70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

2021.10.06. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан.

Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.13, 77.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшигч нь Нийт шүүгчийн чуулганд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ танилцуулахаар заасан.

Иймд дээрх танилцуулгыг хийхдээ танхимын дэлгэц ашиглах (power point slide, зураг үзүүлэх зэрэг хэлбэрээр) хүсэлтэй нэр дэвшигчид 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас өмнө lkhagvaochir@shuukh.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Жич: Танилцуулгыг 5 минутад багтаан хийх бөгөөд бусад хэлбэрээр материал тараахгүй болно.

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД