Шүүгчдийн холбооноос 2022 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт Сэлэнгэ аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчид болон ахмад шүүгч нар амжилттай хамрагдлаа.
Бидний эрүүл мэндийн төлөө Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг болон Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн үзлэг, нарийвчилсан шинжилгээнд орох ажлыг гардан зохион Шүүгчдийн Холбоо болон гүйцэтгэх захирал М.Наранчимэгт талархснаа илэрхийлье.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН САЛБАР ХОРОО