70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдааны тойм

2020 оны 12 дугаар сарын 18                                                      Улаанбаатар хот

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан Zoom программаар зохион байгуулагдаж зарим гишүүд онлайнаар оролцов. Тус хуралдаанд Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч урилгаар оролцов. Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. Засгын газрын  өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн явцын талаарх мэдээллийг Холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг танилцуулав.
  2. Шүүхийн тухай хуульд шүүгч-гишүүд санал өгөх талаар Удирдах зөвлөл шийдвэрлэв.
  3. Тус холбоог төлөөлж 2021 онд Олон нийттэй харилцах ажиллагааг зохион байгуулах шүүгч-гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулах болов. /тус ажлын хэсэгт оролцож ажиллах шүүгч нарын саналыг авна/
  4. Мөн холбооны вэб сайтад өөрчлөлт, баяжилт хийх ажлыг Удирдах зөвлөлийн гишүүн З.Ганзоригт хариуцуулав.

Сэтгэгдэл бичих

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдааны тойм