70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Монгол Улсын Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдаан болов

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнд 13 дахь жилдээ зохион байгуулжээ.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн энэ жилийн уралдааны II шатны шалгаруулалтад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид цахимаар оролцож “Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахад анхаарах зарим асуудал” /анхан шатны шүүхийн жишээн дээр/ сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ТУСГАЙ байрт шалгарсан байна.

Энэхүү уралдааныг Чимид сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын дээд шүүх, ШУА-ийн Философийн хүрээлэн, Удирдлагын академи, Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр, Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйт ёс” сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легал Дата” зэрэг байгууллагууд хамтран жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалтай.

 

Сэтгэгдэл бичих

Монгол Улсын Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдаан болов