оролцох бөгөөд өөр бусдад нэр, нууц үгээ ашиглуулах, бусдын өмнөөс санал өгөх зэрэг үйлдэл шүүгч бидний хувьд байж болохгүй гэдгийг анхаарна уу

 

Төслийн танилцуулга

Сургалтын дэд хороо байгуулах талаар

2014 оны 08 сарын 21 2259 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны “Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо”-ноос Шүүгчдийн хороогоор уламжлан шүүгчдээс бүрдсэн сургалтын дэд хороо байгуулах хүсэлт ирүүлсэний дагуу Шүүгчдийн хорооноос 12 хүний бүрэлдэхүүнтэй сургалтын дэд хороог байгуулахаар болоод байна.

Уг дэд хорооны үйл ажиллагаа нь хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, оролцоог хангахадчиглэгдэх ба хорооны гишүүд нь хуульчдад тус тусын салбар эрх зүйн чиглэлээр хичээл заах сургагч багшаар ажиллах юм.

Иймдсургалтын дэд хорооны гишүүнээр сонгогдон ажиллахыг хүссэн энэ чиглэлээр багшлах туршлагатай болон багшлах сонирхолтой, магистраас дээш зэрэгтэйшүүгчид 2014 оны 08 дугаар сарын 25-ны дотор narantuya_9119@mglbar.mnи-мэйл хаягаар хандах болон 99529119 утсаар мэргэжилтэнтэй холбогдож нэрээ дэвшүүлнэ үү.

Нэрээ дэвшүүлсэн шүүгчдээсШүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар 12 шүүгчийг сонгож сургалтын дэд хороог байгуулах юм.

 

ШҮҮГЧДИЙН ХОРОО

Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ойд зориулсан “ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ”

2014 оны 08 сарын 21 2269 удаа нээгдсэн

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

Монгол Улсад Хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 1 жилийн ойд зориулсан “ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ” 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хуралд Шүүгчдийн хорооноос “ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ШҮҮГЧДИЙН ОРОЛЦОО” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэхээр болоод байна.

Үүнтэй холбогдуулан Шүүгчдийн хорооны гишүүд та бүхэн Хуульчдын холбооны үйл ажиллагаанд Шүүгчдийн хороо болон шүүгчид холбоотой асуудал, цаашид шүүгч ямар оролцоотой байх талаар саналаа ирүүлнэ үү.

Түүнчлэн Шүүгчдийн хорооноос Хуульчдын холбооны Зөвлөл, чиг үүргийн хороод, сайн дурын хороодод сонгогдон ажиллаж байгаа шүүгчид өнгөрсөн жилийн ажлын тайлангаа товч байдлаар бэлтгэж бидэнд ирүүлэхийг хүсье.

И-мэйл хаяг: Narantuya_9119@mglbar.mn, Narantuya_9119@yahoo.com

 

ШҮҮГЧДИЙН ХОРОО

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД СОНГУУЛЬТ АЛБА ЭРХЭЛЖ БУЙ ЭРХЭМ ШҮҮГЧ ТАНАА

2014 оны 07 сарын 17 2379 удаа нээгдсэн

Шүүгч, шүүхийн байгууллагын эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн актуудад судалгаа хийх тухай

 

Шүүхийн тухай багц хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүгч, шүүхийн байгууллагуудад түүний хэрэгжилтийг хангаж ажиллах, боловсронгуй болгоход анхаарах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор гарч байна. Шүүгчдийн хороо 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө уг асуудлыг тусгасан ба үүний хүрээнд зарим ажлуудыг эхлүүлээд байна.

Шүүгчдийн хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хороотой 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг үйлдсэн юм. Уг санамж бичигт хууль тогтоомжийн бодит амьдралд хэрэгжих нөхцөл, хэрэгцээ шаардлагыг судлан хуулийн хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомжийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулахтай холбоотой арга хэмжээ, сургалт семинар хамтран зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлууд тусгагдсан юм.

Зарлал: Олон улсын шүүгчдын холбооны 57 дугаар хуралдаан энэ жил Бразил Улсад болно

2014 оны 07 сарын 10 2368 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

 

Олон улсын шүүгчдын холбооны 57 дугаар хуралдаан энэ жил Бразил Улсад зохион байгуулагдах юм.

Уг уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 08 –наас 14 –ны хооронд болох бөгөөд “Монголын шүүгчдийн холбоо” ТББ дараахь журмаар гишүүдээ /манайх 3 хүртэл төлөөлөгч оролцуулах боломжтой/ оролцуулахаар шийдсэн болно.

Холбооны Удирдах зөвлөлөөс 1 гишүүн оролцох бөгөөд тус холбооны гишүүн, шүүгчдээс өөрийн зардлаа (2 талын нислэгийн тийз, зочид буудлын төлбөр зэрэг нийт) гаргаад оролцох саналтай гишүүд байвал 2014.07.15 –ны дотор contact@judge.mn хаягаар еmail бичиж бүртгүүлнэ үү.

 

Удирдах зөвлөл бүртгүүлсэн гишүүдийн тоо зэргийг харгалзан эцэслэн шийдэх юм.

 

Удирдах зөвлөл

 

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2014 оны 07 сарын 04 2352 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд Шүүх дээр болж, дараах асуудлыг хэлэлцээ.

 

Монголын Шүүгчдийн холбооноос эрхлэн гаргадаг “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн эрхлэгчийг томилж, сэтгүүлийн дүрмийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзэн, дүрмийн төслийг боловсруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг сэтгүүлийн асуудал хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн С.Амардэлгэр шүүгчид даалгалаа.

Шүүгчдийн хороо УИХ-ын Өргөдлийн байнгын хороотой хамтран ажиллана

2014 оны 06 сарын 27 2407 удаа нээгдсэн

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хороотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр /2014.06.27/ гарын үзэг зурлаа. Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Ганбаатар болон Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Цогт, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Энх-Амгалан зэрэг албаны бусад хүмүүс оролцов.

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны гишүүдэд (мэдээлэл)

2014 оны 06 сарын 26 2442 удаа нээгдсэн

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны гишүүдэд

Шүүгчдийн хороо нь Хуульчдын холбооны бүтцийн байгууллага болохын хувьд тус холбоонд хууль, дүрмээр олгогдсон тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хуульчдын холбооны зүгээс явуулж буй шүүгч-гишүүдэд чиглэсэн, тэдэнд хамааралтай ажлыг зохион байгуулах түүнчлэн шүүгчид болон Хуульчдын холбооны хоорондын тогтмол, үр нөлөөтэй харилцааг хангахын төлөө ажиллах үүрэгтэй юм. Хорооны үйл ажиллагаа нь Удирдах зөвлөлд сонгогдсон гишүүдийн оролцоо, идэвхи, санаачлага дээр тулгуурлан явагдахийн зэрэгцээ нийт гишүүдийн оролцоо дэмжлэг нэн чухал.

Түүнчлэн Хуульчдын холбооны гишүүн-шүүгч нь холбооны бүтцийн бусад байгууллагад (жишээ нь Зөвлөл, Чиг үүргийн хороод гэх мэт) сонгогдсоноор шүүгчдийн байр суурийг төлөөлөн холбооны үйл ажиллагаанд оролцох, тэдний эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах, бусад холбогдох хууль, дүрэм, журмаар олгогдсон эрхийг эдлэхийн зэрэгцээ үүрэг хүлээдэг хариуцлагатай ажил билээ. Гэвч сүүлийн үед Удирдах зөвлөлд сонгогдсон гишүүдийн идэвхи санаачлага, оролцоо хангалтгүй, хуралдаа ирэхгүй байгаатай холбоотойгоор хорооны ажил удаашралтай байна. Миний бие та бүхнийг төлөөлж тус хороог хариуцан ажиллаж байгаагийн хувьд бодит байдлыг нийт гишүүддээ нээлттэй танилцуулах нь зөв хэмээн үзэж энэхүү мэдээллийг та бүхний анхааралд хүргэж байна.

Холбооны Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн Төслийг танилцуулж, санал авах ажиллагаа эхэллээ

2014 оны 06 сарын 24 2398 удаа нээгдсэн

Шүүгчдийн холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан талаар

2014-06-24

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон талаар хэлэлцсэний дагуу Холбооны Тэргүүний захирамжаар Удирдах зөвлөлийн гишүүд Ц.Цогт /ажлын хэсгийн ахлагч/, Д.Мөнхтуул, Д.Алтанжигүүр, С.Өмирбек /ажлын хэсгийн нарийн бичгийн дарга/ нарын бүрэлдэхүүнтэй Холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

Ажлын хэсэг Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийн үзэл баримтлалд Холбооны Дүрмийг нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл” боловсруулан, Холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанд оруулж, хэлэлцүүлсэн билээ.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцсэн хүрээнд, Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг уг төсөлд тусгаж, дахин боловсруулаад Холбооны Салбар хороодын саналыг авах ажлыг зохион байгуулж байна. Салбар хороод Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж, саналаа 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дотор Удирдах зөвлөлд contact@judge.mn хаягаар ирүүлнэ үү.

АЖЛЫН ХЭСЭГ


Доорх линк дээр дарж төслийг татаж авна уу

Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан төсөл

Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр

2014 оны 06 сарын 24 2360 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр болж, Удирдах зөвлөлийн Тэргүүн Х.Батсүрэн, гишүүд С.Амардэлгэр, Д.Алтанжигүүр, Г.Есөн-Эрдэнэ, Э.Зоригтбаатар, Д.Мөнхтуул,  С.Өмирбек,  Ц.Цогт нарын шүүгчид оролцлоо.

 

Энэхүү хуралдаанаар тус холбооны тэргүүний 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар захирамжаар байгуулагдсан “Шүүгчдийн холбооны дүрмийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг”-ээс дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцэв.

 

Удирдах зөвлөлийн гишүүд дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд www.judge.mn сайтаар дамжуулан холбооны нийт гишүүдээс санал авах нь зүйтэй гэж үзэн, дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор сайтад байршуулахыг ажлын хэсэгт даалгалаа.

 

Мөн холбооноос эрхлэн гаргадаг “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн нийтлэлийн талаар баримтлах журмын төслийг Удирдах зөвлөлийн гишүүн шүүгч С.Амардэлгэр, Д.Алтанжигүүр нар боловсруулан танилцууллаа.

Мэргэжлийн хорооны журмын төслийг шүүгчдийн төлөөллөөр хэлэлцүүлж байна

2014 оны 05 сарын 29 2483 удаа нээгдсэн

Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хороо байгуулагдсанаас хойшхи өнгөрсөн 6 сар гаруйн хугацаанд түүний бүтэц, зохион байгуулалт, маргаан хянан шийдвэрлэх журмын төслийг ажлын хэсгийнхэн боловсруулсан юм. Журмын төслийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Монголын хуульчдын холбооны дүрэмд нийцүүлэн “Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журам”, “Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдэрлэх журам” гэсэн нэртэйгээр боловсруулсан ба шүүгч, прокурор, өмгөөлөгч болон бусад хуульчдийг хуульчийнх нь хувьд хариуцлагын нэгдсэн тогтолцоонд оруулах өргөн харилцааг зохицуулсан гэдгээрээ онцлогтой. Тиймээс ажлын хэсгийнхэн төсөлд хуульчдаас санал авах ажлыг онлайнаар болон хэлэлцүүлэг байдлаар зохион байгуулж байна.

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХОРООДОД АЖИЛЛАЖ БУЙ ШҮҮГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ

2014 оны 05 сарын 24 2347 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ЗӨВЛӨЛ, ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДОД АЖИЛЛАЖ БУЙ ШҮҮГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ

/хорооны гишүүн Та доорх хүснэгтээс хариуцсан асуудлаар нь холбогдох хүний мэдээллийг авч холбоо барина уу/

“Хуульчдын холбоо ба Шүүгч” өргөтгөсөн уулзалтыг зохион байгууллаа

2014 оны 05 сарын 05 3095 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос санаачлан тус холбооны Зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хороо болон бусад чиг үүргийн хороодод сонгогдон ажиллаж буй гишүүн-шүүгчдийг хамруулсан “Хуульчдын холбоо ба Шүүгч” нэртэй өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлгийг 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Холбооны үйл ажиллагаан дахь шүүгчдийн оролцоо, хороодод ажиллаж буй шүүгч-гишүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашид хийх ажлыг төлөвлөх, шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал солилцох нь уулзалтын зорилго байсан юм.

"Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний маргаан хянан шийдвэрлэх журам"-ын төсөл

2014 оны 04 сарын 29 2588 удаа нээгдсэн

Хүндэт шүүгч таныг “Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний маргаан хянан шийдвэрлэх журам”-ын төслийн хэлэлцүүлэгийн үйл ажиллагаа /санал авах/ -нд идэвхитэй оролцохыг уриалж байна.

 Хэлэлцүүлэг  2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00-11.20 цагийн хооронд  Хуульчдын холбооны байр /304 тоот/ Хуульчдын танхимд болно.

Түүнчлэн та уг "Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний маргаан хянан шийдвэрлэх журам"-ын төслийг эндээс татаж авч, саналаа И-майлаар өгч болно.

Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо

Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэл 2014-04-01

2014 оны 04 сарын 20 2754 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн Холбооны Их хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01, 02 дугаар тогтоолоор батлагдсан Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэл.

Овог, нэр

Ажилладаг шүүх

Утас

хариуцах ажлын чиглэл

1

Х.Батсүрэн

УДШүүх шүүгч

266079

93010477

Холбооны Тэргүүн

2

Д.Алтанжигүүр

ДЭХАШ 2-р шүүхийн шүүгч

99080616

Холбооны сэтгүүлийг эрхэлж гаргах

Шинэ Удирдах зөвлөлийн эхний хуралдаан боллоо.

2014 оны 04 сарын 20 2590 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Их хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Удирдах зөвлөлийн эхний хуралдаан 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Дээд Шүүх дээр боллоо.

Хуралдаанд Холбооны Тэргүүн Х.Батсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүд С.Амардэлгэр, Д.Алтанжигүүр, С.Өмирбек /Ховд аймгаас цахим сүлжээгээр дамжуулан/ Ц.Цогт, Б.Цолмонбаатар нар оролцож

Шүүгчдийн холбооны шинэ удирдах бүрэлдэхүүн ажлаа хүлээн авлаа

2014 оны 04 сарын 08 2630 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны шинээр сонгогдсон Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн эрхээ шилжүүлэн авах ёслолын ажиллагаа 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Улсын Дээд шүүх дээр болов.
Тус холбооны дүрэмд заасны дагуу Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул цахим хэлбэрээр санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээр Удирдах зөвлөлийн гишүүнд анхан шатны шүүхээс 47 төлөөлөл нэр дэвшсэнээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар, С.Амардэлгэр, Захиргааны хэргийн анхан шатны тавдугаар шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Г.Есөн-Эрдэнэ

Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн сонгуулийн дүн

2014 оны 04 сарын 01 2928 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.5.4, 4.5.5 –д зааснаар их хурлыг цахим (цахим санал хураалт) õýëáýðýýð зохион байгуулж Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль амжилттай, олон гишүүдийн оролцоотойгоор явагдлаа.

Мөн дүрмийн 4.6 –д зааснаар цахим санал хураалтад нийт гишүүдийн 50 –аас дээш хувь нь оролцсон тул санал хураалт хүчинтэй болсон бөгөөд нийт 65 нэр дэвшигчдээс олонхын санал авч, сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд болон 3 нэр дэвшигчдээс олонхын санал авч сонгогдсон Тэргүүнийг танилцуулж байна.

  1. Монголын шүүгчдийн холбоо ТББ -ын дүрмийн 5.2 -т заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн анхан шатны 47 төлөөлөлөөс (нийт 324 гишүүн санал хураалтад оролцож) дараах 5 гишүүд сонгогдсон байна.

Санал хураалт явагдаж дууслаа.

2014 оны 03 сарын 31 2490 удаа нээгдсэн

Санал хураалт явагдаж дууслаа.

 

Санал хураалтын дүнг та бүхэн холбооны цахим хуудас (www.judge.mn) –ны Гишүүний буланд нэвтэрч, Санал хураалт гэсэн хэсгийн “Өмнөх санал хураалтууд” гэсэн хэсгээс үзнэ үү.

 

Удирдах зөвлөл

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ НИЙТ ГИШҮҮДЭД

2014 оны 03 сарын 25 2556 удаа нээгдсэн

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч М.Нармандахын утасны дугаар болон дансны дугаарыг орууллаа. 

Утасны дугаар: 99909036

Дансны дугаар: ХААН банк 5890516455

Нийт гишүүд, салбар хороодыг хандивын аянд идэвхитэй оролцохыг уриалж байна.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явагдаж байна.

2014 оны 03 сарын 24 2676 удаа нээгдсэн

Эрхэм хүндэт Гишүүдээ:

Удирдах зөвлөлөөс тогтоосоны дагуу 2014-03-24 -ны өдрөөс 2014-03-30 -ныг дуустал Холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Тэргүүний сонгууль явагдаж эхэллээ.

Та бүхэн өөр өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн дагуу Гишүүний буланд нэвтрэн орж саналаа өгнө үү. /өөр бусдад өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглуулахгүй байх нь сонгууль бодитой үнэн зөв явагдах үндэс болно. Хэрэв нэвтрэх нэр, нууц үг ирээгүй буюу ямар нэг асуудалтай бол Холбооны нарийн бичгийн дарга Г.Ууганбаатартай /uuganbaatar.g@gmail.com/ хаягаар, 99096329 дугаарын утсаар холбогдоно уу/

Удирдах зөвлөлд нийт 65 гишүүн нэр дэвшсэн /салбар хороодоос болон бие дааж/, үүнээс УЗ-ын анхан шатны төлөөллийн 5 гишүүнд 47, давж заалдах шатны төлөөллийн 3 гишүүнд 17, хяналтын шатны шүүхийн төлөөлөлд 1 гишүүн тус тус өрсөлдөж байна.

Холбооны Тэргүүнд 3 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Удирдах зөвлөл

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ НИЙТ ГИШҮҮДЭД

2014 оны 03 сарын 21 2504 удаа нээгдсэн

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч М.Нармандахын 4 настай хүү Б.Батбаяр нь 2010 онд төрөхдөө тархиндаа харвалт авч, улмаар хараагүй болсон тул БНХАУ-ын Цэргийн ерөнхий эмнэлэгт 1 сар 15 хоногтой байхдаа, мөн 2 нас 7 сартай байхдаа хоёр удаа мэс засал хийлгэж, тархиндаа аппарат тавиулсан боловч биеийн байдал нь сайжраагүй байна.

Харин ХБНГУ-ын Карл Густав Карусын нэрэмжит Их сургуулийн клиникийн эмнэлэгт хандахад 2014 оны 4 дүгээр сард “Дахин хагалгаанд орох боломжтой” гэсэн хариу, эмч нарын зөвлөмж, эмчилгээ, үйлчилгээний урьдчилсан төлөх төлбөрийн хэмжээг ирүүлжээ.

          Иймд шүүгч М.Нармандах хүүхдээ эмчлүүлэхэд нь сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг та бүхнээс уриалж байна.

 

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр.

ШИНЭЧИЛСЭН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛНО

2014 оны 03 сарын 17 2695 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо шүүгчийн ёс зүйн дүрмийг батална” гэж заасны дагуу Шүүгчдийн хороо 2014 оны 02 дугаар сарын 12-ноос 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цахим санал хураалт явуулж Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан.

Шинэчилсэн шүүгчийн ёс зүйн дүрмийг шинээр мөрдөгдөж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулиуд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд

Нэвтрэх нэр, нууц үг явуулж байна

2014 оны 03 сарын 16 2499 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

2014 оны 3 дугаар сарын 24 -ноос эхлэн явагдах Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуультай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

1. Тус сонгууль нь Холбооны www.judge.mn цахим хуудасны Гишүүдийн нэвтрэх эрхтэй хэсэгт Цахим хэлбэрээр явагдах тул Холбооны цахим хуудсаны Гишүүний буланд нэвтрэх нэр, нууц үг /шинэчлэн/-ийг энэ өдрүүдэд холбооны ажлын албанаас Та бүхний "гар утсанд мэссэж" -ээр явуулж байгаа болно. Тиймээс гар утсанд чинь мэссэжээр очсон нэвтрэх нэр нууц үгээр www.judge.mn -д нэвтэрч орж саналаа өгнө үү. /Жич: нэвтрэх нэр, нууц үгээ мартаагүй гишүүдэд энэ хамааралгүй/

2. Нэгэнт нэвтрэн орсны дараа та өөрийн нууц үгээ тус веб сайтны "нууц үгээ солих" гэсэн функцыг ашиглан сольж авч болно. Нууц үгээ найдвартай газар бичиж хадгалах, улмаар өөр бусдад өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглуулахгүй байх нь сонгууль бодитой үнэн зөв явагдах үндэс болно. Хэрэв нэвтрэх нэр, нууц үг ирээгүй буюу ямар нэг асуудалтай бол Холбооны нарийн бичгийн дарга Г.Ууганбаатартай /uuganbaatar.g@gmail.com/ хаягаар холбогдоно уу.

Удирдах зөвлөл

Салбар хороо Тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо

2014 оны 03 сарын 13 2514 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр болов.

Хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан “Монголын Шүүгчдийн холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг сонгох асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн хуралдаанаас Монголын Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнд Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнг нэр дэвшүүлсэн байна.

Түүнчлэн  Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны тэргүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэгийг санал нэгтэйгээр улируулан сонгожээ. Харин Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгч А.Доржготов, Д.Мөнхтуяа нарыг, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах-шинжээч Н.Нямдавааг тус тус сонгосон байна.

"Шүүгчийн цалин" тойрсон асуудлаар хэлэлцүүлэг нээлээ

2014 оны 03 сарын 11 2797 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Цаг үеийн шинж чанартай асуудлуудын нэг болоод буй "Шүүгчийн цалин" тойрсон асуудлаар тус холбооны www.judge.mn цахим хуудасны Гишүүний буланд ХЭЛЭЛЦҮҮЛЭГ нээлээ, идэвхитэй оролцоно уу

ОУШ -ийн холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын Бүсийн уулзалт

2014 оны 03 сарын 04 2501 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

 

Олон улсын шүүгчдын холбооны Ази, Номхон далай, Хойд Америкын Бүсийн уулзалт (урьд нь бүсийн уулзалт ихэвчлэн цахим сүлжээгээр дамжуулан видео хурал хийдэг байсан) энэ жил Канад Улсын Торонто хотод зохион байгуулагдах боллоо.

Уг уулзалт 2014 оны 6 дугаар сарын 08 –наас 12 –ны хооронд хийгдэх бөгөөд “Монголын шүүгчдийн холбоо” ТББ дараахь журмаар гишүүдээ оролцуулахаар шийдсэн болно.

Холбооны Удирдах зөвлөлөөс 1 гишүүн оролцох бөгөөд тус холбооны гишүүн, шүүгчдээс өөрийн зардлаа (нислэгийн тийз ойролцоогоор 3 сая гаруй төгрөг, зочид буудлын үнэ өдрийн 300 орчим канад доллар  зэрэг нийт) гаргаад оролцох саналтай гишүүд байвал 2014.03.10 –ны дотор contact@judge.mn хаягаар еmail бичиж бүртгүүлнэ үү.

 

Удирдах зөвлөл бүртгүүлсэн гишүүдийн тоо зэргийг харгалзан төлөөлөгчдийн тоо, нэрсийг эцэслэн тогтох юм.

 

Удирдах зөвлөл

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тойм

2014 оны 03 сарын 03 2860 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тойм

 

          Хуралдаанд холбооны тэргүүн Б.Батцэрэн, удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар, Д.Оюунбат, Т.Энхтуяа, Г.Тэгшсуурь, Ц.Цогт, С.Цэрэндулам, гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн, нягтлан бодогч Б.Хишигсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганбаатар нар оролцов.

          Тус хурлаар Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, цаг үеийн болон цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлаар санал солилцож, холбогдох шийдвэрийг гаргасан болно.

 

          1.Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2014 оны 2 сард дуусгавар болж байгаатай холбогдуулан сонгууль зохион байгуулах ажлын хэсэгт /Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, шүүгч Д.Оюунбат, Д.Батбаатар, Ө.Уянга, С.Мөнхжаргал, Г.Даваадорж/ цаашид хэрэгжүүлэх ажлын талаар дараахь чиглэл өгөв. Үүнд:

Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн төлөвлөгөө

2014 оны 03 сарын 03 2643 удаа нээгдсэн

 

Монголын шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн 3 жилийн хугацаа 2014 оны 2 сард дуусгавар болж байгаатай холбогдуулан Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн ажиллагаа холбооны дүрэмд заасны дагуу явагдах болсон тул дараахь мэдээллийг хүргэж байна.

 

Холбооны дүрэмд зааснаар Удирдах зөвлөл нь Холбооны Тэргүүнийг оролцуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах шатны шүүхээс 3, анхан шатны шүүхээс 5 шүүгч сонгогдоно.

Шүүгчийн ёс зүйн дүрэм шинэчлэгдэн батлагдлаа

2014 оны 02 сарын 28 2975 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталлаа. Уг ёс зүйн дүрмийг нийт шүүгчдээр хэлэлцүүлж, хуульчдийн өөрөө удирдах ёсны болон холбогдох бусад байгууллагуудаас саналыг авсны эцэст Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны нийт гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэсэн юм.

Санал хураалтад оролцсон шүүгчдийн 97,3 хувь нь шинэ ёс зүйн дүрмийг дэмжсэн болохыг Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28 –ны өдрийн хуралдаанаар баталгаажуулсан байна.

Шинэ ёс зүйн дүрэм 2014 оны 3 дугаар сарын 01 –ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд уг дүрэмд нийгэм, олон нийтийн зүгээс шүүх, шүүгчид тавигдаж буй өндөр шаардлага, итгэл хүлээлтийг тусгасан ажээ.

Иймд нийт шүүгчид шинэ ёс зүйн дүрмээ сайтар судлаж, өдөр тутмын ажил амьдралдаа ягштал мөрдөж ажиллахыг уриалж байна.

Түүнчлэн шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар нийт шүүхүүд өөрсдийн мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулж танилцуулахыг зөвлөж байна.

Шүүгчийн ёс зүйн шинэчилсэн дүрмийг (энд дарж файл хэлбэрээр) www.judge.mn цахим хуудаснаас татаж авна уу.

 

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 

 



Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тойм

2014 оны 02 сарын 21 2549 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн

2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тойм

 

          Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн болно.

         

          1. Холбооны нарийн бичгийн дарга Б.Нямцэрэн нь жирэмсний амралт авсан тул түүнийг чөлөөлж, нарийн бичгийн даргаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах Г.Ууганбаатарыг томилон ажиллуулахаар шийдвэрлэв.

         

          2. Салбар хороод болон тэдгээрийн тэргүүнүүдийг сонгох үйл ажиллагаа салбар хороо тус бүр дээр үргэлжилж байгаа бөгөөд энэхүү ажлыг 2014 оны 2 дугаар сард багтаан дуусгаж, холбогдох мэдээ, мэдээллийг веб сайтанд байрлуулах ажлыг гүйцэтгэх захиралд даалгав.

         .................................

Дараачийн Удирдах зөвлөлийн хуралдааныг 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагт Улсын Дээд шүүхийн байранд хийхээр тов тогтов.



Дэлгэрэнгүй мэдээллийг Гишүүн та цахим хуудасны Гишүүний буланд нэвтэрч үзнэ үүү

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ САНАЛ ХУРААЛТ явагдаж байна.

2014 оны 02 сарын 21 2461 удаа нээгдсэн

Шүүгч нэг бүрийн оролцоо чухал!

2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2014 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 12:00 цагийн хооронд
ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ САНАЛ ХУРААЛТ явагдаж байна.

Саналаа өгөөгүй ШҮҮГЧ нар идэвхитэй оролцоно уу

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

2014 оны 02 сарын 12 2517 удаа нээгдсэн

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ САНАЛ ХУРААЛТ

            Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо Шүүгчийн ёс зүйн дүрмийг батална” гэж заасны дагуу Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны гишүүн-шүүгч та бүхэн “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг батлах санал хураалтад идэвхтэй оролцож, саналаа өгнө үү.

            Шүүгч та Хуульчдын холбооны www.jurists.gov.mn цахим хуудсанд өөрийн ригестрийн дугаар болон гар утсанд ирсэн /өмнөх нууц үг хэвээр/ нууц үгийг ашиглан нэвтэрч “Дүрэмд санал өгөх” гэсэн хэсэгт саналаа өгнө үү.

Санал хураалт: 2014.02.12 –ны өдрөөс 2014.02.19 –ныг дуустал явагдана.

 

Монголын Хуульчдын Холбооны

Шүүгчдийн Хорооны Удирдах Зөвлөл



Шүүгчийн ёс зүйн дүрмийг нийт шүүгчдийн цахим санал хураалтаар батална.

2014 оны 02 сарын 07 2787 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Тэргүүн Ц.Цогттой ярилцав.

-Шүүгчдийн хороо хэмээх байгууллага ямар бүтэцтэйгээр, ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг юм бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хуульчдын холбооны бүтцийн байгууллага болох Шүүгчдийн хороо  өнгөрсөн оны 9 дүгээр сарын сүүлээр байгуулагдсан. Энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэмд зааснаар шүүгчийн албыг хашиж буй нийт хуульчдаас бүрдсэн, холбоо шүүгч хоёрын хоорондох үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ийм чиг үүрэгтэй хороо юм. Хорооны үндсэн бүтэц нь Удирдах зөвлөл, мөн Тэргүүнтэй байхаар заасан.

Тус хорооны Удирдах зөвлөлд шүүгчид өөрсдөө нэрээ дэвшүүлж, цахим санал хураалтаар тэдэнд санал өгөх замаар байгуулагдаж, тэргүүн нь сонгогдсон. Энэ санал хураалтад шүүгч нар их идэвх муутай оролцож, харьцангуй цөөн хүн санал өгснийг хэлэх хэрэгтэй байх.  Гэхдээ хуулийн дагуу Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл байгуулагдаж, 2013 оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ зөвлөл тэргүүн, хяналтын шатны шүүхээс 4, давж заалдах шатны шүүхээс 4, анхан шатны шүүхээс 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлаа явуулж байна.

Хороо хуульд зааснаар хэд хэдэн чиг үүргийг хэрэгжүүлэх учиртай. Юуны түрүүнд Шүүгчийн Ёс зүйн дүрмийг батлах, мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлд Хуульчдын холбооноос санал болгох гишүүнийг нэр дэвшүүлэх, Хуульчдын холбооны чиг үүргийн хороодод шүүгчдийг нэр дэвшүүлэх зэрэг үндсэн ажлууд бий. Энэ чиг үүргийнхээ дагуу Шүүгчдийн хороо байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ 10 гаруй удаа хуралджээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, чиг үүргийн хороод болон хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх ажлуудыг хийгээд, тэр хүмүүс нь зохих хороондоо ажиллаад явж байна.

-Шүүгчийн Ёс зүйн дүрэмд санал авч байгаа гэсэн. Дүрэм боловсруулах явц одоо аль шатандаа байна вэ?

Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн төслүүд

2014 оны 02 сарын 05 2612 удаа нээгдсэн

ЗАРЛАЛ

 

Та бүхэнд сар шинийн мэнд хүргэе. Хууль зүйн яамнаас Хуульчдын холбоонд хандан, Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдэд /хуулийн нэр дээр дарж төслийг үзнэ үү/ холбогдох саналаа ирүүлэхийг хүсчээ. Үүнтэй холбоотойгоор Хуульчдын холбоо хороодын тэргүүн нарт тус хуулийн төслүүдийг хүргүүлж, хороо тус бүрээс холбогдох саналаа ирүүлэх ажлыг зохион байгуулахыг хүссэн юм.

 

Дээрх хуулиуд нь шүүгч бидэнд ялангуяа Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт өдөр тутам хэрэглэгдэх чухал хуулиуд тул та бүхэн идэвхтэй оролцож холбогдох саналаа ирүүлнэ үү.

 

Эдгээр хуулийн төслүүдэд холбогдох саналаа 2014 оны 02 сарын 10 хүртэл narantuya_9119@yahoo.com хаягаар ирүүлэхийг хүсье.

 

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРОО



АНУ-ЫН КАЛИФОРНИ МУЖИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2014 оны 01 сарын 20 2793 удаа нээгдсэн

ЗАРЛАЛ

Шүүгчдийн хорооны нийт гишүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.  Монголын хуульчдын холбооны урилгаар АНУ-н Калифорни мужийн Хуульчдийн холбооны гүйцэтгэх захирал Жосеп Данн, Хуульчдын холбооны хууль хэрэгжүүлэх, хянан шалгах газрын зохицуулагч Томас Лэйтон, Лос-Анжеласын “Жерард Кийс” хууль зүйн фирмийн хуульч Ховард Миллер нар 2014 оны 01 сарын 27-ноос 2014 оны 01 сарын 31-ны хооронд Монголын Хуульчдын холбоонд айлчилж холбооны үйл ажиллагаатай танилцах цаашид хамтран ажиллах чиглэлээр холбогдох үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.

Уг ажлын хүрээнд 2014 оны 01 сарын 27-ноос 2014 оны 01 сарын 29-ны өдрүүдэд Хуульчдын Холбооны хороодын гишүүдэд дараах сэдвээр сургалт явагдана. Сургалтанд шүүгчдийн хорооноос 15 хүртэлх гишүүн хамрагдах тул оролцох хүсэлтэй шүүгчид 2014 оны 01 сарын 22-ны дотор narantuya_9119@mglbar.mn хаягаар хандах буюу 99529119 утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО,

АНУ-ЫН КАЛИФОРНИ МУЖИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

2014.01.27 Даваагараг

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2014 оны 01 сарын 11 2574 удаа нээгдсэн

 

Д/д

Хийж гүйцэтгэх ажил

Хугацаа

Хэн хариуцах

1.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар:

-       2013 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх

-       2014 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, гишүүдэд мэдээлэх

-       Цаг үеийн бусад асуудал

2014 оны 1-р сард

Б.Батцэрэн

М.Дамирансүрэн

2

Салбар хороодын 2014 оны ажлын төлөвлөгөөг холбооны цахим хуудсанд байршуулах

Жилдээ

Б.Батцэрэн

Ц.Цогт

 

3

Шүүгчдийн холбооны Их хурлыг 2014 оны 1 дүгээр улиралд хуралдуулж, холбооны дүрмийг шинэчлэн батлах, Удирдах зөвлөл, Тэргүүнийг сонгох ажиллагааг зохион байгуулах

2014 оны 1-р улиралд 

Удирдах зөвлөл



"Монголын шүүгчдын холбоо" ТББ -ын Салбар Хороодын Тэргүүн болон гишүүдэд

2014 оны 01 сарын 09 2530 удаа нээгдсэн

            Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхүүдийн зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулж салбар хороодын хуралдааныг зарлан хуралдуулж МШХ-ны нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулах салбар хороодыг холбооны дүрэмд нийцүүлэн шинээр зохион байгуулж, тэргүүнийг сонгож, 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, зохион байгуулалтын мэдээлэл, гишүүдийн бүртгэл, ажлын төлөвлөгөө, гишүүний татвар төлөлтийн байдлыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө МШХ-ны гүйцэтгэх захирал М.Дамирансүрэнд бичгээр болон цахим хэлбэрээр (contact@judge.mn) ирүүлэхийг мэдэгдье.

Монголын Шүүгчдийн Холбооны ээлжит Их хурлыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан явуулж Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, Удирдах зөвлөл болон Тэргүүнийг сонгох болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2013 онд хуралдсан Холбооны Их хурлаас холбооны дүрмийг шинэчлэн баталж, татварын хэмжээг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6000 төгрөгөөр тогтоосныг энэ дашрамд сануулья.

 

Удирдах зөвлөл

 

Жич: энэхүү мэдээллийг Салбар хороодын тэргүүн болон бүх гишүүдийн е-майл хаягаар явуулсан болно.



Дахин томилогдоогүй шүүгчдийн асуудлаар хариу авчээ.

2014 оны 01 сарын 07 3099 удаа нээгдсэн

 

 

"Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийт шүүгчдийг чөлөөлөх, томилох явцад дахин томилогдоогүй талаар холбогдох газарт хандаж, тодруулга хийж өгөх" талаар нэр бүхий шүүгч нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу "Монголын Шүүгчдийн холбоо" ТББ -аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж, хариу авсан байна.

ШЕЗ-ийн нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хэлэлцүүлэг явуулах хүсэлт ирүүлжээ

2014 оны 01 сарын 07 3270 удаа нээгдсэн

“Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын гишүүн Л.Ганзориг, Ц.Батхүү, Л.Гэрэлмаа, Б.Отгонтуяа, С.Аюушжав, Ж.Наранбаяр, Ц.Өрнөндэлгэр, Б.Дима, Т.Энхмаа, Ч.Мөнгөнцэцэг, Р.Булган, Ц.Жамбалсүрэн, Д.Алтаннавч, С.Оюунчимэг, А.Отгонцэцэг нараас  2013 оны 12 дугаар сарын 30 –ны өдөр Удирдах зөвлөлд ирүүлсэн хүсэлтэд:

Шүүхийн захиргааны тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрвөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн шүүгчдийн 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан зөвөлгөөнөөс давж заалдах шатны шүүхээс Д.Дамдин-Од, анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэчимэг нарыг шүухийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгосон.

Дээрх гишүүд нь Шүүхиин захиргааны тухаи хуулийн 5, 9 дүгээр зүйлд зааснаар шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй билээ. Гэтэл Шүүхиин ерөнхий зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдриин хуралдаанаараа шүүгч бидиий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргалаа.

ШЕЗ-өөс шүүгч биднии эрх ашгийг хамгаалах чиг үүргээ биелүүлэхгүй, ямар үндэслэл, шалтгаанаар томилогдоогүй болон өөр шүүхэд шилжүүлэх ажиллуулах болсон тухай тодорхой хариу, шийдвэрийг одоог хүртэл өгөөгүй байна.

