
Энэ удаагийн сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны саналд үндэслэн “Захиргааны ерөнхий хууль ба Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцаа” сэдвээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа удирдан явуулсан байна.
Сургалтад Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдан сонирхсон асуултдаа хариулт авч, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон үр дүнтэй ажил болжээ.
