70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар  хорооноос мэдээлж байна

      Монголын шүүгчдийн холбооны 2023 оны 07 сарын 23-ны  өдрийн 22 дугаартай  Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн дагуу  тус салбар хороо нэгжүүд нь МШХ-оос ирүүлсэн  7 төрлийн постерийг  Шүүхийн иргэдэд үйлчлэх  хэсэг буюу Мэдээлэл лавлагааны хэсэг, иргэд  хэргийн оролцогч нарын  үйлчлүүлдэг хэсэг, шүүгчийн туслахын өрөө, хэрэгтэй танилцах өрөө зэрэгт тус тус байршуулжээ.

        Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилго бүхий иргэдэд чиглэсэн постерыг танилцуулах ажиллагааг Мэдээлэл лавлагааны ажилтан хариуцан ажиллаж байгаа аж.

      “Шүүхийн захиргааны ажилтан би” гэсэн А4 хэмжээтэй постерийн  жаазлан шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын өрөө тус бүрт  “Шүүгч би” гэсэн постерийг  шүүгч тус бүрийн өрөөнд жаазлан байршуулсан тухай Салбарын тэргүүн, шүүгч Г.Давааренчин мэдээллээ.

          Сэлэнгэ аймаг дахь Шүүгчдийн холбооны салбар хорооны  Мандал, Сайхан сум дахь   хэсгүүд  Постеруудыг   байршуулан иргэдэд таниулах ажиллагаа явуулж байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар  хорооноос мэдээлж байна