70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Зөвлөмж

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР

ХОРООДЫН ТЭРГҮҮН НАРТ

Монголын Шүүгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Хурлын тогтоолоор батлагдсан “Тэргүүнд нэр дэвшүүлэх, санал хураах ажлыг зохион байгуулах, саналын дүнг нэгтгэх тооллогын комисс”-ын гишүүн, шүүгч О.Номуулин, Т.Бадрах, Г.Билгүүн, А.Мөнхзул, М.Алдар нараас дараах танилцуулга болон зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. Нэр дэвшүүлэх ажиллагаа зохих ёсоор явагдаж, Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, П.Соёл-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нар нэр дэвшсэнээс шүүгч П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар өөрийн хүсэлтээр татгалзсан болно.

Иймд Шүүгчдийн холбооны тэргүүнд нэр дэвшсэн Ж.Оюунтунгалаг, Д.Эрдэнэбалсүрэн нарын танилцуулгыг хүргүүллээ.

2. Санал хураах ажлыг тухайн салбар хорооны тэргүүн гардан хариуцаж (Ерөнхий шүүгч нар болон Тамгын газрын даргатайгаа зөвшилцөн 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулах) гишүүдийнхээ тоогоор саналын хуудас бэлтгэн, гишүүдийн саналыг нууцаар хурааж, бүх саналын хуудсыг дугтуйнд хийж, лацдаад Холбооны гүйцэтгэх захирал М.Дамирансүрэнгийн (утас:99266018) нэрээр хаяглан хүргүүлэхийг зөвлөж байна.

Санал хураах ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор явуулж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор битүүмжилсэн баримтаа ирүүлэхийг хүсье.

Нэр дэвшүүлэх, санал хураах ажлыг зохион байгуулах,

Тооллогын комиссын гишүүд

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр

Сэтгэгдэл бичих

Зөвлөмж