Монголын Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын туслах сонгон шалгаруулж ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага, ур чадвар:
- Ерөнхий шаардлага
Боловсрол
- Эрх зүйч эсхүл сэтгүүлчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх;
- Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн чиглэлээр болон олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож байсан бол давуу тал болно.
Ур чадвар
- Албаны бичиг баримт төлөвлөх, боловсруулах чадвартай байх;
- Компьютерын хэрэглээний программуудыг зохих түвшинд эзэмшсэн, цахим орчинд ажиллах чадвартай байх.
- Тусгай шаардлага
- Программ хангамжийн дизайн, хэвлэлийн эх бэлтгэх чадвартай, Англи хэлтэй бол давуу тал болно.
Хандлага
- Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай;
- Ажлын ачаалал даах, хариуцлагатай ажиллах чадвартай;
- Эмх цэгц сайтай;
- Бусадтай зөв зохистой харилцах харилцааны соёлтой;
- Шинийг санаачлах, идэвх зүтгэлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Монголын Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах; -Удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
- Удирдах зөвлөлөөс баталсан төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;
- Гүйцэтгэлийн мэдээ тайланг боловсруулах, тайлагнах;
- Салбар хороо, дэд хороодын үйл ажиллагааг зохион байгуулахад туслах;
- Холбооны хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад туслах.
Таны эзэмшсэн мэргэжил, ур чадвар дээрх ажлын байрны шаардлагад нийцэж байгаа бол 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө contact@judge.mn гэсэн цахим хаягаар материалаа ирүүлнэ үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Товч намтар /өөрийн мэргэжил, туршлага, ур чадвар, хандлагыг харуулах үйл ажиллагааг багтаана/;
2.Төрийн албан хаагчийн анкет;
3.Нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн диплом, түүний хавсралтын хуулбар.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА