70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО АНУ-ЫН ШҮҮХИЙН СПУРЛОК САНТАЙ ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монголын Шүүгчдийн Холбоо АНУ-ын Шүүхийн Спурлок сантай хамтран Монгол Улсын шүүхийн тогтолцоонд шүүгчийн ёс суртахууны эрхэм чанар, ёс зүйт манлайлал, мэргэжлийн хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Уг төслийг АНУ-ын Жон Темплетоны сангийн санхүүжилтээр, Техас мужийн  Шүүхийн Спурлок сантай хамтран хэрэгжүүлэх юм.

Төсөл нь Монгол Улсын шүүхийн тогтолцоонд шүүгчийн ёс суртахууны эрхэм чанар, ёс зүйт манлайлал, мэргэжлийн хариуцлагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, энэ чиглэлээр олон улсын туршлага, арга зүйг нутагшуулахад чиглэнэ.

Төсөл 2026 оны 8 дугаар сарын 3-наас 2029 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төслийн хамтын ажиллагааны гэрээний төслийг Монголын Шүүгчдийн Холбооны Тэргүүн Д.Батбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Адъяасүрэн, Н.Оюунтуяа, Д.Батцэцэг, Э.Энхзаяа, шүүгч Г.Нямсүрэн, Холбооны Ажлын албаны төлөөлөл болон АНУ-ын Шүүхийн Спурлок сангийн захирал, шүүгч Мэттью Райт, туслах шүүгч Дэвид Моррисон, “Ганзориг консалтинг” сангийн захирал, шүүгч асан Г.Ганзориг нар хэлэлцэж, талуудын саналыг нэгтгэн боловсрууллаа.

Монголын Шүүгчдийн Холбоо болон АНУ-ын Шүүхийн Спурлок сан төслийн хамтын ажиллагааны гэрээнд 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Гэрээнд гарын үсэг зурахтай холбогдуулан төслийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн болон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд үзүүлэх ач холбогдлын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зохион байгуулна.

Хэвлэлийн хурлын үеэр төслийн Монгол болон АНУ-ын талын төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулна.

Эх сурвалж:

Монголын Шүүгчдийн Холбооны Ажлын алба

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО АНУ-ЫН ШҮҮХИЙН СПУРЛОК САНТАЙ ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