Энэ талаар ШЕЗ болон гишүүнд хандахад тодорхой тайлбар өгөөгүй, уулзахаас зайлсхийж, эрх, ашиг зөрчигдсөн талаарх шийдвэрийг нууцалсан,

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 12 сарын 26 2741 удаа нээгдсэн

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

            Өчигдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл тэргүүн Ц.Цогт гишүүд Б.Батцэрэн, Д.Дэлгэрцэцэг, П.Золзаяа, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Ц.Өрнөндэлгэр, П.Цэцгээ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэйгээр “Шүүгчийн ёс зүй”-н дүрмийн төслийг  батлах эсэх асуудлаар хуралдлаа.

            Энэхүү шүүгчийн дүрмийн төслийг боловсруулах асуудлаар  Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний хуралдаанаас 10 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон ажлын хэсэг нийт 9 удаа хуралдсан байна. Ажлын хэсэг Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэх, Шүүгчийн үйл ажиллагааны Бангалорын зарчмуудад тулгуурлан  Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм,  АНУ, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ  зэрэг орнуудын шүүгчийн ёс зүйн дүрмүүдийг харьцуулан судалж өөрийн орны шүүгчийн ёс зүйн өнөөгийн төвшин, нийгмийн хүрээний онол, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулсан билээ.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм

2013 оны 12 сарын 23 2528 удаа нээгдсэн

2013 оны 12 дугаар сарын 23 -ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ:

-2013 оны ажлын тайлан боловсруулж нийт гишүүдэд танилцуулах

-ОУ -ын шүүгчдийн холбооны хуралд оролцсон асуудлаар тайлан сонсох

-2014 оны ажлын төлөвлөгөө боловсруулах

-Удирдах зөвлөл, Тэргүүний сонгууль явуулах, Дүрэмд нэмэлт өөрчлөлт явуулах асуудлаар Холбооны их хурлыг хуралдуулах ажлын талаар хэлэлцсэн

-Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан шүүгчдийг чөлөөлөх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан тус холбооны гишүүн нэр бүхий шүүгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлахаар тогтсон болно. 

Монголын Шүүгчдын Холбоо ТББ -ын Удирдах зөвлөл хуралдана

2013 оны 12 сарын 23 2645 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдын Холбоо ТББ -ын Тэргүүн болон Удирдах зөвлөлийн зарим гишүүд албан томилолттой байснаас шалтгаалан тус холбооны гишүүн шүүгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх боломжгүй байсан бөгөөд ирц бүрдсэнээр тус холбооны Удирдах зөвлөл өнөөдөр буюу 2013-12-23 -ны өдрийн үдээс хойш хуралдахаар тогтлоо.

 

Ёс зүйн дүрмийн төсөлд дахин санал авах тухай

2013 оны 12 сарын 16 2647 удаа нээгдсэн

  Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос байгуулсан Ажлын хэсэг Шүүгчийн ёс зүйн дүрмийг боловсруулж байгаатай холбогдуулан нийт шүүгчдээс санал авахаар төслийг хүргүүлсэн бөгөөд тогтоосон хугацаанд саналаа ирүүлсэн шүүгчдийн саналыг хэлэлцэн, зарим өөрчлөлт, нэмэлт оруулсан Төслийг дахин шүүгч та бүхний саналыг авахаар хүргүүлж байна.

Нийт 34 шүүхээс и-мэйл, факс, шуудангаар санал ирүүлсэн байна. Дархан- Уул, БЗДШ, СХДШ-ээс төсөлд санал явуулаагүй байна. Үүнээс Хан-Уул дүүргийн шүүх, Төв, Ховд аймгийн шүүх, Орхон аймгийн шүүх, Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүх, Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүх тус тус төсөлд тусгайлан санал гаргаагүй, төслийг хэвээр батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлж албан бичиг ирүүлсэн. Бусад шүүхүүдээс ирсэн саналын хувьд дүрмийн 2.2, 2.3, 2.4, 3.3, 5.1 дэх заалтуудад саналууд ихэвчлэн давхардсан бол төсөлд тусгахуйц ялгаатай олон өөр саналууд ирсэн байна.



Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг хавсаргав.   

Санал хүлээн авах хаяг:

Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр

Их эзэн Чингис хааны талбай-7

Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Улаанбаатар хот

факс: 70131401

email:

bataa_battseren@yahoo.com

tsogt@admincourt.gov.mn



  Төсөл

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1 дүгээр зүйл.  Дүрмийн зорилго

Шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх;

Шүүгчийн ёс зүй хариуцлагатай байдлыг бэхжүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх;

Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.

 

Хуульчдын холбооны Чиг үүргийн хороодод сонгогдсон гишүүдийн нэрс

2013 оны 12 сарын 16 2752 удаа нээгдсэн

Хуульчдын холбооны Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14 –ны өдрийн хуралдаанаар Чиг үүргийн хороодын гишүүдийг сонгосон байна. Үүнээс Шүүгчдийн хорооноос Чиг үүргийн хороодод сонгогдсон гишүүдийг танилцуулбал:

 

 

1.Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо

-          Б.Батзориг /Сэлэнгэ аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч/

-          Х.Ганболд /Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч/

-          О.Номуулин /БГД-н шүүхийн шүүгч/, /хорооны даргаар сонгогдсон/

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

2013 оны 12 сарын 06 2707 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ШҮҮГЧ НАРТ

 

Санал авах тухай

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо шүүгчийн ёс зүйн дүрмийг батална” гэж заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/01 тоот тогтоолоор ажлын хэсэг байгуулж, Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг боловсруулаад байна.

Тус дүрмээр шүүгчийн ёс зүйтэй холбоотой шүүгч бидний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлыг зохицуулж байгаа учраас та бүхэн сайтар танилцаж, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор саналаа ирүүлнэ үү. Та бүхний ирүүлсэн саналыг харгалзан Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах юм.

 

Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг хавсаргав.   

Санал хүлээн авах хаяг:

Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр

Их эзэн Чингис хааны талбай-7

Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Улаанбаатар хот

email:

bataa_battseren@yahoo.com

tsogt@admincourt.gov.mn

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧИЙН ХОЛБООНЫ 56 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС:

2013 оны 12 сарын 03 2770 удаа нээгдсэн

ОЛОН УЛСЫН ШҮҮГЧИЙН ХОЛБООНЫ 56 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС:

 

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гадаад харилцааны асуудал хариуцсан гишүүн Ц.Цогт шүүгч, Холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ө.Уянга, Дорнод аймгийн салбар хорооны Тэргүүн З.Энхцэцэг бид Монгол Улсын Шүүгчдийн холбоог төлөөлж Олон Улсын Шүүгчдийн холбооны 56 дахь удаагийн хуралдаанд /уулзалтанд/ оролцоо ирлээ.

                                        Хуралдаанд оролцогчид болон зохион

                                            байгуулагчийн талаарх мэдээлэл

 

            Олон Улсын Шүүгчдийн холбоо нь хүний эрх, эрх чөлөөг хангах, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор 1953 онд Австри улсын Зальцбург хотод байгуулагдсанаас хойш 81 улсын шүүгчдийн холбоог эгнээндээ нэгтгэн 60 дахь жил ажиллаж байна. ОУШХолбооны 56 дахь удаагийн уулзалтыг Украйна Улсын Шүүгчдийн холбоо /дарга Олег Присяжнюк/, Олон Улсын Шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд уулзалт 5 тивийн 230 гаруй шүүгчид төлөөлөгчөөр оролцсон.

 

Энэ удаагийн уулзалт Украйна улсын Яалт хотод 2013 оны 10 дугаар сарын 5-аас 10-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм.

ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДОД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

2013 оны 12 сарын 03 3018 удаа нээгдсэн

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 02 –ны өдрийн хуралдаанаар чиг үүргийн хороодод нэрээ дэвшүүлсэн тус хорооны гишүүд дундаас дараахь шүүгчдийг сонгон Хуульчдийн холбооны Зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуульчдийн холбооны Зөвлөл эдгээр гишүүдээс тухайн чиг үүргийн хорооны гишүүнчлэлээс Шүүгчдийн хороонд ногдох тооны хүмүүсийг эцэслэн сонгож, тус тусын чиг үүргийн хорооны гишүүнээр томилох юм.

 

ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДОД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛАХ нь

2013 оны 11 сарын 26 2541 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ,

Хуульчдын холбоо болон ХХ -ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хүсэлтийн дагуу та бүхэнд дараахь ЧУХАЛ мэдээллийг  хүргүүлж байна.
 

 

 

ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДОД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛАХ нь

 

Чиг үүргийн хороодод нэр дэвшүүлэх ажиллагааг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цаг 00 минутын хооронд www.jurists.gov.mn цахим системийн тусламжтайгаар явуулж байна.

 Шүүгчдийн хорооны гишүүн та бүгд үүнд ач холбогдол өгч идэвхитэй оролцон нэрээ дэвшүүлэх буюу удирдамжид тавигдсан шаардлагыг хангаж буй гэж үзсэн бусад шүүгчдэд мэдээллийг дамжуулна уу.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 02 –ны өдөр нэр дэвшигчдээс Удирдамжид заагдсан тооны төлөөллийг урьдчилан сонгож, Хуульчдын холбооны Зөвлөлд хүргүүлэх бөгөөд Зөвлөл эцсийн шийдвэрийг гаргах юм.

Хуульчдын холбоо ирээдүйд сайн ажиллах, хуульд заасан чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх асуудал энэхүү ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН үйл ажиллагаанаас шууд хамааралтай бөгөөд уг хороодын гишүүнд Шүүгчдийн хорооноос санал болгох төлөөлөл нь гагцхүү гишүүд та бүгдийн нэр дэвшүүлэлтээс хамаарч өрсөлдөөнтэй, чадвартай хүмүүсээс бүрдэх боломжтой билээ.

Иймд та бүгдийг идэвхитэй оролцохыг хичээнгүйлэн хүсч байна.

 

Монголын Хуульчдын холбооны

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

 



Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүллээ

2013 оны 11 сарын 22 2645 удаа нээгдсэн

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд 6 хуульч /Б.Бэхбат, Ж.Дашдорж, С.Жанцан, А.Оюунчимэг, Б.Сарантуяа,  Ш.Энхжаргал/ нэрээ дэвшүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалт явуулах өдөр 1 нэр дэвшигч /С.Жанцан/ нэрээ татсанаар 5 хуульч сонгон шалгаруулалтад орлоо.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн өнөөдөрийн /2013-11-22/ хурлаар нэр дэвшигчдийг оролцуулан хэрвээ ШЕЗ-ийн гишүүнээр томилогдсон тохиолдолд хэрхэн ажиллах талаар санал бодлыг нь сонсож, тодруулга асуулт тавьж, ярилцлага хийх байдлаар нэр дэвшигч тус бүрээр хэлэлцэж, олонхийн санал авсан Б.Бэхбат, Ж.Дашдорж, Б.Сарантуяа гэсэн 3 нэр дэвшигчийг Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуульчдын холбооны Ерөнхийлөгч эдгээр 3 хуульчдаас 1 хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид томилуулахаар санал болгох юм.

 

Дашрамд дурьдахад: Хуульчдын холбооны Чиг үүргийн хороодод нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажил эхэлсэн бөгөөд та бүхэн www.jurists.gov.mn цахим хуудснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно уу.

 

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл

2013-11-22

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ

2013 оны 11 сарын 19 2719 удаа нээгдсэн

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НЭР

 ДЭВШИГЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан.

Үүний дагуу 2013 оны 11 дүгээр сарын 18-ныг дуустал Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульчдын материалыг хүлээн авч, нийт 6 нэр дэвшигч материалаа ирүүлжээ.

 

ХХ –ны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны мэдээлэл

2013 оны 11 сарын 14 2575 удаа нээгдсэн

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар Шүүгчдийн хорооны дүрмийн төслийг хэлэлцлээ.

Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд Шүүгчдийн хорооноос шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхтуул, Ц.Цэрэндулам, С.Мөнхжаргал, Г.Буяннэмэх нарыг нэр дэвшүүлж, материал бүрдүүлэн явуулсан.

 Хуульчдын холбооноос 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар шүүгч Г.Буяннэмэх, С.Мөнхжаргал нарыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.6, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.7 дахь заалтыг үндэслэн холбооны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд томилсон хурлын тогтоолыг ирүүлжээ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульчдын материалыг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шаардлага хангасан нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг Монголын Хуульчдын холбооны цахим хуудас (https://jurists.gov.mn/) , Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар (http://www.judcouncil.mn) албан ёсоор зарлах болно.  

2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшигч нэг бүрийг хэлэлцэж, сонгон шалгаруулалт явуулна. Уг сонгон шалгаруулалтанд нэр дэвшигчдийг оролцуулна.  



МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

2013 оны 11 сарын 04 3273 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх заалтад “Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэшлийн чиглэлээр шүүгчдийн, прокурорын, өмгөөлөгчдийн хороотой байна” гэж заасны дагуу Монголын Хуульчдын холбоо 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 27-ны хооронд Хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд, холбооны зөвлөлд төлөөлөх гишүүнийг сонгох ажил зохион байгуулж, Хуульчдын холбооны Их хурлаар хэлэлцэн Шүүгчдийн хороог албан ёсоор байгуулж, батламжилсан юм.

Шүүгчдийн хороо нь Хуульчдын холбооны хороо болохын хувьд тус холбоонд хууль, дүрмээр олгогдсон тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хуульчдын холбооны зүгээс явуулж буй шүүгч-гишүүдэд чиглэсэн, тэдэнд хамааралтай ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Түүнчлэн шүүгчид болон Хуульчдын холбооны хоорондын тогтмол, үр нөлөөтэй харилцааг хангахын төлөө ажиллах юм.

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр дараах 12 шүүгчид сонгогджээ.

Хуульчдийн холбооны Шүүгчдийн хороо сонгон шалгаруулалт зарлав

2013 оны 10 сарын 19 3113 удаа нээгдсэн

Нэг. Зорилго

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Хууль зүйн дээд боловсролтой;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Ял шийтгүүлж байгаагүй;
  • Шударга зан чанар, өндөр ёс зүйтэй;
  • Шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхитай байх.

Гурав. Бүртгэл

Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцоно уу

2013 оны 09 сарын 18 2645 удаа нээгдсэн

Хуульчдын Анхдугаар их хурлын төлөөлөгчид Хуульчийн мэргэжлийн дүрмийн төслийг нийт хуульчдын дунд хэлэлцүүлэх, сайжруулах нь зүйтэй гэж үзэн хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч, шүүгч, прокурорыг багтаасан 20 төлөөлөгчид үндсэн ажлын хэсэгт сайн дураараа орж ажиллахаа илэрхийлсэн. Үндсэн ажлын хэсэг хурал дээр гарсан санал дээр үндэслэн дүрмийн төслийг бүхэлд нь хэлэлцэж сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт ажиллахаа илэрхийлсэн төлөөлөгчид боломжоороо уулзалтад биечлэн ирэх, саналаа бичгээс эсхүл цахим хэлбэрээр өгөх байдлаар оролцож байна.

Хуульчдын Анхдугаар их хурал

2013 оны 09 сарын 09 2665 удаа нээгдсэн

Хуульчдын Анхдугаар их хурал 2013 оны 9 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Их хурлын эхний өдөр хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг төлөөлөгчдөд хүргэж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар үг хэлсэн. Дараа нь Хурлын дэгийг хэлэлцэж баталлаа. Хурлын даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, дэд даргаар Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Ц.Цогт нарыг төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгов. Хурлын эхний өдрийн төгсгөлд Хуульчдын холбооны дүрмийг хэлэлцэж эхэлсэн ба, тус дүрмээр Хуульчдын холбооны зохион байгуулалт, албан тушаалтнуудын бүрэн эрх, үйл ажиллагаатай холбогдсон хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулах юм.

Хуульчдын анхдугаар их хурал 2013 оны 9 дугаар сар 6-нд болно

2013 оны 08 сарын 14 2680 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ та бүхэнд Хуульчдын анхдугаар их хурлын талаарх мэдээллийг хүргүүлж байна.

Түүнчлэн Хурлын тов зарлах тухай сайдын тушаал, төлөөлөгч сонгох зааврын хамт хүргүүлж байна. Удахгүй төлөөлөгч сонгох талаар танилцуулга явуулна. 

Хуульчдын анхдугаар их хурал

2013 оны 9 дугаар сар 6-нд болно

 

Хуульчийн шалгалтыг үнэлж дүгнэх зорилготой цахим судалгаа

2013 оны 08 сарын 14 2659 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ,


Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгээс хуульчийн шалгалтыг үнэлж дүгнэх зорилготой цахим судалгаа явуулж байгаа юм.
Одоогоор уг судалгааг 650 гаруй хуульч бөглөсөн боловч үүнээс зөвхөн 24 нь л шүүгчид байна. Шүүгчдийн байр суурь маш чухал учир та Бүхэн судалгаа бөглөхийг уриалж байна. 

Cудалгааны хаяг: https://www.surveymonkey.com/s/97C73BF

Баярлалаа. 


ОУ-ын шүүгчдийн холбооны Судалгааны асуулга

2013 оны 08 сарын 13 2620 удаа нээгдсэн

Жил бүр ОУ-ын шүүгчдийн холбооны хуралдааны зэрэгцээний Шүүхийн бие даасан байдал, Эрүү, Иргэн, Нийгмийн /захиргаа/ эрх зүйн чиглэл гэсэн 4 судалгааны комиссоос урьдчилан бэлтгэсэн Асуулгын хүрээнд хэлэлцүүлэг бэлтгэж үр дүнг нь нэгтгэн гаргаж, гишүүдийнхээ мэргэжлийн болон зохион байгуулалтын ажилд тус нэмэр болгох зорилгоор тарааж, нийтэлдэг билээ.

Энэ жилийн Иргэний эрх зүйн чиглэлийн судалгааны Комиссоос ирүүлсэн Асуулгыг жишээ болгон /орчуулж/ та бүхэнд танилцуулж байна.

 

Шүүгчдийн холбоо БНСУ-ын шүүхийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

2013 оны 07 сарын 15 2719 удаа нээгдсэн

БНСУ-ын Үндэсний шүүхийн Захиргааны сайд, шүүгч Ча Хан-Сун нь Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн урилгаар 2013 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.

Энэ айлчлалын хүрээнд Монголын шүүгчдийн холбооны Тэргүүн Б.Батцэрэн, УЗ-ын гишүүн /гадаад харилцаа хариуцсан/ Ц.Цогт нар хүлээн авч, уулзалт ярилцлага хийсэн бөгөөд холбооны үйл ажиллагааг танилцуулж цаашид тус улсын шүүгчдийн ижил төстэй байгууллагатай харилцаа тогтоох талаар санал солилцов. Ташрамд дурьдахад одоогоор тус улсын шүүгчдийн хувьд албан ёсны сайн дурын төрийн бус байгууллага байхгүй юм байна.

 

Эрхэм гишүүд та бүхэн БНСУ-ын шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааны талаарх Орос, Англи, Солонгос хэл дээрх товхимолын Шүүгчдийн холбооноос авч танилцана уу.

 

Удирдах зөвлөл

Гавьяат Хуульч М.Дамирансүрэн

2013 оны 07 сарын 09 2728 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Манай холбооны гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн шүүгч маань өөрийн бүхий л насаар хуулийн байгуулагад ажиллаж бүтээсэн үйлсийнхээ үр шимийг хүртэн Өнөөдөр Монгол Улсын Гавьяат Хуульч боллоо. М.Дамирансүрэн шүүгчдээ нийт гишүүдийн өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энхийг хүсье.

 


Удирдах зөвлөл

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

2013 оны 07 сарын 01 4279 удаа нээгдсэн

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ[1]

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

          1.1. Монголын Шүүгчдийн Холбоо нь /цаашид Холбоо гэх/ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагааны ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Олон улсын Холбоо, гадаад орны шүүгч, хуульчдын зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллах үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус, мэргэжлийн төрийн бус байгууллага мөн.

 

          1.2. Холбооны оноосон нэр нь "Монголын шүүгчдийн холбоо”, албан ёсны хаяг нь Монгол Улс, 15170, Улаанбаатар хот, 40, 50 мянгат-1, Ж.Самбуугийн гудамж, Улсын Дээд шүүхийн байр байна.



[1] Монголын шүүгчдийн холбооны 2013 оны 5 дугаар сарын 02 –ны өдрийн Их хурлаар баталсан.



Удирдах зөвлөлийн хурал боллоо.

2013 оны 06 сарын 20 2778 удаа нээгдсэн

2013 оны 6 дугаар сарын 19 -ны өдөр Холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-Их хурлын шийдвэрийн төслийг нягтлаж, гишүүдэд хүргэх /дүрмийн өөрчлөлт, татварын хэмжээ тогтоосон шийдвэр, салбар хороодын шинэчилсэн зохион байгуулалт, сэтгүүлийн санхүүжилт гэх мэт/

-Олон улсын шүүгчдийн холбооны 56 дугаар хуралдаанд төлөөлөгч илгээх асуудал

-Зарим салбар хороодоос болон гишүүдээс ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх

-Энэ жил сувилалд амраах гишүүдийн тоо, шалгуурыг тогтоох гэх мэт

 

Удирдах зөвлөл

Судалгааны товч дүн

2013 оны 06 сарын 14 2725 удаа нээгдсэн

223 шүүгчд (нийт шүүгчдийн 50 орчим хувь) -ээс авсан судалгаагаар 89.5 хувь нь Facebook-т өөрийн данстай бөгөөд идэвхтэй/идэвхгүй байдлаар ашигладаг, 10.5 хувь огт бүртгэлгүй. Харин 13 шүүгч твиттер идэвхтэй ашигладаг, 91 шүүгч твиттерт данстай боловч ашигладаггүй гэсэн байна. 

Зарлал /Их хурал болох огноо, цагт өөрчлөлт орсон тухай/

2013 оны 04 сарын 29 2761 удаа нээгдсэн

 

 

Өмнө нь холбооны Их хурлыг 2013 оны 5 дугаар сарын 01 –ны өдрийн 15:00 цагт хийхээр товлосон байсан боловч, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс уг өдөр, цагт “шүүгчдийн хүрээнд хэлэлцүүлэг” зохион байгуулахаар болжээ.

Тиймээс 2013-05-02 –ны өдөр “анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнхийгдэж дууссаны дараа Холбооны Их хурлыг үргэлжүүлэн зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг та бүхэнд мэдэгдье.

 

Удирдах зөвлөл

2013 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр



Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах "төсөл"

2013 оны 04 сарын 21 2897 удаа нээгдсэн

Их хурлаар хэлэлцэх асуудлын нэг болох тус холбооны Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг төсөл хэлбэрээр Холбооны www.judge.mn веб сайтын /гишүүдийн нэвтрэх хэсэгт/ Хэлэлцүүлэгийн булангын "Шүүгчдийн холбооны үйл ажиллагаа" хэсэгт "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл" нэртэй оруулсан болно.

Гишүүд та бүхэн хэлэлцүүлгийн уг хэсэгт нэвтэрч төслийн талаар саналаа өгнө үү

Урилга---Холбооны Их Хурал---Улаанбаатар хот---2013.05.01

2013 оны 04 сарын 21 2896 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ,

 

            2013 оны 5 дугаар сарын 01 –ны өдрийн Лхагва гарагт Улаанбаатар хотод “Монголын Шүүгчдийн холбоо” ТББ анх удаа нийт гишүүдээ биечлэн оролцуулсан Их хурлыг зохион байгуулах гэж байна.

            Удирдах зөвлөлийн 2013-04-12–ны өдрийн шийдвэрээр Их хурлаар холбооны өмнө тулгамдсан болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтоосон.

            Үүнд:



ХУУЛЬ-ХЭРЭГЖИЛТ: уулзалтын УРИЛГА

2013 оны 04 сарын 19 2906 удаа нээгдсэн

 

Зохион байгуулагч: Монголын шүүгчдийн холбоо ТББ, 6/12 Клуб

Огноо: 2013 оны 4 дүгээр сарын 23 –ны өдрийн Мягмар гараг, 17:30 цагт

Байршил: Хууль зүйн Үндэсний хүрээлэн, 304 тоот танхимд

 

Шүүхийн тогтолцоо, бүтэц, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлсон шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эдгээр хуулиуд дахь "шүүгчдэд” олгогдсон эрх, хүлээлгэсэн үүрэг хариуцлагуудын талаар хэлэлцэх, эхнээс нь зөв хандлагаар асуудалд хандах зорилгоор Шүүгчдийн холбооноос 2013 оны 4 дүгээр сарын 23 –ны өдрийн Мягмар гарагт Гишүүдийн хүрээнд зохион байгуулах хэлэлцүүлэгт Таныг урьж байна.

            Хэлэлцүүлэгийг Улаанбаатар хотод

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2013 оны 04 сарын 08 3091 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбоо нь 1998 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан, Олон Улсын шүүгчдийн холбооны гишүүн бөгөөд  одоо анхан, давж заалдах болон хяналтын шатны нийт шүүхийн 390 орчим шүүгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, Олон Улсын Шүүгчдийн холбооны болон гадаад орны шүүх, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн зорилго”-ыг биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм. 

Холбооны Их Хурал---Улаанбаатар хотод

2013 оны 04 сарын 08 2847 удаа нээгдсэн

 

САЛБАР ХОРООД, ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

 

Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийт шүүгчдийг цуглуулж, хуралдаан зохион байгуулах гэж байгааг тохиолдуулан Холбооны Удирдах зөвлөлөөс энэ үеэр Их  Хурлыг Улаанбаатарт хуралдуулж, дүрмийн өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.

Тиймээс та бүхэн Их Хурлаар хэлэлцүүлэх асуудлын талаар саналаа ирүүлнэ үү. 

 Жич: Дүрэмд оруулах “өөрчлөлтийн төслийг” тусад нь нийтэлж танилцуулна.

 

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

“Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш”-ийн гэрчилгээ гардан авлаа

2013 оны 03 сарын 28 2863 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны 2012 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан Ёс зүйн багш урьж сургалт явуулах, ёс зүйн сургагч багш сонгон шалгаруулах, бэлтгэх ажлын зохион байгуулах ажлын хүрээнд ёс зүйн сургагч багшаар бэлтгэгдэж буй Нийслэлийн  шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Т.Өсөхбаяр, Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Нийслэлийн Захиргааны  хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Багануур дүүргийн шүүхийн  шүүгч Т.Ганчимэг, Дундговь аймгийн шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Халиунаа, Налайх дүүргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг нар Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн “Хуульчийн үргэлжилсэн сургалтын сургагч багш бэлтгэх” сургалтад 5 өдөр оролцов.  

Сургалт нь

1.    Хүний эрхийг хамгаалах үндсэн механизм

2013 оны уулзалт Укриан Улсад болно

2013 оны 02 сарын 22 2813 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны 2013 оны уулзалт Укриан Улсын Ялта хотод 2013 оны 10 дугаар сарын 5-10 -ны хооронд зохион байгуулагдахаар тогтжээ.

"Хэлэлцүүлэг /Эрүүгийн хууль/

2013 оны 01 сарын 06 2871 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ

Та бүхэнд шинэ оны мэнд хүргье

“Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах” ажлын явцад эхнээс нь шүүгч бид өндөр идэвхи, оролцоотой байх талаарх тус холбооны гишүүн, УДШ–ын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн санаачлагыг холбооны Удирдах Зөвлөл дэмжиж энэ талаар хэлэлцүүлэг явуулж байна.

Монголын шүүгчдийн холбоо Олон шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элссэн дэлгэрэнгүй танилцуулга

2012 оны 12 сарын 25 3108 удаа нээгдсэн

Шударга Ёсны хэмжүүр сэтгүүлийн 2012 оны 12 сар №09 /009/


МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Ц.ЦОГТ-той хийсэн ярилцлага

 

Сайн байна уу, сайн явж ирсэн үү, юуны түрүүнд Монголын шүүгчдийн холбоо Олон шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элссэнд баяр хүргъе.Олон улсын шүүгчдийн холбоог танилцуулахаас яриагаа эхлэх үү.

За тэгье. АНУ-ын Вашигтон хотод болсон Олон улсын шүүгчдийн холбооны 55-р уулзалтад Монголын шүүгчдийн холбооны төлөөлөл оролцож, тус холбоонд Монгол шүүгчдийн холбоо жинхэнэ гишүүнээр элслээ. Олон улсын шүүгчдийн холбоо нь 1953 онд Австри улсын Зальцбург хотноо тухайн үеийн Европын зарим улсын шүүгчдийн санаачлагаар анх үүсгэн байгуулагдсан.

Тус холбооны гол зорилгыг улс орнуудын шүүгч нарын бие даасан, хараат бус байдлыг хангах замаар дэлхий нийт даяар шударга ёсыг хөхүүлэн дэмжих явдал гэж тодорхойлсон. 2012 оны 11 дүгээр сарын байдлаар Олон улсын шүүгчдийн холбоо нь 5 тивийн 78 улсын шүүгчдийн холбоог эгнээндээ нэгтгэн ажиллаж байна. Олон улсын шүүгчдийн холбоо нь хувь шүүгч хүнийг бус гагцхүү улс орнуудын шүүгчдийн холбоог гишүүнээр элсүүлдэг, улс төрийн бус олон улсын байгууллага юм.

Олон Улсын шүүгчдийн холбооны хуралдааны талаар Вашингтон хотоос мэдээллэж байна.

2012 оны 11 сарын 14 2928 удаа нээгдсэн

 “Монголын шүүгчдийн холбоо” ТББ –ыг Олон улсын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсүүлэх хүсэлт гаргаж, түүнд шаардагдах нарийн процессыг хангах ажил бараг 2 жилийн хугацаанд явагдсан бөгөөд энэ өдрүүдэд тус холбооны төлөөлөл Олон улсын шүүгчдийн холбооны 55 дугаар уулзалтад өөрсдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр оролцож байгаа билээ.

Олон улсын шүүгчдийн холбооны 55 дугаар хуралд явна.

2012 оны 11 сарын 09 2815 удаа нээгдсэн

           Монгол шүүгчдийн холбооноос Олон улсын шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнээр элсэх өргөдөл гаргасныг судалж, дүгнэлт гаргахаар 2012 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны  өдрүүдэдОлон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлөөс төлөөлөгчөөр томилогдсон Австрали улсын Виктория мужийн Дээд шүүхийн  шүүгч Tony PagoneМонгол улсад  ажилласан билээ.

            Үүний дагуу энэ оны 11 сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд  АНУ-ын Вашингтон хотод болох Олон улсын шүүгчдийн холбооны 55 дугаар хурлаар Монголын шүүгчдийн холбоог жинхэнэ гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.

ОУ -ын шүүгчдийн холбоо хэлэлцүүлэг, санал хураалт явуулна

2012 оны 10 сарын 24 2806 удаа нээгдсэн

Эрхэм Гишүүдээ:

Монголын шүүгчдийн холбоо ТББ -ын Олон улсын шүүгчдийн холбоонд "жинхэнэ гишүүнээр элсэх" өргөдлийг судалсан Шинжээчдийн дүгнэлт, тайланг ОУ -ын шүүгчдийн холбооны Ерөнхийлөгчийн дэргэдэх хороо хэлэлцээд 2012 оны 11 сард АНУ -д болох тус холбооны 55 дугаар чуулганы Төв зөвлөлийн хуралдаанд оруулан санал хураалтад оруулахаар албан ёсоор шийдвэрлэсэн байна.

Манай холбооны төлөөлөл уг хуралд оролцож өргөдлөө хамгаалж асуултад хариулж тайлбар өгөх болно.

Шударга ёсны хэмжүүр сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.

2012 оны 10 сарын 11 2810 удаа нээгдсэн

 


 

Монголын шүүгчдийн холбоо, Монголын шүүхийн ажилтнуудын холбоотой хамтран шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, шүүхийн үйл ажиллагааг сурталчилах, шүүгч ажилтнуудынхаа  сайн туршлагыг нийтийн хүртээл болгох, гишүүдийнхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэн  гардаг мэдээлэл танин мэдэхүйн улирал тутмын “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн энэ оны 3 дугаар улирлын  07/007/  дугаар хэвлэгдэн гарлаа.

ЭМГЭНЭЛ

2012 оны 10 сарын 01 2930 удаа нээгдсэн

НҮРЗЭДИЙН СҮХБААТАР

Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Сүхбаатар нь 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Н.Сүхбаатар нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд  сургууль, 1984-1987 онд Хууль цаазны дунд сургууль, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.

Санал хураалт явагдаж эхэллээ

2012 оны 09 сарын 22 2803 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ:

Холбооны "Удирдах зөвлөл" -ийнгишүүний сул орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгавар болсон тул холбооны Дүрмийн 4.3, 7.5 -д зааснаар нэр дэвшсэн гишүүдийг Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Санал хураалт" –ийн системээр цахим санал хураалт явуулж, олонхийн саналаар шийдвэрлэх ажил эхэлж байна.

Нэр дэвшүүлж дууслаа.

2012 оны 09 сарын 16 2846 удаа нээгдсэн

 

Удирдах зөвлөлийн гишүүнд дараахь хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна. Удахгүй цахим санал хураалтаар шийдвэрлэнэ.

1.    Увс аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Алтан
2.    Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Даваагийн Уранчимэг
3.    Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг
4.    Баянгол дүүргийн шүүхийн шүүгч О.Номуулин
5.    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар
6.    Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг
7.    Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн
8.    Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Насанбуян

 

Ёс зүйн сургагч багш бэлтгэх 2 дахь шатны сургалт явагдлаа.

2012 оны 08 сарын 27 2957 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны санаачилгаар ёс зүйн сургагч багш бэлтгэх, хуульчдад зориулсан ёс зүйн сургалтын хөтөлбөрийг шинэлэг агуулга хэлбэрээр баяжуулж цаашид тогтвортой явагдах ёс зүйн сургалтын тогтолцоог бий болгох төслийг Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ сургалтын эхнийх нь 2012 оны 5 сарын 26-нд явагдсаныг мэдээлж байсан, 2 дахь шатны сургалт нь 2012 оны 8 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд явагдаж дууслаа. Сургалтад сургагч багшаар шинээр бэлтгэгдэж байгаа  шүүгч нар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ёс зүйн сургагч багш  нар оролцов.

Нэр дэвшүүлэх хугацааг сунгалаа.

2012 оны 08 сарын 27 2842 удаа нээгдсэн

Удирдах зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 29 -ны өдрийн хуралдаанаар "Удирдах зөвлөл" -ийг 1 (нэг) гишүүний сул орон тоонд нэр дэвшүүлэх хугацааг 2012-07-02 -өөс 2012-09-15 -ныг дуустал байхаар тогтоосон боловч Зуны амралт таарсан тул нэр дэвшүүлэх хугацааг 2012.09.15 -ыг дуустал сунгасан болно.

Олон улсын шүүгчдийн холбооны төлөөлөгч шүүгч Tony Pagone

2012 оны 07 сарын 17 3061 удаа нээгдсэн

 

Олон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлөөс төлөөлөгчөөр томилогдсон Австрали улсын Виктория мужын Дээд шүүхийн  шүүгч Tony Pagone Монголын шүүгчдийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, "жинхэнэ гишүүнээр элсэх өргөдлийг судалж" дүгнэлт гаргахаар 2012.07.15-20 өдрүүдэд Монголд ажиллаж байна. Хөтөлбөрийг доороос үзнэ үү.

Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хугацаа эхэллээ

2012 оны 07 сарын 02 2804 удаа нээгдсэн

 

Удирдах зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 29 -ны өдрийн хуралдааны Дүрмийн 5.7.10 дугаарт заасны дагуу "Удирдахзөвлөл" -ийг 1 гишүүний сул орон тоонд /өмнө нь Увс аймаг дахь Сум дундын шүүхээс байсан төлөөлөл нь өндөр насны тэтгэвэрт гарсан/ нэр дэвшүүлэх, санал хураалт явуулах хугацааг тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбооны гишүүдээс нэр дэвшүүлэх хугацааг 2012-07-02 -өөс 2012-08-15 -ныг дуустал байхаар тогтоосон. 

Олон Улсын Шүүгчдийн холбооны төлөөлөгчийн айлчлал

2012 оны 06 сарын 23 2833 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны Төв зөвлөлөөс манай холбооны гаргасан "жинхэнэ гишүүнээр" элсэх өргөдлийн дагуу газар дээр нь ирж байдалтай танилцан холбогдох хүмүүстэй уулзалт хийх төлөөлөгчөөр томилогдсон Австрали улсын Виктория мужын Дээд шүүхийншүүгч Tony Pagone 2012.07.15 -наас 20 -ны хооронд манай улсад хүрэлцэн ирэх гэж байна.

Шүүгчийн ёс зүйн асуудлаар семинар боллоо

2012 оны 05 сарын 28 2832 удаа нээгдсэн

2012 оны 5 сарын 26-нд Нээлттэй Нийгэм Форум Монголын Шүүгчдийн Холбоотой хамтран шүүгчдийн ёс зүйн сургагч багш нарт зориулж видео семинар зохион байгууллаа. Семинарын үеэр Японы Нагояагийн Их сургуулийн профессор Ясутомо Моригива “Шүүгчийн ёс зүйн онол, философийн  үндэс”, “Япон, Германы шүүгчдийн ёс зүйн хэм хэмжээг харьцуулсан нь” сэдвээр лекц уншиж хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Хуульчийн ёс зүй сэдвээр хууль зүйн үргэлжилсэн сургалт” видео-конференц

2012 оны 05 сарын 22 3174 удаа нээгдсэн

МЭДЭЭЛЭЛ

Япон улсын Нагоягийн их сургуулийн доктор профессор МоригивоЯсутомотой 2012.5.26-ны өдрийн 9 цагт МУИС-ийн СЭЗС–ийн  №314 тоот хурлын танхимд Хуульчийн ёс зүй сэдвээр хууль зүйн үргэлжилсэн сургалт  видео-конференц уулзалттай тул Монголын Шүүгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Улаанбаатар дахь “ёс зүйн сургагч багш” нар хүрэлцэн ирнэ үү.

Ази, номхон далай, хойд америкын бүсийн группын INTERNET-BASED MEETING

2012 оны 04 сарын 26 2821 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбооны ANAO буюу Ази, номхон далай, хойд америкын бүсийн группын INTERNET-BASED MEETING өнөө өглөө болж өнгөрлөө.

Тэргүүний салбар зөвлөлүүд

2012 оны 04 сарын 13 2825 удаа нээгдсэн

Монгол шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар 2011 онд идэвхи, санаачлагатай ажилласан Х.Сонинбаяр тэргүүнтэй Нийслэлийн шүүхийн салбар хороо, Н.Баярхүү тэргүүнтэй Хөвсгөл аймгийн шүүхийн салбар хороо, З.Энхцэцэг тэргүүнтэй Дорнод аймгийн шүүхийн салбар хороог тус тус шалгаргуулж, Өргөмжлөл, 300.000 төгрөгөөр шагнахаар шийдвэрлэлээ.

2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2012 оны 04 сарын 09 2768 удаа нээгдсэн

Холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталсан 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж байна.

International Association of Judges буюу Олон Улсын Шүүгчдийн Холбооны тухай танилцуулга.

2012 оны 03 сарын 31 2991 удаа нээгдсэн

Олон улсын шүүгчдийн холбоо нь хувь шүүгчдийг бус харин улс, үндэстнүүдийншүүгчдийн холбоо” -г эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн, олон улсын, улс төрийн бус байгууллагын хэлбэрээр 1953 онд Австри улсын Залцбург хотноо байгуулагджээ.

Олон улсын шүүгчдийн холбоо (цаашидХолбоогэх) үйл ажиллагааныхаа гол зорилгыгшүүхийн бие даасан байдал бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа бөгөөд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хамгийн чухал шалгуур мөнгэдгийг удирдлага болгож шүүхийн бие даасан байдлыг хадгалан, хамгаалах явдал гэж тодорхойлсон байдаг.

Өнөөдрийн байдлаар тус холбоо нь таван тивийн 69 улс, үндэстнүүдийн шүүгчдийн холбоо, нэгтгэлээс бүрдсэн байгууллага болсон байна.

МЭДЭГДЭЛ

2012 оны 03 сарын 14 2945 удаа нээгдсэн

2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон нэр бүхий цагдаагийн албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлогдож улмаар шүүхийн байранд эмх замбараагүй  нөхцөл байдал үүсч, шүүхийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай  холбоотойгоор шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах үндсэн зорилготой  “Монголын Шүүгчäийн холбоо”-оос дараах мэдэгдлийг хийж байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч өвчтэй, хурал давхацсан, гадаад явсан  зэрэг  шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байгаа нь шүүгдэгч , тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа явдал гэж үзэхээр байна.  Тиймээс Сүхбаатар дүүргийн  шүүх бүрэлдэхүүн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах, эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч  хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа ирүүлэхийг нийт гишүүддээ уриалж байна.

2012 оны 03 сарын 05 2878 удаа нээгдсэн

 

“Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн талаарх

хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа ирүүлэхийг нийт гишүүддээ уриалж байна.

Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал баталгаа болсон шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг цаашид улам бүр боловсронгуй болгох, институтын хувьд чадавхийг нь бэхжүүлэх, хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэчлэлийг санаачилсан. Энэхүү шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүнд уг салбарын эрх зүйн орчинг сайжруулж, боловсронгуй шаардлага тулгарч байна.

Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор шүүхийн багц хуулийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Шүүхийн хэрэглэж буй хуулийн шинэчлэл буюу гол хууль болох байцаан шийтгэх хуулиуд нь шүүхийн шинэтгэлтэй хамт боловсронгуй болгосноор шүүх эрх мэдлийн шинэчлэл цогц байдлаар хэрэгжих үндэс бүрдэнэ. Түүнчлэн, Монгол улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан орны хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд  эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг боловсронгуй болгох нь чухал юм.

            Иймээс  шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулан боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна.

                                               

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын 2011.12.28-ны 270 тоот захирамжаар байгуулсан “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажилласан Шүүгчид /эрүүгийн сургагч багш/ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалыг үндэслэн Шүүхийн шатны үйл ажиллагаатай холбогдох хэсэгт дараахь нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргаж, та бүхнээр хэлэлцүүлж байна. 

 

            Гишүүд та бүхэн бидний гаргасан саналыг судалж, ЭБШХ-д нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн өөрсдийн санал, дүгнэлтээ 2012 оны 3 дугаар сард багтаан Шүүгчдийн холбоонд ирүүлнэ үү. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эцсийн байдлаар боловсруулахад шүүгч-гишүүн бүрийн оролцоо, санал дүгнэлт чухал байх болно.

 

            “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өгөх саналыг ЭНД дарж .pdf файлаар, ЭНД дарж .doc файлаар татан авна уу. Уг төсөлтэй холбоотой саналаа салбар хороод тус бүр хэлэлцэн Холбооны www.judge.mn   веб сайтад Гишүүний эрхээр нэвтрэн орж, Хэлэлцүүлэг гэсэн хэсэгт шинээр явагдаж буй “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэгт оруулна үү.

 

 ХОЛБООНЫ ТЭРГҮҮН                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                       bataa_battseren@yahoo.com

Санал хураалт маргаашнаас буюу 2012.03.01 -нээс эхлэнэ!!!

2012 оны 02 сарын 29 2785 удаа нээгдсэн

Эрхэм гишүүдээ:

1. Удирдах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 06 -ны өдрийн хуралдааны Дүрмийн 7 дугаарт заасны дагуу "Хяналтын зөвлөл" -ийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлэхээр шийдвэрлэж, холбооны гишүүдээс нэр дэвшүүлэх хугацааг 2012-02-07 -өөс 2012-02-21 -ныг дуустал байхаар тогтоосон. Холбооны цахим хуудасны (www.judge.mn) "Хэлэлцүүлэг" хэсгийн "Шүүгчдийн холбооны үйл ажиллагаа" гэсэн доторх "Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай" гэсэн хэлэлцүүлэгт дараах гишүүдийн нэрийг дэвшүүлсэн байна. Үүнд:

Сайхан шинэлээрэй!!!

2012 оны 02 сарын 21 2754 удаа нээгдсэн

 

 

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

 

HAPPY MONGOLIAN LUNAR NEW YEAR OF THE WATER DRAGON!!!
Let all be happy in the New Year,
Let there be no suffering,
Let there be no hatred,
Only joy and well-being.

Эмгэнэл

2012 оны 02 сарын 13 2890 удаа нээгдсэн

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
ШҮҮХИЙН ШҮҮГЧ ДАВААСҮРЭНГИЙН НЯМАА

/1966-2012/

 Бидний дотны нөхөр Даваасүрэнгийн Нямаа нь 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.
Д.Нямаа нь 1966 онд Улаанбаатар хотод сэхээтний гэр бүлд төрж, 1983 онд Баянхонгор аймгийн 10 жилийн  сургуулийг, 1988 онд Монгол улсын Их сургуулийн хуулийн ангийг тус тус төгсөж,  1988-1999 оныг хүртэл Баянхонгор аймгийн АДХГЗ-ны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Хуүль зүйн зөвлөлгөө өгөх газарт өмгөөлөгч, 1999-2004 онд Дархан-Уул аймагт өмгөөлөгч, Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, 2004 оноос хойш Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байлаа.

Д.Нямаа нь шүүн таслах ажиллагааны өндөр мэдлэгтэй, ажлын дадлага туршлагатай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, төлөв даруу зан ааштай манай тэргүүний шүүгчийн нэг байлаа.

Түүний хөдөлмөрийг үнэлж, МХЗЭ-ийн  Төв Хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Дархан-50” тэмдэг, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байв.

Д.Нямаа нь шүүх, төрийн байгууллагад 24 жил үр бүтээлтэй ажиллахдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах үйлсэд оюун ухаанаа зориулсан нэгэн байлаа.
Талийгаачийн хүнлэг, ухаалаг, эгэл даруу, хөдөлмөрч, шударга зан чанар нь шүүхийн хамт олон бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Шүүгч Д.Нямаад сэтгэлийн дэм үзүүллээ

2012 оны 02 сарын 10 2716 удаа нээгдсэн

 Монголын шүүгчдийн холбооны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн салбар хорооноос Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Нямаад сэтгэлийн дэм болгож мөнгөн тусламж үзүүллээ.

Уриалга

2012 оны 02 сарын 10 2702 удаа нээгдсэн

 Уриалга

Та бидний мэргэжил нэгт нөхөр, Монголын шүүгчдийн холбооны гишүүн Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Нямаа нь хүнд өвчний улмаас Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэхийг Дархан-Уул аймаг дахь салбар хорооноос хүсчээ.  

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг хүнд өвчнийг нь даван туулахад бид бүхний сэтгэлийн болоод эд материалын туслалцаа нэн чухал тул түүнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг УРИАЛЖ байна.

Жич: Салбар хороо бүр өөрсдийн хуралдааныг зохион байгуулж хэрхэн туслалцаа үзүүлэх болсноо эргэж утсаар болон сайтаар дамжуулан даруй мэдэгдэнэ үү.

 

 

 УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

2012.02.10

 

Мэдээ

2012 оны 02 сарын 07 2739 удаа нээгдсэн

Монголын шүүгчдийн холбооны 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг цахим хуудасны гишүүний булангийн Тайлан хэсэгт шууд харахаар болон татаж авах боломжтойгоор орууллаа.  Гишүүд та бүхэн гишүүний эрхээрээ нэвтрэн орж уг тайлантай танилцана уу.

"Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай"

2012 оны 02 сарын 07 2690 удаа нээгдсэн

Удирдах зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 06 -ны өдрийн хуралдааны Дүрмийн 7 дугаарт заасны дагуу "Хяналтын зөвлөл" -ийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлэхээр шийдвэрлэж, холбооны гишүүдээс нэр дэвшүүлэх хугацааг 2012-02-07 -өөс 2012-02-21 -ныг дуустал байхаар тогтоосон.

“Хуульч” сэтгүүлийн Хуулчийн эрх зүйн байдлын тухай хуульд зориулсан тусгай дугаар хэвлэгдэн гарлаа.

2012 оны 02 сарын 03 3038 удаа нээгдсэн

         Мэдээлэл танин мэдэхүйн улирал тутмын “Хуульч” сэтгүүлийн Хуулчийн эрх зүйн байдлын тухай хуульд зориулсан тусгай дугаар хэвлэгдэн гарлаа.

       Тус сэтгүүл нь хуульчдын төлөөлөл олон нийтийн хэрэгслүүдээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байснаас түүвэрлэж эмтгэгдсэн юм.


      Тус сэтгүүлд Х.Тэмүүжин: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хариуцлагын асуудлыг чангатгана, Ц.Цогт: Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн, Г.Ганзориг: Хуулийн төслийн баталснаар шүүхийн шинэчлэлд үсрэнгүй хөгжил гарна, О.Алтангэрэл: Хууль эрх зүйн тогтолцоогоо эрүүлжүүлж чадвал улс төр эрүүл болно, Т.Шинэбаяр: Шүүхийн багц хуульд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх нь, Г.Эрдэнэбат: Шүүхийн шийдвэрийг шүүмжлэх ёсгүй, Г.Мөнхболд: Хууль үйлчлэл ялгавартай нь үнэн зэрэг  ярилцлагууд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл зэрэг багтсан байна.

СУРГАЛТЫН ЗАР

2012 оны 01 сарын 24 2714 удаа нээгдсэн

2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09.30 цагт Улсын Дээд шүүхийнхурлын танхимд Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, фикикч, философич,монгол судлаач, доктор Д.Бат-Отгон “Монголын шүүгчдийн холбоо”- ны хүсэлтээр “Монголсуу ухаан дахь хууль эрх зүйн тогтолцоо” сэдэвт илтгэл тавих тул нийт шүүгчидидэвхтэй оролцоноуу.

Шүүхийн бие даасан байдлын стандарт нэртэй эмхтгэл хэвлэгдэн гарах гэж байна

2012 оны 01 сарын 23 2704 удаа нээгдсэн

Швейцарийн шүүгчдийн "Шударга ёс" сэтгүүлийн анхны санаачлагчид болох Stephan Gass, Regina Kiener, Thomas Stadelmann нарын бичсэн Шүүхийн бие даасан байдлын стандарт нэртэй ном энэ оны 2 сарын сүүлээр хэвлэгдэн гарах гэж байна.

Уг номонд хамгийн сүүлийн үеийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлын талаарх Олон улсын гэрээ, стандарт зэрэг баримт бичгүүдийг эмхэтгэн гаргаж байгаа ажээ.

