70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Прокурорын газар, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл нарын дунд жил бүр ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нөхөрсөг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэхүү уламжлалт “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөөх спортын дөрвөн төрөлт тэмцээнийг энэ жил Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газар болон Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хороо хамтран  2022 оны 04 дүгээр  сарын 08-ны өдөр явуулсан байна.

Ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулагдсан тэмцээний нийлбэр оноогоор “Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын хамт олонд багийн нийт дүнгээр “ТЭРГҮҮН” байр эзэлж “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн болжээ.

 

    Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хороо нь жил бүр тэмцээнд оролцсон тамирчдаас  өөрийн нэрэмжит шагнал гардуулж ирсэн байна. Энэ удаагийн 2023 оны “ТЭГШ ТОГЛОГЧООР”  Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тамирчин Б.Тэгшзаяаг шалгаруулж  “Өргөмжлөл” гардууллаа гэж Салбар хорооны тэргүүн Г.Давааренчин мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА