70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Монголын шүүгчдийн холбооны салбар

 Монголын Шүүгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хурал 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болж, Холбооны Тэргүүнийг сонгох сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэж, нэр дэвшүүлэх, санал хураах хугацааг тогтоож, тооллогын комиссыг А.Мөнхзул, М.Алдар, А.Сарангэрэл, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Өлзийжаргал нарын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан, Шүүгчдийн Холбооны “Тэргүүнд нэр дэвшүүлэх”-ийг нийт салбар хороодын хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр хүртэлх хугацаанд явуулахад:

      Улсын Дээд шүүүхийн шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа нарыг Монголын шүүгчдийн холбооны Тэргүүнд нэр дэвшүүлснээс шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Ц.Цогт, Н.Оюунтуяа, Н.Амарзаяа, Д.Эрдэнэбалсүрэн нар өөрийн хүсэлтээр татгалзлаа. Иймд Шүүгчдийн холбооны Тэргүүнд нэр дэвшсэн Ж.Оюунтунгалагийн танилцуулгыг үүгээр хүргүүлж байна.

      Санал хураах ажлыг тухайн Салбар хорооны Тэргүүн хариуцаж /Ерөнхий шүүгч нар, Тамгын газар /хэлтэс/-ийн даргатайгаа зөвшилцөн/ 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулан 2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРӨӨС 24-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛХ ХУГАЦААНД явуулна. Санал хураахдаа гишүүдийнхээ тоогоор саналын хуудас /цаас/ А-5 хэмжээтэй бэлтгэн /баталгаажуулж/, саналыг нууцаар хурааж, санал хураалтад оролцох ёстой гишүүд, үүнээс оролцсон гишүүдийн тоо, хэрэв оролцоогүй гишүүн байвал нэр, шалтгааныг бичсэн… албан бичгийн хамт санал хураасан материалыг Шүүгчдийн Холбооны Ажлын албанд /М.Дамирансүрэнгийн нэрээр/ хаяглан яаралтай ирүүлэхийг зөвлөж байна.

            Санал хураалтын нэгдсэн дүнг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж, Удирдах зөвлөлийн хурлаар баталгаажуулан нийт гишүүдэд мэдээллэх болно.

ЖИЧ: Санал хураах хуудсанд: “НЭР ДЭВШСЭН Ж.ОЮУНТУНГАЛАГ”

1.ДЭМЖСЭН  2. ДЭМЖЭЭГҮЙ гэж бичиж, аль нэгийг нь дугуйлна.

Санал хураах, ажлыг зохион байгуулах, тооллогын комисс

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр

Сэтгэгдэл бичих

Монголын шүүгчдийн холбооны салбар