70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МШХ-ны Удирдах Зөвлөлийн тойм

Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Zoom программаар зохион байгуулагдаж хуралдаанд холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Гандансүрэн, гүйцэтгэх захирал Т.Туяа нар биечлэн, гишүүн З.Ганзориг, Ш.Оюунтуул, Т.Бадрах, Л.Баатар нар онлайнаар оролцов. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулснаар гишүүдийн саналаар уг хүсэлтийг нь баталгаажуулж, сонгуулийг жич товлох,

2.Холбооны сайтын өөрчлөлт, шинэчлэлт, үйлчилгээний зардалтай холбоотой асуудлыг гишүүн З.Ганзориг танилцуулж, цаашид сайтын баяжилт, шинэчлэлт болон холбооны Zoom программын зөвшөөрөл авах зэрэг асуудлыг гишүүн З.Ганзоригт даалгав.

3.Мөн Гадаад харилцааны дэд хороо, Олон нийттэй харилцах ажлын хэсгийн хийж гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар танилцуулж, уг ажилд үйлчилгээ үзүүлж байгаа олон нийтийн зөвлөхийн боловсруулсан ажлын төлөвлөгөөний дагуу авах арга хэмжээ, арга зүйн сургалтыг зохион байгуулах ажлыг Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Оюунтуул, гүйцэтгэх захирал Т.Туяа нарт хариуцуулав. Тухайн ажлын хэсэгт орсон гишүүн шүүгч нар ойрын хугацаанд Zoom программаар сургалтанд оролцохыг холбооны сайт болон шүүгчдийн фэйсбүүк группээр мэдээлэл өгөх болов.

4.Түүнчлэн олон нийттэй харилцах судалгааны ажлын хэсэгт бүртгэгдсэн гишүүн шүүгч нараас гадна ахмад шүүгчдийн болон шүүхийн захиргааны ажилтны клубыг үүсгэн байгуулж дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцуулахыг ажил хариуцсан гишүүдэд даалгав.

5.Үүнээс гадна Монголын Шүүгчдын холбооны дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг гишүүн О.Номуулин, Л.Баатар, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, гишүүдээс дүрэмд оруулах саналыг нэгтгэхийг даалгаж хариуцуулав.

6.Шүүгчдийг Монголын Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзүүлэхтэй холбоотой хүсэлтийг тухайн салбар хороод тус бүрээс нэгтгэн авч Монголын Хуульчдын холбоонд хүргүүлэх асуудлыг шийдвэрлэв.

Сэтгэгдэл бичих

МШХ-ны Удирдах Зөвлөлийн тойм