ЭМГЭНЭЛ

2012 оны 01 сарын 17 2850 удаа нээгдсэн

ХАЛТАРын БАТБАЯР

/1960-2012/

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батбаяр нь 2012оны 1дүгээрсарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан

2012 оны 01 сарын 11 3252 удаа нээгдсэн

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ

УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Улсын Дээд шүүхийн даргаар 1940-1953 онд ажиллаж байсан Шүүгч С.Цэдэнноров агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны дүн гарч 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шагнал гардуулах ажиллагаа болж өндөрлөлөө.

Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны зорилго, болзол, дүгнэх журам болон хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулсанаар эхэлсэн уг ажиллагаанд Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, гавьяат хуульч, Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Бямбаа, Академич С.Нарангэрэл, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, гавьяат хуульч Б.Сарантуяа, Нийслэлийн шүүхийн шүүгч, ажилтнууд, Монголын Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Шинэ оны баярын мэнд хүргэе

2011 оны 12 сарын 30 3057 удаа нээгдсэн

Ажлын төлөвлөгөө, тайлан ирүүлэх тухай

2011 оны 12 сарын 21 2679 удаа нээгдсэн

            Монголын Шүүгчдийн холбоо”-ны Салбар хорооноос 2011 онд хийхээр төлөвлөсөн ажил болон уг төлөвлөгөө, үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхээ дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Удирдах зөвлөл хэлэлцэж, салбар хороо тус бүрийн ажилд үнэлэлт-дүгнэлт өгөх, салбар хороодын сайн туршлагыг нийтийн хүртээл болгож, урамшуулах, мөн 2012 онд Шүүгчдийн холбооноос хийх ажлын төлөвлөгөөг боловсруулахтай холбогдуулан дараах материалыг 2011 оны 12 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү.

Шүүх шинэтгэлийн хүрээнд өргөн баригдаад байгаа багц хуулиудыг хэлэлцэх явцын тухай

2011 оны 12 сарын 20 2691 удаа нээгдсэн

 

Шүүх шинэтгэлийн хүрээнд өргөн баригдаад байгаа багц хуулиудыг хэлэлцэх явцдаа УИХ-н хууль зүйн байнгын хорооноос УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийг байгуулсны дотор бүрэлдэхүүнд нь Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын тэргүүн О.Зандраа, Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, шүүгч Б.Бат-Эрдэнэ, С.Нямжав, Д.Тунгалаг, Л.Бямбаа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, шүүгч М.Батсуурь, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Батцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, Тасгийн дарга Р.Мэндсайхан нар багтсан бөгөөд тэдгээр гишүүд санал, дүгнэлтийн төсөл боловсруулахдаа Монголын шүүгчдийн холбооны саналыг үндэслэжээ.

Сэтгүүлийн захиалга авах тухай

2011 оны 11 сарын 24 2666 удаа нээгдсэн

 

АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДАГНАСАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ТАМГЫН ХЭЛТЭС, АЛБАНЫ ДАРГА НАРТ

         Сэтгүүлийн захиалга авах тухай

             “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн IV улирлын 3 дахь хэвлэлт гарах болсонтой холбогдуулан сэтгүүлийн захиалга авч байна.

Иймд танай шүүх захиалга авах сэтгүүлийн тоог нэгтгэн гаргаж, цаашид “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлтэй хэрхэн хамтран ажиллах болон сэтгүүлд нийтлүүлэх материалын талаарх санал хүсэлтээ 2011 оны 12 дугаар сарын 10-ныөдрийн дотор Шүүгчдийн холбоонд ирүүлэхийг хүсье.

                     

ТЭРГҮҮН                                   Б.БАТЦЭРЭН

Фото зургийн уралдааны тухай

2011 оны 11 сарын 06 2619 удаа нээгдсэн

"Шударга ёсны хэмжүүр" сэтгүүлээс зарласан фото зургийн уралдаанд гишүүд та бүхэн идэвхитэй оролцоно уу.

Гишүүн та зөвхөн өөрийн авсан фото зургийг огноо тайлбарын хамт contact@judge.mn эмайл хаягаар илгээхэд болно. Бид таны зургыг тайлбарын хамт www.judge.mn сайтын Гишүүдийн хэсгийн Зургийн цомог гэсэн хэсэгт байрлуулах болно.

Холбооны www.judge.mn вэб сайтын ашиглалтын талаар

2011 оны 10 сарын 28 2675 удаа нээгдсэн

Холбооны веб сайт ажиллаж эхэлснээс хойш уг сайтны “Гишүүний булан” –г хэрхэн ашиглах, нэвтрэх нэр, нууц үгийн талаар Салбар хороодын дарга нарт болон е-майл хаягтай бүх гишүүдэд заавар явуулсан боловч вэб сайтын ашиглалт муу байна.

Холбооны үйл ажиллагааны нилээдгүй хэсэг нь түүний дотор зарим шийдвэр гаргах үйл ажиллагаа энэхүү веб сайтын тусламжтайгаар (гишүүдийн цахим санал хураалтаар) явагдах тул сайн дураар хүсэлтээ гаргаж манай холбоонд элссэн шүүгчдийн хувьд уг сайтыг хэрэглэдэг байх нь зайлшгүй шаардлага юм.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан

2011 оны 10 сарын 19 3024 удаа нээгдсэн

Жич: Та бүхэн илтгэлүүдээ  association_judges@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн”

2011 оны 10 сарын 07 2667 удаа нээгдсэн

”Хуулийн байгууллагууд шинэчлэлд бэлэн” Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд хийсэн ярилцлага

2011-10-07

сэтгүүлч Т.Ёсөн-Эрдэнэ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогтыг “Ярилцах танхим”-даа урилаа.

 

 -Шинэ шүүх байгуу­лагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөд­рийг хүртэл ямар асуудлууд тулгарч байв. Ажил хэр урагштай байна вэ?

 

-Монгол Улсад Захир­гааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн шүүхийн дагнасан тогтолцоог бүтцийн хувьд бүрэн болгож манай шүүх байгуулагдсан. Энэ шүүх  анхан шатныхаа шүүхүүдэд шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны хэргийн оролцогчдын зүгээс алдаа, мадагтай болсон гэж үзээд гаргасан гомдлын дагуу шийдвэрлэдэг. Үндсэн ча­нар­таа нэг талаасаа шүүхэд хандаж байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдүүдийн гомдлыг барагдуулах, нөгөө талаас мэргэжлийн хоёр дахь шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхэд гарч болзошгүй алдааг засаж залруулах гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Ийм шүүх байгуулагдсанаар өнөөдрийг хүртэл ажлын хувьд нэлээд ачаалалтай байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлснээс хойш энэ сарын 1-ий байдлаар 300 гаруй хэрэг хүлээж аван шийдсэн байх жишээтэй.

ЭМГЭНЭЛ

2011 оны 10 сарын 03 2662 удаа нээгдсэн

Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч Ш.Загдаа нь 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Хуулийн төсөлд санал өгөх ажлын явцын тухай

2011 оны 08 сарын 26 2714 удаа нээгдсэн

Нийт салбар хороодын Тэргүүнүүд болон Гишүүдэд,

Холбооноос УИХ -д өргөн баригдсан хуулийн төслийн талаар Салбар хороодоос санал авах ажил удаашралтай байна.

Саналаа ирүүлээгүй Салбар хороодын тэргүүнүүд (ЗХДЗШШүүх, Чингэлтэй дүүргийн, Баянхонгор, Булган, Ховд аймгийн салбараас бусад) яаралтай нэгтгэж ирүүлэх хэрэгтэй байна.
Түүнчлэн 2011.08.29 гэхэд Холбоонд сайн дураар элсэх хүсэлтээ гаргасан нийт гишүүдийг Холбооны веб сайтад бүртгэн нэвтрэх эрхийг нээж, бүртгүүлсэн емайлаар нь заавар явуулах болно. Холбооны веб сайтын Хэлэлцүүлэг хэсэгт нийт салбар хороодоос ирүүлсэн саналыг хууль тус бүрээр нь оруулсан байгаа бөгөөд гишүүд уг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцох хэрэгтэй байна.

Холбооны www.judge.mn вэб сайтын Гишүүний буланд нэвтрэх эрхийн талаар

2011 оны 07 сарын 28 2779 удаа нээгдсэн

 

Тус холбоо өөрийн веб сайтаа 1) олон нийт болон 2) гишүүдэд зориулсан хэсэг гэсэн тус тусдаа хоёр өөр мэдээлэл, боломж агуулсан байдлаар хийсэн. Үүнд:

1. Олон нийтэд зориулсан хэсэг нь тус холбооны танилцуулга, дүрэм журам, үйл ажиллагааны чиглэл, шинэ мэдээ, мэдээлэл зэргийг агуулсан байгаа. Мөн түүнчлэн уг сайтын “Холбоо барих” гэсэн хэсгээр сонирхсон этгээд холбооны зохих ажилтантай холбогдох боломжийг бүрдүүлсэн төдийгүй шаардлагатай зарим мэдээллийг Англи хэлээр English гэсэн хэсэгт оруулсан, Олон улсын шүүгчдийн холбооны веб сайтад холбосон байгаа болно.

Нөгөөтэйгүүр, тус холбооны “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн дугааруудыг нэгбүрчлэн бүрэн эхээр нь нийтлэж (жич: шинэ дугаар гарах бүрт өмнөх дугаарыг сайтад нийтлэнэ) олон нийт болон гишүүдийн хүртээл болгож байхаар хийсэн болно.

ЭМГЭНЭЛ

2011 оны 07 сарын 22 2722 удаа нээгдсэн

ЭМГЭНЭЛ

Монголын шүүгчдийн холбооны ахмад гишүүн, Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгч Нямын Мөнхөө нь 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир зуурдаар нас нөгчлөө. Н.Мөнхөө нь 1986 онд Монгол улсын Их сургуулийн Нийгмийн ухаан Факультетийн хуулийн ангийг төгсөн эрх зүйч мэргэжил эзэмшиж, Монгол улсын шүүхийн шүүгчийн "дэд түшээ" зэрэг дэвтэй ажиллаж байсан юм.

 

Санал ирүүлсэн байдлын явц

0000 оны 00 сарын 00 2709 удаа нээгдсэн

Хîëáîîíоос зохион байгуулсаны äàãóó Шүүх шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн барèãäààä áàéãàà áагц хуулèóäûí òºñºëä òîãòîîñîí õóãàöààíä ãèø¿¿äèéíõýý äóíä õýëýëö¿¿ëýã çîõèîí áàéãóóëæ, õîëáîãäîõ ñàíàëàà èð¿¿ëñýí Áóëãàí, Õîâä, Çàõèðãààíû õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí Ñàëáàð çºâëºë, òýäãýýðèéí òýðã¿¿í¿¿äýä òàëàðõëàà èëýðõèéëüå.

 

Ñàëáàð çºâëºë¿¿äýýñ èð¿¿ëñýí ñàíàëòàé òà á¿õýí ñàéòûí “Õýëýëö¿¿ëýã” õýñýã ð¿¿ íýâòýð÷ òàíèëöàæ áîëîõîîñ ãàäíà ººðñäèéí ñàíàëàà äàðóé èð¿¿ëýõèéã õ¿ñüå.

 

                                                  ÓÄÈÐÄÀÕ ÇªÂËªË   

Монголын Шүүгчдийн холбоо анх удаа өөрийн цахим хуудастай боллоо

0000 оны 00 сарын 00 2712 удаа нээгдсэн
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монголын Шүүгчдийн холбоо анх удаа өөрийн гэсэн www.judge.mn цахим хуудастай боллоо. Энэ нь холбооны түүхэнд маш чухал тэмдэглүүштэй үйл явдал болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрхэм гишүүн та энэхүү цахим хуудсаар дамжуулан тус холбооны өдөр тутмын үйл ажиллагааны мэдээ мэдээллийг авахаас гадна тэргүүн болон удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэр, хуралдааны тэмдэглэл, тайлан мэдээг мөн цаг алдахгүй харж болох юм.

Шинэ шүүх үүдээ нээлээ

0000 оны 00 сарын 00 2863 удаа нээгдсэн

2004 оны 6 дугаар сарын 01-нд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан билээ. Захиргааны байгууллага,албан тушаалтны хууль бус үйлжиллагаанаас иргэний зoрчигдсoн эрхийг хамгаалж, сэргээн тогтоох нь энэ шүүхийн зорилго болдог.

“Шүүхийн шинэчлэл ба шударга ёс” сэдвээр чууллаа

0000 оны 00 сарын 00 2753 удаа нээгдсэн

Монгол Улсын Ерөнхийлoгчийн санаачлагаар Улсын Дээд шүүх, Засгийн газар, Улсын Ерөнхий прокурорын газар хамтран “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” чуулганыг 2011 оны 4 дүгээр сарын 14-15-нд зохион байгууллаа.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: