2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн шүүхийн шүүгч, захиргааны болон үйлчилгээний ажилтнууд, Тамгын газрын “Соёл, спорт, сургалт”-ын багтай хамтран “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулжээ.
Тус тэмцээний тэргүүн байранд М.Сувд-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид, дэд байранд Т.Батсайхан ахлагчтай баг тамирчид шалгарчээ.
Булган аймгийн салбар хорооны гишүүн шүүгчид болон тус шүүхийн ажилчид 7 хоног бүрийн Лхагва гарагт спортоор хичээллэж хэвшсэн байна. Тэд аймгийнхаа МСҮТ-тэй “Спортын заал хөлслөх” гэрээ байгуулан албан хаагчдынхаа эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Эрүүл мэндэд нь анхаарч ажиллажээ
Орхон аймгийн “Баян-Өндөр мед” эмнэлэгтэй “Урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах” гэрээг шүүхийн Тамгын газар байгуулан шүүгч гишүүд болон тус байгууллагын ажилчдыг 2021 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд багц шинжилгээ хийлгэжээ. Энэ нь дэлхий нийтээр тархсан цар тахлын үед шүүгч, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ажлын нэг байлаа гэж тэд үзэж байна.