“Монгол Улсын Шүүхийн тухай”
хуульд өгөх санал:
Хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг хасах
Хуулийн төслийн 6.9-д “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах” гэж нэмэх.
Хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.1.9-д “Ерөнхий шүүгчид” гэсний өмнө “тухайн шатны шүүхийн” гэж нэмэх
Ерөнхий шүүгчид чөлөө олгохтой холбоотой харилцааг хэрхэн шийдвэрлэхийг хуулийн төслийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д тодорхой зохицуулалт оруулах
Хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсгийг хасах
Хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтуудыг хасах. Эдгээр зохицуулалт шүүх байгуулах тухай хуульд орвол зохих заалт.
Хуулийн төслийн 6 дугаар бүлэгт “анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх”-ийг тусгаагүйг нарийвчлан зохицуулалт оруулах шаардлагатай байна.
Хуулийн төслийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт “Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно” /Шүүгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20.3/ гэж нэмэх
Хуулийн төслийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “аль хуульд заасан, ямар төрлийн хариуцлага хүлээлгэх”-ийг тодорхой тусгах.
Хуулийн төслийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгээс “хоёр жилд 1 удаа” гэснийг хасах. Учир нь 1/ одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.12-т энэ агуулгаар хуульчилсан. 2/ Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д ч мөн адил энэ агуулгаар тусгасан байх тул хэвээр үлдээх санал.
Хуулийн төслийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг “Шүүгчид зэрэг дэв олгохдоо эрхэлж буй албан тушаал, шүүгчээр ажилласан хугацаа, мэргэшлийн ур чадвар, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзан үзнэ” гэж өөрчлөн найруулах.
Хуулийн төслийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсгийн хугацааг багасгах.
Хуулийн төслийн 70 дугаар зүйлийн 70.2-т “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах” гэсэн агуулгыг нэмж оруулах.
Хуулийн төслийн 78.4 дэх хэсгийн зохицуулалтаас Ерөнхий зөвлөлийн даргыг нийт гишүүдийн дотроос сонгох уу, зөвхөн орон тооны гишүүдийн дотроос сонгох уу гэдэг нь ойлгогдохгүй байх тул ойлгомжтойгоор хуульчлах.
Хуулийн төслийн 78 дугаар зүйлийн 78.9 дэх хэсэгт заасан ёс зүйн дүрмийг өөр этгээд батлан гаргах нь зохистой.